ЭМЯ: Мах, өөх, гурил нь таарсан 1 ширхэг бууз 200 калори байдаг

ЭМЯ: Мах, өөх, гурил нь таарсан 1 ширхэг бууз 200 калори байдаг

ЭМЯ: Мах, өөх, гурил нь таарсан 1 ширхэг бууз 200 калори байдаг

Эрүүл мэндийн яам/ЭМЯ/-наас өнөөдөр /2024.02.07/ сар шинийн баяртай холбоотойгоор цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.


Энэ үеэр цагаан сарын баяраар иргэд олноороо цугларч хоорондоо золгодог. Тиймээс халдварт өвчний эрсдэл бий болдог. Энэ оны дөрөвдүгээр долоо хоногийн байдлаар улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний идэвхжилийн түвшинд байна. Өөрөөр хэлбэл, энэ төрлийн өвчлөл улсын хэмжээнд 12 аймаг, Улаанбаатар хотын хэмжээнд идэвхжил өндөр байна. Нийт 8788 хүн  хэвтэн эмчлүүлж байгаагаас 18.6 хувь нь амьсгалын замын цочмог хүнд буюу уушгиний хатгаагаар хэвтэн эмчлүүлж байна. Хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлж байгаа 1693 хүүхдийн 74.7 хувь нь амсгалын замын цочмог хүнд халдвартай байна.

Томуу, томуу төст өвчнөөр бүх насныхан өвдөх боломжтой боловч нярай  болон бага насны хүүхдүүд, жирэмсэн эмэгтэйчүүд, архаг хууч өвчтэй иргэд, ХДХВ-ийн халдвартай иргэн, сүрьеэ, чихрийн шижин, зүрх судасны өвчин, 65-аас дээш насны бүлгийн хүмүүс томуугийн халдвараар өвдсөн тохиолдолд хүндрэх магадлалтай.  Цагаан сарын баяраар олноороо цугларах учраас амьсгалын замын халдвараас сэргийлэх зөвлөмжийг хэрэгжүүлэхийг уриалж байна. Тухайлбал, гараа савандаж угаах, гараа спиртэн суурьтай халдваргүйцүүлэгчээр ариутгаж болно. Бага насны хүүхэдтэй золгохдоо арьс салст, хацар, нүүрэнд нь хүрэхгүй.

Вирус судлалын тандалтаар томуугийн А хүрээний H3N2 вирус хамгийн түгээмэл буюу 46 хувийн, ковидын халдвар 19 хувийн, томуугийн  А вирус 10 хувийн, бусад томуугийн вирус 1.3 хувийн тархалттай байна.

Цагаан сарын баярын үеэр хүнсийг буруу хадгалах, хэрэглэхтэй холбоотой хоол хүнсээр дамжих халдварын эрсдэл бий болдог. Тиймээс цагаан сарын баяраар хүнсний бүтээгдэхүүн сонгохдоо үйлдвэрлэсэн он, сар, өдөр, хадгалах хугацаа, хадгалалтын нөхцлийг сайтар харах хэрэгтэй

  • Лаазалсан, нөөшилсөн, хагас боловсруулсан хүнсний бүтээгдэхүүний амсарт ан цав үүссэн эсэх, чанар байдлыг сайтар шалгах
  • Өндөг, өдгөн бүтээгдэхүүн, крем, майонез, жигнэмэг, бялуу зэрэг хөргүүрт хадгалах ёстой  хүсний бүтээгдэхүүнийг хүргүүртэй газраас худалдаж авах
  • Баярын  ширээн дээрээ ууц болон чанасан мах тавихдаа удаан хугацаагаар ил задгай тавихгүй  байх, сэрүүн газар, хөргүүрт хадгалахыг зөвлөж  байна
  • Баярын салат, буузыг хонуулж хэрэглэхээс татгалзаарай
  • Жимс ногоог угааж хэрэглэх гэх мэт энгийн боловч хоолны хордлогоос сэргийлэх зөвлөмжүүдийг дагаж мөрдөхийг хүсье.

Хоолны хордлого авсан байж болзошгүй буюу хоногт 3 буюу түүнээс дээш хугацаагаар суулгах, бөөлжих, -37.5 -аас дээш халүуурсан шинж тэмдэг илэрсэн тохиолдолд түүнийг гэртээ тусгаарлаж, ойр байрлах дүүрэг, өрхийн эмнэлэгт хандахаас гадна ХӨСҮТ-д хандах боломжтой.

МАХ, ӨӨХ, ГУРИЛ НЬ ТААРСАН 1 ШИРХЭГ БУУЗ 200 КАЛОРИ БАЙДАГ

Цагаан сарын баярын дараа хоол боловсруулах эртэн тогтолцоотой холбоотой өвчлөлүүд нэмэгдэж, эмнэлэгт хандах, хэвтэх, амь насанд нь заналхийлсэн хүндрэл гарах тохиолдол нэмэгддэг. Нэгдүгээрт, цагаан сарын баяр архи ууж найрладаг, наргидаг баяр биш.

Архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэнтэй холбоотойгоор нойр булчирхайн цочмог үрэвсэл, архины хордлого, элэгний архаг эмгэг сэдрэх, ходооны шарх сэдрэх гэх мэт хүндэрлүүд тохиолддог.

Мах, өөх, гурил нь таарсан 1 ширхэг бууз 200 калори байдаг. Гэтэл Монгол эрэгтэй хүний өдөрт авах ёстой калорийн хэмжээ 2400, эмэгтэй нь 2100 калори байдаг. Өдөрт 4-5 айлаар орно гэж тооцвол хэдэн бууз идвэл зохистой вэ гэдгээ тооцож хоолны зохистой хэрэглээнд анхаармаар байна. Цагаан сарын баяр цагаан идээ ундаагаар ширээгээ засах ёстой. Зочиндоо хамгийн түрүүнд цагаалга барьдаг энэ ёсоо баримтлаасай. Калори ихтэй төмс, майонезнаас татгалзаж ислэг ихтэй ногоон төрлийн ногоо, навчит ногоогоо түлхүү хэрэглэж ширээгээ чимээрэй.

Н.ГАНХУЯГ: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ЯВУУЛСНААР ХАВДРЫГ ЭРТ ҮЕД НЬ ИЛРҮҮЛЭХ ХУВЬ 65 ХУВЬ БОЛЖ БУУРСАН 

ЭМЯ-ны Халдварт бус өвчний хэлтсийн дарга н.Ганхуяг:

-Нийт хүн амын дунд эрт илрүүлэг урьдчилсан оношилгоо шинжилгээ явуулж байна. Оны өмнөхөн буюу 12 дугаар сарын 28-ны байдлаар нийт 1.3 сая иргэнийг  эрт илрүүлэгт хамруулсан байна.  Цаашид үзлэгийг эрчимжүүлэх шаардлагатай байна. Эрт илрүүлэг шинжилгээнд хамрагдсан хүн амын 52 хувь нь 0-18 насны хүүхдүүд  хамрагдсан бол 48 хувь нь 18-аас дээш насныхан байна. Харин 18-30 насны залуучуудын оролцоо тааруу байна. Залуус өвчлөл бага байгаа гэсэн хүлээлттэй байгаа боловч урьдчилсан шинжилгээнд хамрагдсан залуусын өвчлөл өндөр байна.

Нийт үзлэгт хамрагдсан 1.3 сая иргэнээс 964 мянган хүн ямар нэгэн байдлаар өвчтэй, сэжигтэй гэсэн тохиолдолууд давхардсан тоогоор гарсан. Тэр дундаа хоол боловсруулах эрхтэн тогтолцоотой холбоотой өвчлөл 964 мянган иргэний 57 хувьд нь илэрлээ.

Ходоодны ямар нэгэн хэлбэрийн өвчлөл илэрсэн гэсэн үг.  Мөн дотоод шүүрэл, бодисын солилцооны өвчин 13.4 хувь буюу 128 мянган иргэнд илэрлээ.  Түүнчлэн 86 мянган буюу 9 хувьд нь шээс, бэлгийн замын тогтолцооны өвчлөл илэрсэн. Энэ үзүүлэлтийг залуучууд эзэлж байна. Зүрх судасны өвчлөл 64 мянга буюу 6.7 хувийг эзэллээ. Энэ төрлийн өвчин Монгол Улсын тэргүүлэх зэргийн өвчин байсан бол буурсан үзүүлэлттэй гарлаа. Халдварт бус өвчлөлт хувь хүний амьдарлын хэв маяг ихээхэн нөлөөлж байна. Ялангуяа тамхи татах, архи согтууруулах ундааны зохисгүй хэрэглээ, жимс ногооны хангалтгүй хэрэглээ, хөдөлгөөний хомсдол зэргээс үүдэж байна. Эрт илрүүлэгт хамрагдсан хоёр хүн тутмын нэг нь идэвхитэй хөдөлгөөн хийдэггүй, 4 хүн тутмын 1 нь илүүдэл жинтэй байна.

Энэ удаагийн эрт илрүүлгийн үзлэгт хамрагдсан иргэд өвчнөө эрт үед нь оншлуулж чадлаа. Энэ бол   бага зардлаар бүрэн эмчлэгдэх боломжийг бий болгож байна.

Энэ нь өрхийн эдийн засаг, сэтгэл санаанд эерэг нөлөө үзүүлдэг.  Эрт илрүүлэг шинжилгээг эхлүүлэхээс өмнө хавдрын илрүүлэлтээр 74 хувь нь хожуу шатандаа илэрдэг байсан. Харин эрт илрүүлэг хийснээр хавдрыг эрт үед нь илрүүлэх хувь 65 хувь болж буурсан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-02-07 103.57.94.123

Хаха ийм л эргүү хүмүүс шүү дээ, сэтгүүлчээсээ эхлээд. Калори гэх үү килокалори гэх үү гэдгээ ч мэддэггүй. 10 жил, дээд сургуулиа зүгээр юу ч сурдаггүй хүн болдог, гурилдаад. Дундаж хүний хоногт авах тэжээл 2500 килокалори байдаг. Тэгэхээр энд бичсэнээр бол сар шинээр нэг хүн 1250 ширхэг бууз идэж байж хоногийн эрчис хүчээ авах нь ээ эргүү монгол түмэн минь. Идээд л бөөлжөөд л идээд байж дээ.

Avatar

Нэргүй 2024-02-07 213.87.162.77

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-02-07 66.181.190.136

Золбин монгол хүүхнүүд калори малори гэх шиг. монголууд өөрсдийгөө мэдээд ирсэн юмаа.

Avatar

Зочин 2024-02-07 59.153.114.139

баяраар иддэг амралт гэж ойлгохоо больмоор юмаа

Avatar

Нэргүй 2024-02-07 192.82.64.83

Утаагаа яриач, ингэж хордож байгаа нь байх ёстой асуудал уу? Калори бол утааны хажууд өчүүхэн асуудал шүү

Avatar

zochin 2024-02-07 103.11.195.34

uur hiih yum baidaggui teneguud iim l sudalgaa hiinedee chaavaas

Avatar

ee bazarwaani 2024-02-07 103.212.119.21

ene guai uuruu hemjeed liddeg bgaadaa

Avatar

Нэргүй 2024-02-07 66.181.182.202

Мах өөх гурил таарна гэдгийг юу гэж ойлгох вэ тус бүрийнх нь харьцаа байвал тодорхой болно доо.Эсвэл жингүүд нь граммаар байвал бүр ойлгомжтой болмоор юм.

Avatar

Нэргүй 2024-02-07 88.255.72.100

GANXUYAGAA BITGII BALAI YUM YARIAD BAI….CHAM SHIG DURKAR XEDEN BUUZ IDEXEE ZAALGXIEEEE

Avatar

Нэргүй 2024-02-07 202.131.245.243

3, 4 тунгийн пиздагуудаас л хол байх хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2024-02-07 202.126.90.87

Haha

Avatar

Иргэн 2024-02-07 66.181.182.19

Хүүхэд дагуулаад тэнээд байвал үнссэн үнэсээгүй халдвар авах л болно . Хүүхдийн хичээл эхэлснээс хойш хатгаа их тохиолдож , амьсгалын дутагдалд маш амархан орж байгаа тул айл хэсч баярладагаа УБ хотынхон болих хэрэгтэй . Хөдөөний малчид бол өөр хэрэг

Avatar

Нэргүй 2024-02-07 202.131.245.243

Битгий xyц!

Avatar

Нэргүй 2024-02-07 202.126.90.87

HahA

Avatar

Зочин 2024-02-07 202.21.104.2

Ойр дотны хүмүүс. нь духан дээр нь үнэрлэхээс өөрөөр хүүхдийг хаа хамаагүй хүмүүс шүлсдэж үнсмээргүй байна аа! Бас айлд ороод тэнд сууж байгаа хүн бүхэнтэй үнсэлдэж золгох албагүй. Ер нь тэгээд золголтын үнсэлтийг болиод гар зөрүүлдэг л болмоор байна. ккк

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж