Хойд солонгосчууд удирдагчийн гэр бүлд эргэлзэх болжээ

Хойд солонгосчууд удирдагчийн гэр бүлд эргэлзэх болжээ

Хойд солонгосчууд удирдагчийн гэр бүлд эргэлзэх болжээ

Хойд Солонгосын иргэд удирдагч Ким Жон Уны гэр бүлд улам бүр эргэлзэх болсныг Өмнөдийн Нэгдлийн яам мэдээлжээ. Өмнөд Солонгосын Нэгдлийн яам Умардаас ирсэн дүрвэгчидтэй хийсэн ярилцлагад үндэслэн тайлан гаргасан байна.

Тайланд дурдсанаар 2011-2015 оны хооронд дүрвэсэн хүмүүсийн 42.6 хувь нь Ким Жон Уны гэр бүлийн талаар сөрөг бодолтой байдаг гэжээ. Харин дараагийн дөрвөн жилд нь энэ тоо 55 хувь болж өссөн байна. "Пэктукгийн цусан төрөл"-д суурилсан удирдлагын тогтолцооны талаарх олон нийтийн сөрөг хандлага Ким Жон Уныг засгийн эрхэнд гарснаас хойш улам бүр нэмэгдсээр байгаа аж.

"Пэктугийн цусан төрөл" гэдэг нь Ким Жон Уны гэр бүлийг хэлнэ. Удирдагчийн гэр бүлийн өв уламжлалыг Хойд Солонгосын ариун Пэкту уултай холбон тайлбарлаж ийн нэрлэдэг.

Хойд Солонгосын эдийн засаг хямарч, иргэд нь өлсгөлөнд нэрвэгдэн, эмнэлэгийн тусламж үйлчилгээ ч авахад хүндрэлтэй болоод буй. Иргэдийн амьдрал дорой байгааг хүлээн зөвшөөрсөн ховорхон мэдэгдлийг удирдагч Ким Жон Ун өнгөрсөн сард хийсэн. Мөн тэрбээр саяхан хэлсэн үгэндээ хөдөө, хот хоёрын амьдралын чанарын ялгааг арилгах ёстой гэж мэдэгджээ.

Эх сурвалж: FOX NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ЗөвЗөв
14
ТэнэглэлТэнэглэл
12
ХарамсалтайХарамсалтай
8
ГайхмаарГайхмаар
6
ХахаХаха
3
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

26 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-02-07 66.181.180.174

Хүн төрөлхтөн хаант ёс,улс төрийн тогтолцооны тоталитор болон авторитар дэглэмээс аль болохоор татгалзаж, либе риал ардчилалруу тэмүүлж байхад тэнэг монголчууд бид ний нилээд хэсэг нь "либериализм сөнөтүгэй", "либериал уудыг зайлуулая" нтр гэж донгосцгоож байхым даа !!!

Avatar

Нэргүй 2024-02-07 122.201.31.240

энэ бичсэн өрөвдөлтэй мал сдаа нарыг хараачээ над улс гуйлагчин монголыг бодвол ард түмэндээ амьдрах хот хороололыг нь хийгээд өгчдөг юмшдээ гуйлагчидаа малнуудаа

Avatar

Нэргүй 2024-02-07 66.181.180.174

Ард түмэнд төр засаг нь юм болгоныг бэлэн болгоод өгдө гийм бишээ, ард түмэн өөрсдийн гараар өөрсдийн амьдар лаа бүтээдэгийм, төр засаг нь зөвхөн бололцоо нөхцөлий г нь бүрдүүлж өгдөгийм ш дээ, мич сармагчин минь ээ !!!

Avatar

зочин 2024-02-07 202.131.227.179

Бусад улс орныг үнэн худал мэдээлэл хэрэггүй Өөрийн монголоо бод

Avatar

Нэргүй 2024-02-07 192.82.64.212

7 жил судалгаа хийгээд гэр бүлтэй хамт байгаад ирсэн гэсэн 2019 гарсан нийтлэлийг уншаарай. 9 хүн гэр бүлээрэй байсан гээд. Бид нарын бодож байгаа шиг дарангуйлал дарамт шахалт байхгүй хүний иддэг хоол хүнс бүгд байдаг. Метро, Хурдны зам, Хүүхдийн зуслан, спорт заал, Дэд бүтэц гээд монголоос илүү шахуу юм бичсэн байна лээ

Avatar

Нэргүй 2024-02-07 118.235.13.111

za tged uuruu tiishiigee yavsn bnuu

Avatar

Нэргүй 2024-02-07 202.126.90.16

Эргүү малаа тийм зүйл бичсэн бнаа л гэж бна, тэгэхээр бас явах уу

Avatar

Лавлаа 2024-02-07 66.181.190.201

Хэн мэдлээ Юутай ч хойдууд манайхыг бол тоож ярих ч гүй хэмжээнд хөгжөөд барьж байгуулаад байгаа бус уу

Avatar

Зочин 2024-02-07 202.179.25.40

Монголд хойд Солонгосоос дээр юм ховор л байна даа

Avatar

Жорж 2024-02-07 202.126.89.69

оройтсон ч гэсэн ойлгож бгаа бол яамайдаа

Avatar

Нэргүй 2024-02-07 213.87.162.77

>> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/AaFF1

Avatar

Нэргүй 2024-02-07 122.201.31.45

Өмнөд Солонгос хойдуулаасаа айдастай байдаг болохоор л муулахаас яахав .

Avatar

зочин 2024-02-07 202.9.46.171

эргүү мал п***а

Avatar

зочин 2024-02-07 66.181.160.84

Хувьдаа улстай гэр бүл гэхлээр нээрээ том байгаамшүү..Бүр удам дамжуулж бэлэглэж болдог гэхлээр бүрч том шүү .. Бүр Сталин Мао хоёрч чадаагүй шд

Avatar

7777 2024-02-07 103.57.94.129

Хамгийн сонгодог нийгэм! Чадалтай удирдагч.Муу нохойн гэдсэнд шар тос зохихгүй гэгчээр дүрвээд дараа нь хармсацан л явж байдаг ш дээ.Хувь хүн баян байснаас сайн удирдагчтай улс шиг улсад гуйлгачин амьдрахад ерөөс болохгүй,юм байхгүй.

Avatar

Нэргүй 2024-02-07 59.153.112.83

одоо ч чамд тэндхийн иргэн болох согтолт байна. харин дараа нь ямар ч сонголт байхгүй дээ.

Avatar

Нэргүй 2024-02-07 202.126.89.49

МОЯА ООРКУУДЫН ШҮТЭЭН ГЭЖ БАЙГАА. ШҮТЭЭД БАЙДАГ ХОЙД СОЛОНГОСТОО ОЧИХГҮЙ ХАРААГААД БАЙДАГ ӨМНӨД СОЛОНГОСТОО ХАРХ ШИГ ҮҮРЛЭЦГЭЭЧИХСЭН ООРКУУД ШҮҮ.

Avatar

Нэргүй 2024-02-07 66.181.186.236

Хойд Солонгосын муулахаараа нэг болсон,одоо муулах юм үлдээгүй, урьд нь бичиж байснаа одоо цагт оруулж дахиад л эргүүлж байнадаа , энэ барууны сурталчилгаа , гэтэл Хойд нь өмнөдөө бодвол хүн ам тогтуун өсөж өндийж буй Тайван Орон

Avatar

Нэргүй 2024-02-07 118.221.209.8

хойт солонгос монгол 2т хэдэн удирдагч л их баян ард түмэн нь хоосон

Avatar

Нэргүй 2024-02-07 202.55.188.99

Мэдэхгүй юм даа. Тэнд амьдарч үзсэн биш. АНУ тэргүүтнүүд бол ямагт муулаастай. Өөрсөд шиг нь гудамжиндаа унтдаг гуйлгачингууд, хар тамхичид, элдвийн гаж үзэгдлийг хүлээн зөвшөөрдөг эрх чөлөөг нь тунхаглаагүй, шорон гяндан мэт байлгадаг гэсэн тархи угаалтаар хойт Солонгосыг төсөөлдөг. Гэтэл үнэн хэрэгтээ хойт солонгосчууд хамгийн эх оронч, сэтгэл ариун, маргаашдаа итгэлтэй ард түмэн. Тэнд либеральчуудын онолддог хүний шунал дээр суурилсан өрсөлдөөн бхгүй ч цөмийн бөмбөгтэй хүчирх улс болж чадсан.

Avatar

Үнэн 2024-02-07 202.9.40.77

Тамын Орон Хойд Солонгос

Avatar

Нэргүй 2024-02-07 118.221.209.8

1 дарга нь хятад юм байна хятдын тагнуул биз

Avatar

Нэргүй 2024-02-07 202.131.245.243

Хөөрхөн охин байна.

Avatar

Zochin 2024-02-07 192.82.93.14

hahahah hud shuu tend tiim zuil bodoj zurheleh hen ch bhgui kk

Avatar

Б 2024-02-07 202.55.191.130

ДЭЛХИЙН АНХНЫ СОНГОДОГ РОМАНД МУУР ХҮРТЭЛ ХААНЫГ ХЯЛАЙЖ ХАРАХ ЭРХТЭЙ ГЭДЭГ АФОРИЗМ БИЙ. НЭГ Л ӨДӨР ХОЙД СОЛОНГОСЫН ДАРАНГУЙЛАЛ НУРАХ БАЙХ. ДЭЛХИЙ АРАЙ ДЭНДҮҮ ГЛОБАЛЬ БОЛЖ БАЙНА ШҮҮ ДЭЭ. САЙХАН АМЬДРАЛТАЙ ГЭГДЭХ ХОЙДУУДЫН НҮДЭН ДЭЭР ӨМНӨД НЬ ЯАЖ ХӨГЖИЖ БАЙНА? ХОЙДЫН ЭЗЭН ХААН ЯМАР САЙНДАА ХЭЛЭЭ ХҮРТЭЛ ӨӨРЧЛӨХ ГЭЖ ҮЗЭЖ БАЙХАВ ДЭЭ. СОЛОНГОС СЕРИАЛ БАРАГ БҮХ ХОЙДУУД ДАЯАР ТАРСАН. ХАЖУУД НЬ БАЙГАА ХЯТАДАД ХОЙДУУДЫН ЗӨВХӨН БАЯРААР Л ИДДЭГ БУДААГ НОХОЙН ХООЛНЫ САВАНД ХИЙСЭН БАЙСНЫГ ХАРСАН ЦАГААЧ БИЙ…

Avatar

Нэргүй 2024-02-07 202.55.188.99

Өмнөд солонгосын сериал гэж хор найруулж нэгнийгээ хорлож хөрөнгө мөнгийг нь яаж хулгайлж луйвардаж авахыг заадаг муу муухайгаар дүүрэн залхмаар сериалуудаар бахархаад бхдаа ч яахав дээ. Тэр чинь явуургүй болсон.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж