“Хар сарнай” дахин бут авна

Хуучирсан мэдээ: 2010.09.01-нд нийтлэгдсэн

“Хар сарнай” дахин бут авна

Үндэсний үзэл, эх оронч сэтгэлгээг уриалдаг Монголын анхны реп, техно  “Хар сарнай” хамтлаг хэсэг хугацаанд нам жим байснаа тайзнаа эргэн гарч ирж фенүүдээ баярлуулсан. Үндэсний их баяр наадмын үдэш Сүхбаатарын талбайд “Хар сарнай” хамтлаг 18 насны ойгоороо “Бид эх орондоо хайртай” тоглолтоо үнэ төлбөргүй хийн Монголын үе үеийн реп, техно хамтлагуудыг сэрээн тайзнаа нэгтгэн талбай дүүрэн цугласан фенүүддээ жинхэнэ сюрприз барьсан. Тэгвэл тэд дахин энэ сарын 15-нд Сүхбаатарын талбайд “Бид эх орондоо хайртай” хаалтын тоглолтоо үнэ төлбөргүй хийх гэж байна. Энэхүү тоглолтдоо Монголын рок попын оддыг урьжээ. Зууны манлай поп дуучин Сараа, хүүхдийн элч дуучин Ариунаа гээд үе үеийн  шилдгүүд “Хар сарнай”-тай хамт дахин төв талбайг доргиох нь ээ.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж