"Хатан" бүтээлийн эзэн тодорлоо

"Хатан" бүтээлийн эзэн тодорлоо

"Хатан" бүтээлийн эзэн тодорлоо

“Гайхамшигт өв соёл-Монгол уран хатгамал” үзэсгэлэнд ирсэн бүтээлүүдийг мэргэжлийн шүүгчдийн бүрэлдэхүүн үнэлж дүгнэсний үндсэн дээр энэ удаад "Хаан бүтээл"-ээр нэрлэх бүтээл байхгүй гэж үзлээ.  

XVII жарны Үзэсгэлэн болгогч хэмээх усан туулай жилийн "Хатан бүтээл"-ээр зураач, уран хатгамалч Б.Ариунтуяагийн Галт луу зээгт наамал бүхий эсгий ширмэл ширдэг шалгарлаа. Эсгийн дээр зээг дарж оёдог уламжлалыг мэргэжлийн уран бүтээлчийн авьяас чадвар, торгон мэдрэмжээр сайжруулан хөгжүүлж, уран нарийн хийцтэй, өнгө бэлгэдлийн гүн гүнзгий утга агуулгатай, үзсэн хүн бүрийн мэлмий баясахуйц бүтээл урлажээ.    

Б.АРИУНТУЯА: “Гайхамшигт өв соёл-Монгол уран хатгамал” үзэсгэлэнгийн "Хатан" бүтээлийн эзэн, зураач, уран хатгамалч  

“Гайхамшигт өв соёл-Монгол уран хатгамал” үзэсгэлэнг  “Мандчирын наран” ТББ-аас санаачлан, Богд хааны ордон музейтэй хамтран 6 дахь удаагаа зохион байгууллаа. Үзэсгэлэнгийн цар хүрээ улам бүр өргөжиж, зөвхөн өвлөн тээгчдээр хязгаарлагдалгүй, зураг дүрслэлээ өөрөө гаргадаг мэргэжлийн уран бүтээлчид хүч түрэн орж ирж байна.  

Энэ удаагийн үзэсгэлэнгийн хойморт уламжлал ёсоор Богд хааны ордон музейн алтан сан хөмрөгт хадгалагдаж буй хосгүй нандин үзмэрүүд дэлгэгдэж, 19 дүгээр зууны урчуудын авьяас билиг, ур ухааныг тольдон харах боломж олголоо.  

Ордны урчуудын хосгүй нандин бүтээлүүдийг өнөө цагийн уран үйлчдийнхтэй зэрэгцүүлэн харах боломж олгодог “Гайхамшигт өв соёл-Монгол уран хатгамал” үзэсгэлэнгийн хаалтын арга хэмжээний хүрээнд өнөө цагийн сор болсон хатгамалчид зоосон ширээний сүлжмэл, зүү ороох хатгамал, шазаргана оёдлыг олон нийтэд нээлттэй зааж сурган, туршлагаасаа хуваалцлаа.  

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-02-07 213.87.162.77

Харуулах боломжгүй.

Avatar

Уншигч 2024-02-07 66.181.160.27

Бүтээлийг нь л хармаар байх юм

Avatar

Нэргүй 2024-02-07 118.221.209.8

хятдын салют буудуулах ёс бол далайгаас мангас гарч ирж хүмүүсийг иддэг байсан. 1 хүн салют буудуулж айлгаж хөөсөн домог байдаг. тэрнээс болж буудуулдаг. монгол далайгаас хол мангас ирээгүй. тиймээс салют буудуулбал хятад хүнд тооцож а**х хэрэгтэ. хятдууд хятаддаа очиж баяраа тэмдэглэ. энд далайн мангас ирэхгүй

Avatar

Нэргүй 2024-02-07 108.28.43.248

zailaa Yu soliorood baigaan, Hudlaa underseh tsrailhaar Garch hog tseverleech

Avatar

Нэргүй 2024-02-07 202.131.225.53

бүтээл нь аль вэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж