Нийслэлийн авто замын зарим хэсэгт 2024 оны хоёрдугаар сарын 7, 8-ны өдрүүдэд түр хугацаанд хязгаарлалт хийхийг цагдаагийн байгууллагаас мэдээлж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайер энэ сарын 7, 8-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийхтэй холбогдуулан авто замын хөдөлгөөний хамгаалалт, зохицуулалтыг хийх юм.
Тодруулбал, Чингисийн өргөн чөлөө, Энхтайваны өргөн чөлөө, Бага тойруу, Олимпийн гудамж замуудад богино хугацаагаар хязгаарлалт хийнэ.
Иймд замын хөдөлгөөнд түгжрэл, саатал үүсч, ачаалал нэмэгдэж болзошгүй тул иргэд бусдад хүлээцтэй, хүндэтгэлтэй хандаж, замын хөдөлгөөний дүрмийг баримтлан, цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлж, замын хөдөлгөөнд соёлтой оролцоно уу. Энэ нь дэлхийн бүхий л улс оронд хэрэгжүүлдэг хамгаалалт, зохицуулалтын арга хэмжээ ба манай улсын хувьд Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулиар зохицуулсан байна.
Нэргүй 2024-02-07 213.87.162.77
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-02-07 118.221.209.8
хятдын салют буудуулах ёс бол далайгаас мангас гарч ирж хүмүүсийг иддэг байсан. 1 хүн салют буудуулж айлгаж хөөсөн домог байдаг. тэрнээс болж буудуулдаг. монгол далайгаас хол мангас ирээгүй. тиймээс салют буудуулбал хятад хүнд тооцож а**х хэрэгтэ. хятдууд хятаддаа очиж баяраа тэмдэглэ. энд далайн мангас ирэхгүй
Нэргүй 2024-02-07 66.181.187.84
Өмнөх хязгаарлалтаа мөрдүүл ээ