УДШ: С.Батдөл нарын ялыг тогтоохдоо Эрүүгийн хуулийг ноцтой зөрчөөгүй

УДШ: С.Батдөл нарын ялыг тогтоохдоо Эрүүгийн хуулийг ноцтой зөрчөөгүй

УДШ: С.Батдөл нарын ялыг тогтоохдоо Эрүүгийн хуулийг ноцтой зөрчөөгүй

НЭМЭЛТ:

Улсын дээд шүүхээс шүүх хэргийг зөв зүйлчилж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгч нарын гэм буруугийн хэм хэмжээ, хувийн байдлыг харгалзан хуульд заасан төрөл хэмжээний ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна гэж дүгнэлээ. Давж заалдах шатны шүүх С.Батдөлд холбогдох хэргээс 2022 оны дөрөвдүгээр сарын 5-ны өдөр "Ланд Крузейр-200" загварын тээврийн хэрэгслийг худалдан авч, мөнгө угаасан гэх хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг үндэслэлтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн.

Дээрх шийдвэртэй холбогдуулан мөнгө угаах гэмт хэрэгт оногдуулсан ялыг хөнгөрүүлсэн мөн хахууль авах гэмт хэрэгт оногдуулсан найман жилийн ялыг долоон жил болгон хөнгөрүүлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн гэж дүгнэсэн.

Хяналтын журмаар гаргасан гомдлыг хянаж үзээд, шүүх болон прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм бурууг хянан хэлэлцэж шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна гэж дүгнэсэн. Хуульд заасан шаардлагыг хангасан. Иймд шүүхийн шийдвэрийг хүчигүй болгож, хэргийг дахин шалгуулахаар прокурорт буцаах тухай гомдлыг хүлээж авах үндэслэлгүй гэж үзлээ. Үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэргийн хувьд хураан авсан 5.4 тэрбум төгрөгийг хахууль авах замаар олсон мөнгө гэж өмгөөлөгч тайлбарласан. Прокурор үндэслэлтэй гэж үзвэл энэ нөхцөл байдлын улмаас хэрэг шалгах боломжтой гэж үзэж байна. Өмгөөлөгч нар шүүгдэгч С.Батдөлийн үл хөдлөх хөрөнгийг худалдаж авахдаа хууль ёсныхоо хөрөнгийг хууль ёсны хөрөнгөтэй нийлүүлж авсан. Эдгээрийг салган дүгнэж, хууль ёсны хөрөнгийг буцаан олгох талаар гомдол гаргасан. Энэ гомдлыг хүлээн авах боломжгүй гэж үзсэн. Давж заалдах шатны шүүх С.Батдөлд холбогдох Чингэлтэй дүүргийн тавдугаар хороонд байрлах Тасганы Овоо 23-1 байрны дөрөв, тавдугаар давхарт үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө худалдан авсан. Мөн Хан-Уул дүүрэгт байрлах "Ривер гарден" хотхоны 315, 316 дугаар байранд үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө худалдан авч, мөнгө угаах гэмт хэргийг үйлдсэн гэж буруутгасан атлаа дээрх үйлдэлд мөн давхардуулан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж буруутгасан нь үндэслэлгүй талаар зөв дүгнэсэн ч магадлалынхаа тогтоол хэсэгт тусгаагүй гэсэн юм. Бусад заалтыг хэвээр үлдээсэн байна. Шүүгдэгч нарын гомдлыг хэрэгсэхгүй болгож байна.

С.БАТДӨЛ НАРЫН ГОМДЛЫГ ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА

"Улаанбаатар төмөр зам"-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга асан С.Батдөл нарын гомдлыг өнөөдөр /2024.02.07/ Улсын дээд шүүхээр хэлэлцэж байна Түүний гэрээс нь олдсон долоон тэрбум төгрөгт үндэслэн яллаж, нийтийн албанд томилогдох эрх хасах ялыг долоон жилийн хугацаагаар, 12 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн билээ.

Тэрбээр өнгөрсөн наймдугаар сард Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаснаар /2023.10.10/ түүний гомдлыг хэлэлцэж, 12 жилийн хорих ялаас нь хоёр жилийг хасч, 10 жил болж шийдвэрлэсэн байдаг.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны долдугаар сарын 7-ны өдрийн 589 дүгээр шийтгэх тогтоол, нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны аравдугаар сарын 10-ны өдрийн 985 дугаар магадлалтай, С.Батдөл, С.Баттулга, Р.Дашбилэг, Р.Эрдэнэхүү, Д.Адъяацэрэн, Б.Энхмандах, Ж.Багамонгол нарт холбогдох 26 хавтас хэргийг шүүгдэгч С.Батдөл, түүний өмгөөлөгч Б.Мөнхбат, Д.Амаржаргал, С.Мөнхтулга, Г.Анхбаяр, шүүгдэгч С.Баттулга, түүний өмгөөлөгч С.Болорчулуун, Ч.Даваасүрэн нарын гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэх юм.

С.Батдөлийн хахууль авах гэмт хэргээс нэг жил, мөнгө угаах гэмт хэргээс тус бүр нэг жилийн хорих ялыг хасч шийдвэрлэсэн байна. Харин бусад долоон шүүгдэгч нарт оноосон ялыг хэвээр үлдээсэн. Шүүгдэгч нар дунд түүний ах С.Баттулга гурван жилийн хорих ялаар шийтгүүлсэн. Түүнийг хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд үргэлжилсэн үйлдлээр бусдаас хахууль авсан, мөнгө угаасан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэн, яллах дүгнэлт үйлдсэн байдаг.  Ингэхдээ Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 2 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 22.10 дугаар зүйлийн 1 /Үндэслэлгүйгээр хөрөнгөжих/, 18.6 дугаар зүйлийн 2.2 /Мөнгө угаах/-д заасан заалтаар тус, тус буруутгасан.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
3
ЗөвЗөв
3
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

29 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-02-07 66.181.190.119

БАТДӨЛИЙН ЯЛ БАГАДСАН ҮҮНИЙ ЦААНА ОЛОН ЗОХИОН БАЙГУУЛСАН ХУЛГАЙЧ НАР НЬ ШҮҮГЧ НАРТ АВИЛГАЛ ӨГЧ ЯЛ ЗАВШСАН БОЛ ЯАНӨ ЛАА

Avatar

Зочин 2024-02-07 122.201.31.221

Энэ одоо нэг их гомдоод байхдаа яадын. Бид л гомдож үхэх ёстой байхад. Улсыг хохиролгүй болгоод, очиж жангаа гудар. Тэгээд наранд гарч ирээд мөрөөрөө амьдарч үз.

Avatar

Srd 2024-02-07 202.9.46.90

Энэ нам дагасан өлөн хулгаачуудад иимл ял бөөн юм болж өгөхөөр монгол яаж хөгжих вээдэээ бүүр автобус хүртэл хуучнаар сольж ашиг олдог нүгэлт хүүрүүд

Avatar

Нэргүй 2024-02-07 139.5.219.155

Батга дөлөсөө илүү шүүх ийг нураахгүйгээр Моголы хөгжлийн тухай ойлголт үгзй

Avatar

-ylcuun xamgaalaltuun 2024-02-07 50.169.138.78

-xsgyia#

Avatar

-tsebreer 2024-02-07 50.169.138.78

docymentaap_;

Avatar

y 2024-02-07 50.169.138.78

-∆-∆,+t? Glsg@1

Avatar

-yconcretu 2024-02-07 50.169.138.78

xsgyioyz;@pm;

Avatar

-##- ; 2024-02-07 50.169.138.78

ardnzf# drsrgn

Avatar

-ylcuin 2024-02-07 50.169.138.78

-Erdenet ozdavtagdaxgyi bolson+gadni666

Avatar

Нэргүй 2024-02-07 158.59.146.30

bagful bol minii ohin shvv kkk
bagful bol minii ohin shvv kkk
bagful bol minii ohin shvv kkk

Avatar

Нэргүй 2024-02-07 213.87.162.77

>>> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/AaFF1

Avatar

Зочин 2024-02-07 202.9.47.24

Энэ шүүх цагдаа үүргээ огт биелүүлэхгүй байна. иймд иргэд Линчийн шүүх байгуулж хувиараа арга хэмжээ авдаг болцгооё.

Avatar

Нэргүй 2024-02-07 223.19.152.215

10 тэрбумын хулгай 10,000 хүний ирээдүйг хулгаалж буй гэсэн үг.

Avatar

Tulga 2024-02-07 202.21.111.98

Mungiig n ulsiin orlogo bolgood uuriig n buh nasaar n hori busaddaa surgamj bolog

Avatar

Новшнууд 2024-02-07 202.126.89.3

УБТЗ-ын дарга Хэрлэн, орлогч дарга Амарбаясгалан нар шууд холбоотой, хам хэрэгтэнгүүд шүү. Сонгуулийн дараа хүмүүс шүгэл үлээнэ байх.

Avatar

Нэргүй 2024-02-07 103.41.93.165

нэг бүхэл бүтэн сургууль цэцэрлэг барих мөнгийг хог н**ш шиг шүүгээндээ чихсэн шиг. Хаанаас юугаараа олсон байх байх вэ. Хууль хяналт аль эрт учры нь гаргаад ял төлөвлөчихсөн байхад юунд нь гонгинох билээ дээ…

Avatar

Нэргүй 2024-02-07 66.181.187.84

Авилгачид амар юм өө. Дураа хүрвэл мөгө аьаад, дургуйгээ хүрвэл гомдол гаргаад

Avatar

Нэргүй 2024-02-07 122.201.31.145

Юундаа гомддог гөлөг вэ?

Avatar

ИРГЭН 2024-02-07 202.180.218.202

ЗҮГЭЭР АЖЛАА ХИЙГЭЭД МӨНГӨ ОЛЖ БАЙХАД НЬ ШОРОНД ХИЙГЭЭД ОЛСОН МӨНГИЙГ НЬ ХУРААГААД БАЙХААР Л БИ БҮҮР ГОМДООД БАЙХ ЮМ…

Avatar

Зочин 2024-02-07 66.181.186.16

Авилгын хэрэгт нэгэнт ял авсан бол дээд шүүх авч хэлэлцэх шаардлагүй.
Дээд шүүхээс ямар шийдвэр гаргахыг харж л байя.

Avatar

Иргэн 2024-02-07 202.21.104.2

Зөөз, хэдэн тэрбум, их наядаар хахууль аваад 3 жилээр шийтгүүлээд, 2 жилийг нь хасуулаад гарч ирээд их мөнгөө барж ядан цэнгэн жаргах юм биз дээ..ккк Авилга, албан тушаалын гэмт хэрэг шалгагдаж байна гэсээрээн байгаад замхраад алга болдог, учруулсан хохирлыг барагдуулж, хууль бус хөрөнгийг нь хурааж авдаггүй, аятай тухтай нөхцөлд 3 жил орчим бараг амарч байгаад гарч ирдэг .. юм руугаа явчлаа шүү. ккк. Нотлох баримттай, үйлдэл дээрээ баригдсан ч ялгаагүй.ккк

Avatar

Zochin 2024-02-07 202.21.111.170

Авилга, хахуулийн хэрэгт гомдол гаргаад байх нь зөв үү.

Avatar

S 2024-02-07 139.5.219.75

DYYDLGN XALYYTSSN SEXSEER80955877

Avatar

Нэргүй 2024-02-07 202.126.89.20

Gantsaarhnaa l husaad baisan yum baih daa tegeed

Avatar

S 2024-02-07 139.5.219.75

SEXSDI80955877

Avatar

Zochin 2024-02-07 192.82.93.14

Hend gomdood davj zaalddag ym boldoo hiisen bol tohirson yalaa edleh l yostoi busuu

Avatar

Нэргүй 2024-02-07 202.126.88.143

I'm baidlaar yal ,avshuulaxaa boli

Avatar

Хуульч 2024-02-07 66.181.185.248

Анхан шатны шүүхийн ШИЙТГЭХ ТОГТООЛЫГ яагаад өөрчилдөг юм бэ. Хамгийн бодитой шийдвэр Анхан шатны шийдвэр байдаг. Дээд шатны шүүх түүнд өөрчлөлт оруулна гэдэг бол маш харгис үйлдэл. Хувийн сонирхлоор л өөрчлөлт хийх үндэслэл өндөр байдаг. Энэ заваан үйлдлээ хэзээ болих юм бэ. Зөвхөн хуулийг зөв буруу хэрэглэсэн эсэхийг л хянах ёстой.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж