Хойд солонгосчууд удирдагчийн гэр бүлд эргэлзэх болжээ

Хуучирсан мэдээ: 2024.02.07-нд нийтлэгдсэн

Хойд солонгосчууд удирдагчийн гэр бүлд эргэлзэх болжээ

Хойд солонгосчууд удирдагчийн гэр бүлд эргэлзэх болжээ

Хойд Солонгосын иргэд удирдагч Ким Жон Уны гэр бүлд улам бүр эргэлзэх болсныг Өмнөдийн Нэгдлийн яам мэдээлжээ. Өмнөд Солонгосын Нэгдлийн яам Умардаас ирсэн дүрвэгчидтэй хийсэн ярилцлагад үндэслэн тайлан гаргасан байна.

Тайланд дурдсанаар 2011-2015 оны хооронд дүрвэсэн хүмүүсийн 42.6 хувь нь Ким Жон Уны гэр бүлийн талаар сөрөг бодолтой байдаг гэжээ. Харин дараагийн дөрвөн жилд нь энэ тоо 55 хувь болж өссөн байна. "Пэктукгийн цусан төрөл"-д суурилсан удирдлагын тогтолцооны талаарх олон нийтийн сөрөг хандлага Ким Жон Уныг засгийн эрхэнд гарснаас хойш улам бүр нэмэгдсээр байгаа аж.

"Пэктугийн цусан төрөл" гэдэг нь Ким Жон Уны гэр бүлийг хэлнэ. Удирдагчийн гэр бүлийн өв уламжлалыг Хойд Солонгосын ариун Пэкту уултай холбон тайлбарлаж ийн нэрлэдэг.

Хойд Солонгосын эдийн засаг хямарч, иргэд нь өлсгөлөнд нэрвэгдэн, эмнэлэгийн тусламж үйлчилгээ ч авахад хүндрэлтэй болоод буй. Иргэдийн амьдрал дорой байгааг хүлээн зөвшөөрсөн ховорхон мэдэгдлийг удирдагч Ким Жон Ун өнгөрсөн сард хийсэн. Мөн тэрбээр саяхан хэлсэн үгэндээ хөдөө, хот хоёрын амьдралын чанарын ялгааг арилгах ёстой гэж мэдэгджээ.

Эх сурвалж: FOX NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ЗөвЗөв
15
ТэнэглэлТэнэглэл
12
ХарамсалтайХарамсалтай
8
ГайхмаарГайхмаар
7
ХахаХаха
3
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж