
Хэргийн газрын үзлэг хийх үеэр дуучин залуусын сууж явсан 08-87 УБП улсын дугаартай “Тоёота” машинаас тугалган цаастай бор өнгийн нунтаг мансууруулах бодис олдсоныг цагдаагийнхан эд мөрийн баримтаар хураан авч дуучин залууст хэрэг үүсгэн шалгаж эхлээд байгаа аж” хэмээн бичжээ. Энэ талаар тодруулахаар “A-Capella” хамтлагийн дуучин Э.Мөнхтөртэй холбогдлоо.
-Танай хамтлагийнхан хар тамхины хэргээр шалгагдаж байгаа гэх мэдээлэл хэвлэлээр гарсан байна?
-Аан, харин тийм ээ. Нэг тийм мэдээлэл гарсан байна лээ. Бид нар мэдсэн.
-Энэ мэдээлэл үнэн үү, үнэхээр та нар хар тамхины хэргээр шалгагдаж байгаа юм уу?
-Үгүй ээ, ёстой худлаа мэдээлэл шүү. Худлаа.
М.Анир