Өөжгийгийн үлээсэн шүгэл ба оюуны өмч

Өөжгийгийн үлээсэн шүгэл ба оюуны өмч

Өөжгийгийн үлээсэн шүгэл ба оюуны өмч

Гитарчин, ая зохиогч, продюсер Д.Өлзий-Орших твиттер хуудаснаа “Номин талст” хамтлагт зохиож өгсөн бүх дууг дуучин Т.Дэлгэрмөрөн, А.Хаянхярваа нар дуулахыг онцгой эрхийн хүрээнд бүрмөсөн хориглож байгаагаа мэдэгдсэн. Түүний шийдвэр үзэгч сонсогчдын дунд маргаан дагуулав. Нэг хэсэг нь маш зөв шийдвэр. Олон жил хууль, журмаар бус ах дүүсийн харилцаагаар явж ирсэн оюуны өмчийн асуудлыг цэгцлэх цаг нь болсон гэж дэмжиж байна. Нөгөө хэсэг нь бүх зүйлийг зоосны нүхээр харж болохгүй гэж түүнийг шүүмжилжээ.

Энэ талаар Зохиогчийн эрхийн тухай хуульд тусгахдаа тухайн бүтээлийг эзэмшдэг буюу зохиосон зохиогч өөрөө зөвшөөрөөгүй тохиолдолд нийтэд түгээхийг хориглоно гэжээ. Уг хуулийн 14.5 болон 14.3 дугаар заалтад,

  • Зохиогч бүтээлээ зохиомол, нууц нэрээр, эсхүл нэргүйгээр нийтэлсэн тохиолдолд бүтээл ашиглах онцгой эрх нь бүтээлийг анх нийтэлснээс хойш 50 дахь жилийн 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хүчин төгөлдөр байна.
  • Зохиогчийн бүтээл ашиглах онцгой эрх нь зохиогчийн насан туршид болон нас барснаас хойш 50 дахь жилийн 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хүчин төгөлдөр байна.
"Номин талст" хамтлагийнхан "Дурлаж бичсэн шүлэг" дуугаар нэг тэрбум төгрөгийн ашиг олсон гэдгийг уран бүтээлчид хэлж байжээ. Харин тэр орлогоосоо зохиогчид нэг  ч төгрөг өгөлгүй өдийг хүрсэн. Продюсер Д.Өлзий-Оршихын хувьд ”Номин талст” хамтлагийг анх байгуулагдсан цагаас нь бүх дууны найруулгыг хийж өгөөд хамтын ажиллагаа эхэлсэн. Би долоо, найман дуу зохиож өгсөн. Дуу зохиож өгөхдөө “Номин талст” хамтлагаас мөнгө авч байсан удаа байхгүй. Ах дүүсийн харилцаагаар л явдаг. Хааяа нэг 4, 5 жил болоод тоглолт хийхэд дуу дуулаад өгөөрэй гэж хэлдэг. Хоорондоо муудалцаагүй байвал хүрч ирээд дуулдаг, тийм харилцаатай явж ирсэн.
Харин сүүлийн үед "Номин талст" хамтлаг болон бидний ах дүүсийн сайхан харьцаан дундуур урлагийн чэнжүүд орж, их хэмжээний ашиг олж байгаа нь шударга бус байна" гэдгийг онцолсон юм.

Энд ганцхан жишээ татъя. Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч С.Баатарсүх бол "Цэнхэр залаа", "Цэцгэн зүйрлэл", "Нүдэн нуур", "Дөрвөн улирал, хоёр амраг" зэрэг олон олон дууны хөгжмийг бүтээсэн нэгэн.Хэрэв Монголд Зохиогчийн эрхийн тухай хууль хэрэгждэг бол алдартай бүтээлүүдээрээ амьдарчих хэмжээний уран бүтээлч. Гэвч тэгж чадаагүй. Өнгөрсөн 2014 онд МҮОНТ-ийн хамт олон С.Баатарсүхэд хүндэтгэл үзүүлж, тухайн үеийн ерөнхий захирал М.Наранбаатар таван сая төгрөгөөр урамшуулахдаа "Цэнхэр залаа" бүтээлийг МҮОНРТ эзэмшихээр боллоо" гэдгийг мэдэгдэж байж. Энэ бол зохиогчийн онцгой эрхийг худалдаж авах гэсэн арга залийн тод жишээ гэдгийг уран бүтээлчид хэлж байгаа юм.

Ирэх хаврын чуулганаар нэгэн цоо шинэ хуулийг хэлэлцэнэ. Энэ бол Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль юм. Урлагийнхан дунд ч хүлээлт их байна. Энэ талаар Монголын дуу бичлэг бүтээгчдийн үндэсний төвийн тэргүүн, продюссер Б.Лхагвасүрэн ярихдаа "Хуультай болсноор дуу хөгжмийн бүтээл өндөр үнэтэй болно гэж ойлгодог. Гэтэл иргэд өнөөдөр караокед 10, 20 мянган төгрөг төлөөд дуулж байна. Тэнд дуучны уран бүтээлийн нэмүү өртөг шингэсэн байгаа. Бизнес эрхэлж байгаа хүнд ямар ч хүндрэл байхгүй. Харин ч албан ёсны эрхтэй дуу, дүрсний бүтээлтэй болж, ая нь түрүүлж явахгүй, ямар ч хамаагүй дүрс дэлгэцэн дээр нь гарахаа болино.

Дуу дуулж байхад тухайн хамтлаг дуучны зураг эсвэл эх орны байгаль, шинэ залуу үеийн залуусын зураг гарах гэх мэт сонголттой болно. Хоёрт, тэр орж байгаа мөнгөний тодорхой хувь нь уран бүтээлчдэд ирэхээр дараагийн уран бүтээлээ санхүүжүүлэх боломж бүрдэнэ.

Уран бүтээлч хүмүүсийн талхны дараагийн хөрөнгийг худалдаж авч, дэмжиж байна гэсэн үг. Бид оюуны өмч бүтээж буй бүтээлчдийн хувьсгалыг хийх цаг болсон. Аж үйлдвэрлэл буюу бүтээлч үйлдвэрлэлээс гарч буй бүтээгдэхүүн нь гар утастай адил хэрэглээ болох ёстой" гэдгийг хэлж байв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
33
ЗөвЗөв
4
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

20 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2024-02-07 203.91.115.39

Үнэн хувьсгал болоосрй!!

Avatar

Нэргүй 2024-02-07 139.5.218.242

Хурдын гоё дуунуудыг зохиосон Ишхүү асаны болон Айзамын Ганболд асаны дуунуудаар Монголын кароэкэнүүд мөнч их ашиг олж байгаа даа , Гэр бүлүүд нь бүтээлийнх нь эрхийг даруй авах хэрэгтэй

Avatar

Нэргүй 2024-02-07 66.181.186.119

тухайн цаг үедээ өөрийнхөө дууг амилуулах гээд гуйж байгаад л дуулуулж байсан байж одоо ирж ингэж хошногдож арчаагаа алдаж чацга царайлаад байж болохгүй ээ. наад яриад бгаа юмаа одооноос эхэлж мөрдөж хэрэгжүүл. чадах уу .өнгөрснөө яриад чавганц шиг битгий бай. энэниихээ оронд урлагийнханаа уриалж улс төрийн идэвхтэй эх орныхоо сайхан ирээдүйн төлөө дуу хоолойгоо нэгтгэж амьдар

Avatar

Bi 2024-02-07 109.81.82.195

Er n Bol suv shu.aliin Bolgon shuluulj bhav

Avatar

Нэргүй 2024-02-07 213.87.162.77

= Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/AaFF1

Avatar

хүннү 2024-02-07 202.9.46.240

Өөжгийгийн зөв. Номинталстыхан хуншгүй хогнууд вэ? Бүгд баяцуул ш дээ. Батсүх гэж нөхөр ойгүй баян гэсэн. Ганц өөжгий гэлтгүй дуучин болгон яруу найрагч, ая зохиогч нартаа мөнгө төл. Шинэ жилээр нэг дууг 500 000-5 000 000-аар дуулдаг гэж гайхуулаад байдаг нөхдүүд яруу найрагч, ая зохиогч нартаа юм “үнэрлүүлдэг” болов уу?

Avatar

Нэргүй 2024-02-07 202.126.89.104

Ардын уртын дуу дуулаачид оюуны бүтээл энэ тэр гэж зовохгүй амар юм даа

Avatar

Нэргүй 2024-02-07 202.9.46.240

Ардын богино дуу, уртын дуу дуулдаг дуучид хэндээ ч төлбөр төлөх вэ дээ. Тэдэнд зохиогчийн эрх падгүй.

Avatar

Нэргүй 2024-02-07 103.161.242.201

anh duulsan duuchid chine ene duug niited hurgesen tul duulah erh ni bmar ym. daraa daraagiin hun bolon karaoke tulbur tuluh ni zui hereg. jishee ni uujgii-n hairiin burhang ariunaa ch ymu 3 ohin tgj amidruulj chadah ch gui bsan. tm bhor saraa-n duu geh vv uujgii-n duu geh vv bas bodmoor ymnuud bna

Avatar

Нэргүй 2024-02-07 27.123.212.86

Хууль , дүрэм журамтай юм бол ХУУЛЬ- иа л дагах нь зөв. гэх мэтчилэн монголчууд нийгэмээрээ , нийтээрээ хуулиа дээдэлдэг, хуулиа биелүүлдэг болох ёстой. Ах дүүгийн харилцаа , журмаа одоо орхих хэрэгтэй. Хүнтэй сайн найз явая л гэвэл найзыгаа 1 төгрөгөөр ч хохироох ёсгүй. Найз маань ч талх иддэг , хүний хорвоод үдлээд мордох нэгэн эрхэм шүү дээ . Гитарчин, ая зохиогч, продюсер Д.Өлзий-Орших -г дэмжиж байна.

Avatar

иргэн 2024-02-07 202.131.227.82

Өөжгийгийн зөв. Айзам хамтлагийн ахлагч гавьяат Ганболд агсаны зохиож дуулсан дуунууд их гоё дуунууд бдаг. Их даруухан хүн байсандаа. өнгөрөхөөсөө өмнөхөн гавьяат авах шиг болсон. Гэр бүл нь дуунууд дээр нь оюуны өмчийн газарт бүртгүүлж патент авах ёстой доо.

Avatar

санаа 2024-02-07 112.72.8.90

Энэ уран бүтээлчийн санааг хүлээн зөвшөөрөхгүйы байж боломгүй. Үзэгчдэд ирэх бүтээлийн чинь үзвэрийн өртөг нь нэмэгдэрх нь тодорхой болж байна. Харин бид үнийн нэмэгдлийг хүлээн зөвшөөрөх үү үзэх үү гэдэг нь сонголт маань байх нь …….

Avatar

Нэргүй 2024-02-07 203.98.77.101

ӨӨЖГИЙГИЙН 1000% ЗӨВ. ОДОО ЗАХ ЗЭЭЛИЙНХЭЭ ТОГТОЛЦООНД ШИЛЖИХ ЦАГ НЬ БОЛСОН ШҮҮ. ДУУЧИД ТЭР ДУУГААР Л ОЛОНД ХҮРДЭГ. ТЭГЭЭД ОРОН НУТАГ ТОЙРООД ТОГЛООД ӨНЧӨӨН ОРЛОГО ОЛДОГ. ТЭГЛЭЭ ГЭЭД ЗОХИОСОН ХҮНДЭЭ ӨГСӨН ЮМ БАЙДАГГҮЙ. ЗАРИМ НЬ Ч БҮР ИЧИЖ ҮХМЭЭР ЮМНУУД Ч ИХ БИЙ ШҮҮ.

Avatar

Нэргүй 2024-02-07 202.126.89.20

zov shuu dee. esgii taavchog hiisen hvn hurtel zvgeer taraagad baidaggui

Avatar

Зохиогч 2024-02-07 202.126.91.50

Зохиолын дууны хувьд хамтын бүтээл. Яруу найрагч, ая зохиогч, дуучны хамтын гэрээ гэгч нь төдийлөн хэрэгжиж ирээгүй нь тод жишээ нь Өөжгий өөрөө гаргаж ирлээ. Бизнест ах дүү гэж байдаггүйтэй адил аливаа уран бүтээл ч ялгаагүй. Өөжгий өөрөө анхнаасаа Номин талстай албан ёсоор гэрээ байгуулаагүй учраас хууль, мөнгө төгрөг нтр ярих үндэслэлгүй байна. Цаашид яруу найрагч, дуучидтайгаа хамтын гэрээ хэлцэл хийх л үлдлээ.

Avatar

Нэргүй 2024-02-07 66.181.178.42

Судалгааны байгууллага ч гэсэн Өнгөрсөн үеийн хүмүүсийн бүтээлийг дур мэдэн өөрчилж эсвэл дахин хэвлэхээ болимоор юм аа. Зохиогчийн эрх хүндлэхгүй

Avatar

Нэргүй 2024-02-07 202.179.15.130

Ахын талд шүү. Маш зөв сэдэв, зөв асуудал.

Avatar

ИХ МОНГОЛЫН УСАН ГҮЗЭЭТ 2024-02-07 202.21.107.67

МОНГОЛЫН ХУУЛЬ 3 ХОНОГ ШОО……………

Avatar

Нэргүй 2024-02-07 103.9.90.100

өөжгийгийн зөв шүү. Оюун ухаан, бодрол, цаг хугацаа, сэтгэмжээ зориулан байж бүтээсэн бүтээлийг нь олон түмэнд хүргэж тэрбум тэрбумаар нь олчихоод зохиолчид нь өгөхгүй байна гэдэг ЛУЙВАР. Дууг хэн ч дуулна, зохионо ая зохионо гэдэг гайхамшиг шүү

Avatar

Нэргүй 2024-02-07 202.126.91.123

3 дагч этгээд ашиг олоод байгаа болон өнөөдөр ширхэг зүү ч үнэтэй болсон үед энэ маш чухал сэдэв учир 2 гараа өргөж дэмжиж байгаа. Олон жил буян хийлээ одоо болоо шд.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж