ОБЕГ: Төөрсөн иргэнийг эсэн мэнд олжээ

ОБЕГ: Төөрсөн иргэнийг эсэн мэнд олжээ

ОБЕГ: Төөрсөн иргэнийг эсэн мэнд олжээ

Онцгой байдлын ерөнхий газарт урд шөнө ирсэн аюулт үзэгдэл, ослын мэдээг хүргэж байна.

Гал түймэр:

  •  Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг19 дүгээр хороо байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.06-ны өдрийн 11:07 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн С-ын 8х11 метрийн хэмжээтэй 3 давхар байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
  • Булган аймаг, Хангал сум Хялганат тосгоны 4 дүгээр багийн Ойчдын 4 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.06-ны өдрийн 11:39 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хангал сумын Хялганат тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 50 дугаар ангийн алба хаагчдыг очиход  иргэн Т-ийн 4х6 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг ажиллаж унтраасан.

Зам, тээврийн осол:

  • Дорнод аймаг, Баянтүмэн сум Цагаандэрс багийн “Цагдаагийн пост” гэдэг газар  /аймгийн төвөөс баруун зүгт 10 км-т, сумын төвөөс зүүн зүгт 4.5 км-т/  Баянтүмэн сумаас Хэрлэн сумын чиглэлд зорчиж явсан суудлын автомашин, ачааны автомашины хойд талаас мөргөж, суудлын автомашины бүхээгт 2 хүн хавчуулагдсан тухай  дуудлагыг 02.06-ны өдрийн 21:41 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчдыг очиход  “Королла фиэлдер” загварын суудлын автомашин,  автозамын зорчих хэсэгт зогсож байсан "Бэйбэн норд бенз-НД4251” загварын зүтгүүрийн хойд талаас мөргөж, суудлын автомашины жолооч Б /36 настай, эрэгтэй/ бүхээг дотроо хавчуулагдан нас барсан байсныг гарган Цагдаагийн байгууллагад, зорчигч Б /39 настай, эмэгтэй/-ийг эсэн мэнд гарган Эмнэлэгийн байгууллагад тус тус шилжүүлэн өгсөн.
  • Дорноговь аймаг, Эрдэнэ сум Еншөөв багийн “Хамрын-Энгэр” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт  180 км-т, сумын төвөөс урд зүгт 82 км-т, Замын-Үүд сумаас хойд зүгт 35 км-т/ Улаанбаатар хотоос Замын-Үүд сумын чиглэлд зорчиж явсан суудлын автомашин, ачааны автомашины хойд талаас мөргөж, суудлын автомашины бүхээгт 1 хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 02.06-ны өдрийн 22:24 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Замын-Үүд сум дахь Гал түймэр унтраах, аврах 17 дугаар ангийн алба хаагчдыг очиход  “Хьюндай сонота-6” загварын суудлын автомашин,  “Бейбен норд бенз-НД4251” зүтгүүрийн хойд талаас мөргөж, суудлын автомашины жолооч Б /23 настай, эрэгтэй/, зорчигч Н/30 орчим настай, эрэгтэй/ нарыг эсэн мэнд гаргаж Эмнэлэгийн байгууллага авч явсан, 2 буцалтгүй нэрвэгдэгчийг автомашинаас нь гаргасан байсан бөгөөд 1 буцалтгүй нэрвэгдэгч автомашины бүхээгт хавчуулагдсан байсныг гаргаж, Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

Цасанд суусан: 

  • Сүхбаатар аймаг, Халзан сум Халзан шанд багийн “Шүүт” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 55 км-т сумын төвөөс баруун хойд зүгт 21 км-т/ 02.05-ны өдрийн 14:00 цагийн орчимд Халзан сумын “Шүүт” гэдэг газраас Баруун-Урт сумын чиглэлд зорчиж явсан 1 зорчигчтой суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагыг 02.06-ны өдрийн 06:35 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход иргэн Б-ийн “Сузуки жимни” загварын суудалын автомашин цасанд суусан байсныг  ажиллаж татан гаргасан.

эх сурвалж: ОБЕГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-02-07 213.87.162.77

>>>>>>>> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/AaFF1

Avatar

Монгол хүү 2024-02-07 64.119.29.63

ХӨДӨӨНИЙХӨН ПРИУС УНАЧИХААД ТЭНГЭРЭЭР ЯВДАГ ХӨЛӨГ ОНГОЦОНД СУНДАЛЧИХСАН ЮМ ШИГ ХӨРЛӨСӨН ИХ ЦАСАНД ОРООД СУУЧИХНА. ТЭГЭЭД ҮХЛЭЭ ХАТЛАА, АМЬ АВРААРАЙ ГЭЭД Л БУСДАД ГАЙ, АЖИЛ, ХӨРӨНГӨ, МӨНГӨ, БЕНЗИН, ШАТАХУУН, ХҮН ХҮЧ, ТЕХНИК ГАРЗДУУЛАН БАЙЖ АВАРУУЛДАГ!!! ИЙМ ОРКУУДАД УЛСЫН ИЙМ ИХ ХӨРӨНГИЙГ ЗАРЦУУЛААД ЗАРЛАГАДАЖ БОЛОМГҮЙ БАЙНА. МОНГОЛ УЛС ЯДУУ БУУРАЙ УЛС, ГАДААДАД МАШ ИХ ӨР ЗЭЭЛТЭЙ, ИЙМД ИЙМЭРХҮҮ МАЯГААР ЗАРЦУУЛАГДСАН БҮХ ЗАРДЛЫГ ТУХАЙН ХАРИУЦЛАГА АЛДСАН ХҮМҮҮСЭЭР 50-100% ХҮРТЭЛ ТӨЛҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж