Путин дайнаас хойш анх удаа барууны сэтгүүлчид ярилцлага өгнө

Путин дайнаас хойш анх удаа барууны сэтгүүлчид ярилцлага өгнө

Путин дайнаас хойш анх удаа барууны сэтгүүлчид ярилцлага өгнө
Tucker Carlson and Putin AI art

"Fox news" сувгийн хөтлөгч асан Такер Карлсон ОХУ-ын ерөнхийлөгч Путинээс ярилцлага авахаар удахгүй Москваг зорино гэв. Энэ нь 2022 оны хоёрдугаар сард дайн эхэлснээс хойш Путин анх удаа барууны сэтгүүлчид ярилцлага өгч буй тохиолдол болно. Кремлийн зүгээс энэ талаар мэдэгдэл хийгээгүй байна.

"Америкчууд өөрсдийнхөө нэр холбогдоод буй дайны тухай бүхнийг мэдэх эрхтэй. Ийм ярилцлага хийх нь мэдээж эрсдэлтэй. Тиймээс бид олон сар бодсон. ОХУ явах зардлаа би өөрөө гаргана. Дэлхий ертөнцийг өөрчилж буй мөргөлдөөний талаар ихэнх америк хүн мэдээлэлгүй байгаа учраас энэ ярилцлагыг хийхийг хүссэн. Дайн эхэлснээс хойш барууны сэтгүүлчид Зеленскийгээс олон удаа ярилцлага авсан. Эдгээр нь АНУ-ын дайны оролцоог нэмэгдүүлэх Зеленскийн хүсэлтийг дэмжих зорилготой ярилцлагууд байсан.

Энэ бол сэтгүүл зүй биш, засгийн газрын суртал ухуулга. Гэтэл өнөөдрийг хүртэл барууны нэг ч сэтгүүлч Путинээс ярилцлага авсангүй" гэж тэр твиттертээ жиргэжээ.

Такер Карлсон ерөнхийлөгч Путиныг ил тод өмгөөлж, хамгаалсаар ирсэн. Дайны өмнөхөн тэрбээр "Путиныг үзэн ядах нь Америкийн гадаад бодлогын гол чиглэл болсон" гэж мэдэгдэж байв. Мөн яагаад ингээд байгаагаа өөрсдөөсөө асууж үзэхийг уриалж байжээ.

"Путин намайг арьс өнгөөр ялгаварлагч гэж дуудсан бил үү? Өөртэй нь санал нэг байгаагүйн төлөө заналхийлсэн бил үү? Энэ бол шударга асуулт. Хариулт нь: Үгүй. Владимир Путин эдгээрийн алийг нь ч хийгээгүй" гэж Карлсон хэлжээ.

Харин дайны дараа Такер Карлсоны үг хэллэг бага зэрэг өөрчлөгджээ. "Путин энэ дайныг эхлүүллээ… Украинд болж буй зүйлд тэр буруутай" гэж Карлсон хэлсэн байна.

Такер Карлсоны ярилцлагын тов албан ёсоор гараагүй. Гэхдээ ямар ч засвар хийлгүйгээр твиттертээ шууд дамжуулна гэдгээ тэр мэдэгджээ. "Х" платформын эзэн Элон Маск уг ярилцлагыг хааж хорихгүй гэдгээ амласан байна.

Дашрамд дурдахад, "BBC" агентлаг сүүлийн 18 сарын турш хэд хэдэн удаа Путинээс ярилцлага авах хүсэлт гаргасан ч Кремль үргэлж татгалзсан хариу өгчээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2024-02-07 139.5.216.25

Барууны хуурамч сэтгүүл зүй дотор жинхэнэ түймэр тавьлаа даа. Барууны орнуудын ард иргэд энэ ярилцлагыг хүлээн авч, үнэн мэдээлэл сонсоод ямар үйлдэл үзүүлж байгааг youtube, twitter г.м мэдээллийн хэрэгслээс хараарай. Тэгээд манай News-ийнхний нүд ч нээгдэж магад шүү дээ. Муу Байдан ч сонгуулиасаа өмнө цус харвачихаар болж байх шиг байна.

Avatar

Б 2024-02-07 202.131.225.197

ЦАРЬ ПУТ ИН БСДА НӨГӨӨ Л УЛИГ БОЛСОН ЮМАА Л ЧАЛЧИНА ШД.
БАРУУНЫХАН МАНАЙ ОРНЫГ НАТО-ГООР ШАХЧИЙНА.
УКРАЙН ЭНЭ ГАЗАР НУТГАА ҮЛДЭЭВЭЛ ЦЭРГИЙН АЖИЛЛАГААГАА ЗОГСООНО.
БИД ЭНХ ТАЙВНЫГ ХҮСДЭГ ГЭЭД Л Ш А А Ж ӨГНӨ. ПОХАХАХА
1984 ЗОХИОЛ ДЭЭР ДАЛД ХЭЛЭЭР ЗА БОЛ ҮГҮЙ, ТИЙМ ГЭВЭЛ ХУДЛАА…

Avatar

Нэргүй 2024-02-07 213.87.162.77

Харуулах боломжгүй.

Avatar

зочин 2024-02-07 202.9.47.11

ОРОС УКРАЙНЫ ДАЙНЫ ТАЛААР БОДИТ ҮНЭНИЙГ ДЭЛХИЙ ДАХИНД ХҮРГЭХ ГАНЦ БОЛОМЖ ЭНЭ БАЙЖ МЭДЭХ ЮМ.

Avatar

cadaanigyilagchlyylj+XT; 2024-02-07 216.38.195.74

-OC mongol bysgyi rombo zailyyl.;##

Avatar

Зочин 2024-02-07 202.126.89.119

Цагийн гарз ярилцлага болоншдээ….Путин юу ярихыг нь би ч урьдчилаад хэлчихэж чадндөө.
НАТОгийн түрэмгийлэлийн эсрэг бид тэмцэж байна блаа блаа ….энээ тэрээ д гэнэ

Avatar

saihan hudalaa yrih yum daa baruuniihan. 2024-02-07 66.181.188.69

Ene setgvvlch chin harin Trumpiig demjij baiden ovoog bainga shvvjilij bgaa hvn shuu hoo.. orosiig odoo haraad yg vneniig baruund helen l dee.

Avatar

Нэргүй 2024-02-07 37.174.234.103

Хуурамчаа явуулна биз дээ.

Avatar

Нэргүй 2024-02-07 185.181.61.142

Такер Карлсон бол Америкийн дараагийн ерөнхийлөгч блох өндөр магадлалтай хүн.

Avatar

Нэргүй 2024-02-07 202.131.245.243

BBC бол хутгуур шүү дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж