УДШ: С.Батдөл нарын ялыг тогтоохдоо Эрүүгийн хуулийг ноцтой зөрчөөгүй

Хуучирсан мэдээ: 2024.02.07-нд нийтлэгдсэн

УДШ: С.Батдөл нарын ялыг тогтоохдоо Эрүүгийн хуулийг ноцтой зөрчөөгүй

УДШ: С.Батдөл нарын ялыг тогтоохдоо Эрүүгийн хуулийг ноцтой зөрчөөгүй

НЭМЭЛТ:

Улсын дээд шүүхээс шүүх хэргийг зөв зүйлчилж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгч нарын гэм буруугийн хэм хэмжээ, хувийн байдлыг харгалзан хуульд заасан төрөл хэмжээний ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна гэж дүгнэлээ. Давж заалдах шатны шүүх С.Батдөлд холбогдох хэргээс 2022 оны дөрөвдүгээр сарын 5-ны өдөр "Ланд Крузейр-200" загварын тээврийн хэрэгслийг худалдан авч, мөнгө угаасан гэх хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг үндэслэлтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн.

Дээрх шийдвэртэй холбогдуулан мөнгө угаах гэмт хэрэгт оногдуулсан ялыг хөнгөрүүлсэн мөн хахууль авах гэмт хэрэгт оногдуулсан найман жилийн ялыг долоон жил болгон хөнгөрүүлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн гэж дүгнэсэн.

Хяналтын журмаар гаргасан гомдлыг хянаж үзээд, шүүх болон прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм бурууг хянан хэлэлцэж шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна гэж дүгнэсэн. Хуульд заасан шаардлагыг хангасан. Иймд шүүхийн шийдвэрийг хүчигүй болгож, хэргийг дахин шалгуулахаар прокурорт буцаах тухай гомдлыг хүлээж авах үндэслэлгүй гэж үзлээ. Үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэргийн хувьд хураан авсан 5.4 тэрбум төгрөгийг хахууль авах замаар олсон мөнгө гэж өмгөөлөгч тайлбарласан. Прокурор үндэслэлтэй гэж үзвэл энэ нөхцөл байдлын улмаас хэрэг шалгах боломжтой гэж үзэж байна. Өмгөөлөгч нар шүүгдэгч С.Батдөлийн үл хөдлөх хөрөнгийг худалдаж авахдаа хууль ёсныхоо хөрөнгийг хууль ёсны хөрөнгөтэй нийлүүлж авсан. Эдгээрийг салган дүгнэж, хууль ёсны хөрөнгийг буцаан олгох талаар гомдол гаргасан. Энэ гомдлыг хүлээн авах боломжгүй гэж үзсэн. Давж заалдах шатны шүүх С.Батдөлд холбогдох Чингэлтэй дүүргийн тавдугаар хороонд байрлах Тасганы Овоо 23-1 байрны дөрөв, тавдугаар давхарт үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө худалдан авсан. Мөн Хан-Уул дүүрэгт байрлах "Ривер гарден" хотхоны 315, 316 дугаар байранд үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө худалдан авч, мөнгө угаах гэмт хэргийг үйлдсэн гэж буруутгасан атлаа дээрх үйлдэлд мөн давхардуулан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж буруутгасан нь үндэслэлгүй талаар зөв дүгнэсэн ч магадлалынхаа тогтоол хэсэгт тусгаагүй гэсэн юм. Бусад заалтыг хэвээр үлдээсэн байна. Шүүгдэгч нарын гомдлыг хэрэгсэхгүй болгож байна.

С.БАТДӨЛ НАРЫН ГОМДЛЫГ ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА

"Улаанбаатар төмөр зам"-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга асан С.Батдөл нарын гомдлыг өнөөдөр /2024.02.07/ Улсын дээд шүүхээр хэлэлцэж байна Түүний гэрээс нь олдсон долоон тэрбум төгрөгт үндэслэн яллаж, нийтийн албанд томилогдох эрх хасах ялыг долоон жилийн хугацаагаар, 12 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн билээ.

Тэрбээр өнгөрсөн наймдугаар сард Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаснаар /2023.10.10/ түүний гомдлыг хэлэлцэж, 12 жилийн хорих ялаас нь хоёр жилийг хасч, 10 жил болж шийдвэрлэсэн байдаг.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны долдугаар сарын 7-ны өдрийн 589 дүгээр шийтгэх тогтоол, нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны аравдугаар сарын 10-ны өдрийн 985 дугаар магадлалтай, С.Батдөл, С.Баттулга, Р.Дашбилэг, Р.Эрдэнэхүү, Д.Адъяацэрэн, Б.Энхмандах, Ж.Багамонгол нарт холбогдох 26 хавтас хэргийг шүүгдэгч С.Батдөл, түүний өмгөөлөгч Б.Мөнхбат, Д.Амаржаргал, С.Мөнхтулга, Г.Анхбаяр, шүүгдэгч С.Баттулга, түүний өмгөөлөгч С.Болорчулуун, Ч.Даваасүрэн нарын гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэх юм.

С.Батдөлийн хахууль авах гэмт хэргээс нэг жил, мөнгө угаах гэмт хэргээс тус бүр нэг жилийн хорих ялыг хасч шийдвэрлэсэн байна. Харин бусад долоон шүүгдэгч нарт оноосон ялыг хэвээр үлдээсэн. Шүүгдэгч нар дунд түүний ах С.Баттулга гурван жилийн хорих ялаар шийтгүүлсэн. Түүнийг хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд үргэлжилсэн үйлдлээр бусдаас хахууль авсан, мөнгө угаасан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэн, яллах дүгнэлт үйлдсэн байдаг.  Ингэхдээ Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 2 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 22.10 дугаар зүйлийн 1 /Үндэслэлгүйгээр хөрөнгөжих/, 18.6 дугаар зүйлийн 2.2 /Мөнгө угаах/-д заасан заалтаар тус, тус буруутгасан.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
3
ЗөвЗөв
3
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж