Баяр далимдуулж үнэ нэмбэл багадаа 500 мянгаар торгоно

Баяр далимдуулж үнэ нэмбэл багадаа 500 мянгаар торгоно

Баяр далимдуулж үнэ нэмбэл багадаа 500 мянгаар торгоно

Баяр дөхөхийн хэрээр эрэлт дагасан зохиомол үнэ хөөрөгдөл зах, зарим худалдааны төвд ихэсдэг. Эдийн засаг хүнд, иргэдийн амьдралд цалин орлого нь хүрэлцэхгүй байгаа ч монголчууд баярыг өргөн хүрээнд тэмдэглэдэг уламжлалтай учир үүнд тэр бүр ажирдаггүй. Гэхдээ энэ байдлыг худалдаа эрхлэгчид овжноор ашиглаж эрэлт сайтай бүтээгдэхүүнийхээ үнийг хэд нугалж нэмдэг нь гол асуудал. Далд эдийн засаг эд өрнөдөг захуудад ганц гэлтгүй лангууны худалдагчид зарим барааны үнээ эрс нэмдэг асуудалд хэн ч хяналт тавьдаггүй. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас иргэдийн гомдол саналын дагуу цагаан сарын баярыг угтан худалдаа эрхлэгчдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, зарим худалдаа эрхлэгчдэд мөнгөн торгуулийн арга хэмжээ авдаг. Үүнийг эс тооцвол баяр бүртэй уралдаж хэрэгцээт хүнс барааны үнэ нэмдэг хүмүүст тооцох хариуцлага муу байна.

Нэг талаар овжин мэт үнэ нэмж байгаа арга нь худалдааны соёл төлөвшөөгүй, далд эдийн засгийг өөгшүүлж байгаа нэг хэлбэр.

Тодруулбал, жил бүрийн өдийд хонины ууцны худалдаа эрхлэгчид хэрэглэгчдийн эрэлтийг далимдуулан ууцны хэмжээ, хэмжих нэгж болон түүнд хамаарах үнийн талаар хэрэглэгчид худал мэдээлэл буюу бодит байдлаас зөрүүтэй мэдээлэл түгээх замаар үнийг хөөрөгдөн худалдаалах тохиолдол гардаг. Ууцнаас гадна баяр угтсан үнийн хөөрөгдөл хүнсний өргөн хэрэглээний бүх бүтээгдэхүүнд гардаг. Тиймээс иргэд жилд тоотой хэд болдог баяруудыг угтаж үнэ нэмдэг байдлаа халахыг хүсч байна.

Үйлдвэрлэгч болоод импортлогч харилцагчид нь үнээ нэмээгүй байхад худалдагчид дур мэдэн лангууны үнээ өсгөж байгаа бол үүнд Зөрчлийн хууль үйлчлэх ёстой.

Уут, савлагаатай бүтээгдэхүүн болон жижиглэнгээр худалдаалдаг аль нь ч бай үнийг  худалдаа эрхлэгч шалтгаангүй бол түүнд тооцох хариуцлагыг чангатгах хэрэгтэйг иргэд илэрхийлж буй. Уг нь хуулийн зүйл заалтад энэ тохиолдлыг тусгасан байдаг ч албаныхан тэр хяналт тавьж торгууль тооцох нь ховор. Тиймээс иргэд өөрсдөө зохиомлоор үнэ нэмсэн асуудлаар ШӨХТГ-т хандах боломжтой.

ҮНЭ ЗОХИОМЛООР НЭМСЭН БОЛ  ТАВАН САЯ ХҮРТЭЛХ ТӨГРӨГӨӨР ТОРГОНО

Зөрчлийн тухай хууль болон Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулиар зохиомлоор үнэ нэмсэн этгээдэд хариуцлага тоох заалттай.

Үүнд,

  • Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т “… барааныхаа талаар хэрэглэгчид дор дурдсан мэдээлэл өгнө” гэж, 7.2.4-т “барааны нэр төрөл, үнэ” гэж, 7.2.5-т “барааны хэмжээ, хэмжих нэгж”,
  • Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 2-т “Үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгчийн үүргээ хэрэгжүүлээгүй бол хүнийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний /500 мянган төгрөг/ төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний /5 сая төгрөг/ төгрөгөөр торгоно” гэж тус тус заасан байдаг.

Тиймээс албаныхан хариуцлага тооцоогүй байлаа гэхэд иргэд худалдаа эрхлэгчдээс шаардах бүрэн эрхтэй. Харин худалдаа эрхлэгчид тухайн иргэний санал хүсэлтийг хүлээж аваагүй тохиолдолд холбогдох байгууллагад зах, худалдааны төвийн нэр, лангууны дугаар, бүтээгдэхүүний үнийн мэдээллийг нээлттэй мэдээлэх боломжтой байна. Ингэснээр хуулийн дагуу хариуцлага тооцох юм. Жижиглэнгийн худалдаа эрхлэгч болон нэмэгдсэн өртгийн албан татвар /НӨАТ/-ын баримт өгөөгүй тохиолдолд мөн барааны үнэтэй холбоотой гомдол саналыг гаргах эрхтэй аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
5
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

18 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-02-07 103.41.93.183

авто машин угаалгын газрууддаа наадхаа хэлээч.

Avatar

Нэргүй 2024-02-07 59.153.115.82

зах худалдааны төвдээр 7000 аар зарагддаг бараа үзэсгэлэн худалдаан дээр 10000 болчихсон байдаг

Avatar

Зочин 2024-02-07 202.55.188.125

Мэргэжлийн хяналтын албыг татан буулгаснаас шалтгаалж цагаан идээний ченжүүд л даварч байна. Айраг гэж бараг ус шохойтой хольж зарах нь холгүй болж дээ….ядаж хүн чанар гэж баймаарсан.

Avatar

Нэргүй 2024-02-07 219.240.4.62

ТӨРИЙН ОРОЛЦОО ЯГ ИЙМ ҮЕД БАЙХ Л ХЭРЭГТЭЙ … ТЭР НЬ ХУУЛЬ , ХУУЛИАР ХЭРЭГЛЭГЧДИЙН ЭРХ АШГИЙГ ХАМГААЛАХ ЯВДАЛ .Гадны улсуудад бүх зүйл нь хямдарч байхад манайд лангууны ард зогсох наймаачид үнээ барьдаг бүр нэмдэг … Үнэхээр өлөн муухай ч харагддаг .

Avatar

Нэргүй 2024-02-07 213.87.162.77

== Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/AaFF1

Avatar

иргэн 2024-02-07 103.9.90.100

бүх бараа аль хэдийн нэмэгдсэн бна лээ

Avatar

хүннү 2024-02-07 202.179.27.102

500 мянга ₮ бага байна. Энэ бол маш ноцтой асуудал. Баяр болхоор л зоолж байдаг энэ худалдаа, үйлчилгээний газруудад том торгууль тавих нь шударга болно шүү. Дөрөвхөн хайрцаг усан үзэмний үнэ хүрэхгүй мөнгөөр торгоод яах юм? Баярын өмнөх 7 хоногоос эхлээд өдөр бүр 10 000 ₮-өөр үнээ нэмсээр 100 000₮-ийн үнэтэй байсан жимс 180 0000₮ болно. Жирийн өдөрт 20 000₮ байсан машин угаалгууд битүүнд 120 000₮ хүрсэн тохиолдол гарсан шүү. Ийм оркуудыг 5-10 саяар торгох ёстой.

Avatar

Нэргүй 2024-02-07 66.181.190.55

их дэлгүүрийн худалдагчаас танай юмны үнэ өсчээ гэсэн чинь доллар өсөөд учраас гэж авч байна лээ. доллар сүүлийн 2 жил хэвэндээ байгаа шд

Avatar

Зочин 2024-02-07 103.57.94.168

Машин Угаалгын газрын үнэ нэмэгдсэн бна. Цэвэр ус ашиглана дээрээс нь үнээ нэмнэ сайн шалгаад үхтэл нь торго

Avatar

Нэргүй 2024-02-07 66.181.187.84

Торгуулийн хэмжээг нь нэм. 5 сая

Avatar

Нэргүй 2024-02-07 202.55.188.117

гурилын үйлдвэрүүд үнээ нэмээд тэрбумыг олсон бол яахуу 500к торгоод болоо биз

Avatar

зочин 2024-02-07 103.57.93.190

Цагаан сараар идээ ааруулын үнэ нэмээд ядаруухан нэг авч чадахгүй жилд нэг тэмдэглэдэг баяраар боломжийн үнээр өгч болдоггүй юм байх даа кк

Avatar

Нэргүй 2024-02-07 203.229.141.14

Авахаа больчвол үнэ нь буурна даа уг нь

Avatar

Нэргүй 2024-02-07 66.181.190.136

Удаан, сэтгэлгүй, ажлаа хийхгүй бн.

Avatar

Нэргүй 2024-02-07 202.131.238.26

аль хэлийн нэмцэн байвал яах уу?

Avatar

Нэргүй 2024-02-07 202.21.107.17

Sotsialiizmd amidaraad bgaa ni bat shu. Gajigtai zuuntenuud

Avatar

Нэргүй 2024-02-07 202.131.238.26

ха ха ха чадах уу? барах уу?

Avatar

Zori 2024-02-07 139.5.218.114

Tatvargji uzeshelen hudaldaa nereer mah hunsni une nem j hoorpgdood tarlaa sh uu Dee.. maluda

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж