Чех хөрөнгө оруулагчид 892 сая доллар нэхэмжилж, Арбитрт хандахаар мэдэгдэл гаргажээ

Чех хөрөнгө оруулагчид 892 сая доллар нэхэмжилж, Арбитрт хандахаар мэдэгдэл гаргажээ

Чех хөрөнгө оруулагчид 892 сая доллар нэхэмжилж, Арбитрт хандахаар мэдэгдэл гаргажээ

Ураны хайгуул, олборлолтын чиглэлээр ажиллахаар “Мон Атом” ТӨК-тай хамтран “Гурвансайхан” ХХК-ийг үүсгэн байгуулж 310 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулж явсан Чех улсын “Ураниум Индастри” компанийн зүгээс хуулийн фирм хөлсөлж Монгол Улсын Засгийн газрыг олон улсын Арбитрт өгсөн байна. Хуулийн фирм “Ураниум Индастри” компанийн оруулсан хөрөнгө, алдагдсан боломжийг тооцон Монгол Улсын Засгийн газраас 892,000,000 ам.доллар нэхэмжилж байгаа аж. Тиймээс Арбитрт хандаж буй талаараа Урьдчилсан мэдэгдэлээ хуулийн фирмийн зүгээс Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ХЗДХЯ, УУХҮЯ болон бусад холбогдох агентлагуудад илгээжээ.  Энэ нь Арбитрт хандах бэлтгэл ажлын нэг хэсэг юм байна. Арбитрын шүүхэд очиход “Урьдчилж нөгөө талдаа мэдэгдсэн үү” хэмээн асуудаг тул ийнхүү мэдэгдэл явуулсан бололтой.

Эргэн сануулахад, Чехийн хөрөнгө оруулагчид Ашигт малтмал, газрын тосны газрын алдаатай үйл ажиллагаанаас болж Шүүхээр ашигт малтмалын тусгай зөвшөөрлөө цуцлуулан хүнд байдалд орсон талаараа өнгөрсөн зургадугаар сард олон нийтэд мэдээлж, Шүүх алдаагаа залруулахгүй бол Монгол Улсын Засгийн газрыг Олон улсын арбитрын шүүхэд өгнө гэж мэдэгдсэн билээ. Тэгвэл давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн  шийдвэрийг хэвээр үлдээснээр Чех хөрөнгө оруулагчид Арбитрын шүүхэд хандахаас өөр аргагүй болсон талаараа өнгөрсөн есдүгээр сард мэдээлж байсан юм. Тэр үеэрээ Монгол Улсын Засгийн газарт найдаж байгаагаа илэрхийлж, асуудлаас гарах гарц хайх талаар хамтран ажиллахыг уриалж байв. Харин одоо Арбитрт хандах шийдвэрээ гаргасан байна. Ийнхүү Засгийн газар 892 сая ам.долларын төлбөрт унах магадлал бий болжээ.

Хэргийг тодруулбал, Чех улсын нэр бүхий хөрөнгө оруулагчид ураны хайгуул олборлолтын чиглэлд ажиллахаар Ашигт малтмал, газрын тосны газраас Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг авчээ. Монгол Улс ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг 20 жилийн хугацаатай олгодог хуультай ч тухайн үед АМГТГ техникийн алдаа гаргаж, 30 жилээр олгочихсон аж. Хөрөнгө оруулагчид үүнийг тухайн үед нь мэдэж, “Хуулиараа 20 жил байх ёстой шүү дээ. 20 жилийн хугацаатай гаргуулж авья” гэж хүсэлт тавихад “Манайд ашигладаг программ 20 жилээр гаргах боломжгүй” гэсэн учир битүүлэг хариу өгч, “Ямар ч асуудалгүй” хэмээн тайвшруулжээ. Цөмийн энергийн газар зэрэг төрийн байгууллагууд хууль ёсны хэмээн хандаж, зохих зөвшөөрлийг олгож байсан нь хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлсэн тул энэ асуудлыг орхисон байна.

Удалгүй Монголын төрийг төлөөлсөн “Мон Атом” компанитай хамарсан компани байгуулж, хуулийн дагуу 51 хувийг нь эзэмшүүлэн, өөрсдөө 49 хувийг нь эзэмшиж хөрөнгө оруулах үүргээ биелүүлж иржээ. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд 60 сая ам.доллар буюу 300 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн аж. Тодорхой нөөц илрүүлэн, үйл ажиллагаа нь ч амжилттай явж байжээ. Гэтэл 2022 оноос “Баяншарга сан” гэх ТББ тус компанийн үйл ажиллагааг эсэргүүцэж, “Мал, амьтан ихээр үхэж байна” гэх баримт нотолгоогүй шалгаанаар тэмцэл өрнүүлж, үйл ажиллагаанд нь саад учруулах болсон байна.

Энэ ТББ болон Дундговь аймгаас УИХ-д сонгогдсон гишүүн Г.Мөнхцэцэгийн хүсэлтээр өнгөрсөн гуравдугаар сард БОАЖЯ-наас тус компанийн үйл ажиллагаа явуулдаг Гурвансайхан, Өлзийт, Баянжаргалан, Өндөршил сумын нутаг дэвсгэрт оршдог Чойр, Гурвансайхан, Хайрхан гэсэн гурван талбайд цацрагийн, байгаль орчны чиглэлээр шалгалт хийж улсын байцаагчийн дүгнэлт гаргасан бөгөөд “Орчны хөрс, уснаас авсан дээжүүдэд "SGS" компани, хөндлөнгийн хими, хими технологийн хүрээлэнгийн эрдсийн болон элементийн найрлага тодорхойлох шинжилгээг хийлгэхэд "Гурвансайхан" ХХК-ийн хайгуулын өрөмдлөгөөс гарч байгаа хөрс нь тухайн нутаг дэвсгэрийн хөрсний найрлагатай ижил бөгөөд түүнд агуулагдаж байгаа өрмийн ханыг бэхжүүлэгч бодисын эзлэх хувь нь тухайн хөрсний найрлагад 6.8-20.2 буюу бага хувийг эзэлж байгаа нь хүний амь нас болон хүрээлэн буй орчинд нөлөөлөх байдал үүсгээгүй” гэж дүгнэсэн байдаг аж.

Мэргэжлийн байгууллагын дүгнэлт ингэж гарсны дараа “Баяншарга сан” ТББ шүүхэд дээр хэлсэн, “20 жилээр өгөх ёстой зөвшөөрлийг 30 жилээр олгож хууль зөрчсөн” гэдэг үндэслэлээр хандаж, Шүүхээс тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болгосноор одоогийн эрсдэлтэй нөхцөл байдал үүсжээ.

Энэ тохиолдолд Шүүхийн шийдвэрийг буруутгах аргагүй ч анхнаасаа алдаатай лиценз олгож, гаргасан алдаагаа залруулаагүй АМГТ, уг лицензийг нь хүлээн зөвшөөрч, хамтарсан компани байгуулан 300 тэрбум төгрөгийг нь зарцуулах боломж олгосон Цөмийн энергийн  газар, “Мон  Атом” ТӨК-ийг буруутгаж болно. Дээрх субъектүүд бүгд төрийг төлөөлсөн байтлаа өнгөрсөн 10 жилд буюу Шүүхээс лицензийг цуцлах хүртэлх хугацаанд гаргаж өгсөн материалтай нь танилцсан мөртлөө хууль ёсных хэмээн хүлээн зөвшөөрч, зохих зөвшөөрлүүдийг олгон хүний хөрөнгийг гаргуулж авсан байдаг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
9
ХарамсалтайХарамсалтай
6
ХахаХаха
5
ТэнэглэлТэнэглэл
4
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

54 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Сэтгүүлч судалгаагүй маш буруу зүйл бичжээ. 2024-02-06 202.179.24.47

. ..Чех улс 1945 оноос эхлэн 60 гаруй ураны уурхай ашиглаж байгаад, байгаль орчин цацрагаар хордоод хэцүүдэхээр нь уурхайнуудаа хаасан байдаг. Харин Чехийн хэдэн хувь хүн нийлж компани байгуулж,ЗГ-тайгаа гэрээ байгуулж Монголд "цөмийн түлш-шар нунтаг" олборлохоор орж ирсэн. Өөрөөр хэлбэл манай цөмийн энергийн хуулиар ашиглалтын лиценз эзэмших эрхгүй "хулх компани" байжээ. Хулх компанитай манай төрийн байгууллагууд гэрээ хийгээд ураны 4 ордоо алдчихсан байхад АТГ шалгадаггүй.

Avatar

Зочин 2024-02-06 66.181.160.100

Чехүүд чинь хайгуулаар мундаг улс шүү дээ. Эрдэнэтийг анх олсон нь Чехүүд гэдэг байхаа. 60 сая ч бай , 6 сая ч бай энэ чинь хамгаалах ёстой гадны хүний хөрөнгө шүү дээ. Манайхан болсон хойно ингэж шахаж гаргаж байгаад , нэг нь бэлэн юм авах гэж л сэтгэсэн байгаа. Энэ төрийн хүмүүс улсынхаа нэр төрийг бодно гэж даан ч байхгүй юм аа.

Avatar

Нэргүй 2024-02-06 202.126.89.27

unen onigootoi uls shu hazgai helt norov tegshbayr gj 1 hun budliulavuu

Avatar

Нэргүй 2024-02-06 103.145.234.94

х**.

Avatar

Mongol 2024-02-06 66.181.188.17

60 сая долларын хөрөнгө оруулчаад ганц хоёр жил болоод алдагдсан боломж гэж хуцаад 892 сая доллар нэхэмжилж байгаа юм уу .Ийм гадны луйварчидыг хэзээ ч давруулж болохгүйээ монголчуудаа ! Гадны хөрөнгө оруулалт нэрээр африк шиг цөлмөх санаатай , авилгачидыг төрд гаргаж ,монгол улсыг өрөнд оруулсан гадны бодлого сүүлийн 30 гаран жил явж ирлээ.. Энэ эрх чөлөө нэрээр монголчуудыг мөнгөний боол болгосон гутамшигт түүх шүү. Манжийн үед ч монгол хүн мөнгөний боол болж байгаагүй шүү!!!.

Avatar

Нэргүй 2024-02-06 122.201.31.240

Ийм л бнашдээ хэдэн мал хулгайч нараас болж бид байгалийн хэмжээлшгүй баялгаа ухуулж сүйтгүүлнэ дээр нь өртэй үлдэнэ одоо зг гадны луйварчин хулгайч нарын хохирлыг барагдуулж төлнө гвл нөгөө үйлтэй ард түмэн нь халаасаа ухуулж бүсээ чангалж татвар төлөөсөө төлж төлдөг бхдаа монголын захын гуйлагчид нь ирж элэг барьж доромжилчих юм бналдаа новшнууд үхээсэй

Avatar

Gir 2024-02-06 202.9.46.111

монголчууд хууль дүрмээ огт мэддэггүй. Яг л сармагчингууд

Avatar

Нэргүй 2024-02-06 59.153.113.207

Бас 1 юм нэмьe. ТEГ шалгарсан зардал гэж 39% нэхдэг. үүнийгээ бас яриулахгүй бол ГХО гэж чюяриад ч нэмэргүй. Энэ мөнгөний тухай яагаад хэн ч ярихгүй байна

Avatar

Эрднээ 2024-02-06 59.153.113.207

Ийм л шүү дээ. Тагнуул нь шалгаж байна гээд өчнөөн хугацаа алдуулдаг, Ч.Аүрэлбаатар 30% нэхдэг. Ийм байж бас ГХО чухал гээд байгаа юм аа. Үүнийг зөв шийдэхгүй бол ГХО үүрд баяртай л болно

Avatar

Нэргүй 2024-02-06 202.126.91.55

30 jileer olgoson erguu malaar ni toluulueech. 1 durakiin buruugaas bolson asuudliig mongoliin tor hariutsna gdg arai dendene. Tgd olgoson bolon 10 jil bolj bhad aldaag nj zalruulaagui AMGTG-iin udirdlaguudiin erh medlee hetruulsen busdad davuu bdal olgoson uildliig ATG-t ogch shalguulan hariutslaga tootsoh heregtei

Avatar

Нэргүй 2024-02-06 66.181.179.157

ene neg uhej bsan orosyn gar hul bolson eh oronch nertei hulgaich naryg yah ve? gai bolsoor l

Avatar

Нэргүй 2024-02-06 122.201.31.240

эргүү я***н г***й вэ үхээч пиздаа чин

Avatar

Би 2024-02-06 109.81.82.195

Гадны хөрөнгө оруулагчдыг хулхиддаг шантаажилдаг авилга авдагаа болиочээ.Ёрын юм бэ яасан.Наад компанитайгаа эвлэр.Татвар төлөгчдийн мөнгөөр төлөх юм болохвий.Эргүү малнууд

Avatar

Нэргүй 2024-02-06 172.58.229.10

БАЯН ШАРГЫН АРД ХУЖААНУУД БА ЭРЛИЙЗУУД БАЙГАА

Avatar

Нэргүй 2024-02-06 213.87.162.77

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-02-06 202.126.90.29

УЦС, АЦС энэ тэр бол засаг солихоос нааш нэмэргүй.Засаг солигдонгуут “ халуун эх орончид” гарч ирээд л Монгол ялна гэсээр байгахд унагаана. Тавилан. Монголчууд сэртэл нэмэргүй!

Avatar

Нэргүй 2024-02-06 66.181.168.8

ЛАЛРЫН ТББ ШАНТААЖЧИНГУУДЫГ ЭХ ОРНООСОО УРВАСАН ХЭРГЭЭР ШАЛГАЖ ХОЛИОЧЭЭ, ЭХ ОРНОО ИЛТ ХОРЛООД УДАЖ БАЙШДЭЭ

Avatar

Эгэл 2024-02-06 122.201.31.71

Баяншаргаас нь гаргуул,бидний татварын мөнгө энэ баяншаргаас болж үрэгдэх ёсгүй.

Avatar

Нэргүй 2024-02-06 202.131.227.42

Ийм новшийн. хэн ч орж ирэхгүй хөмөрсөн тогоондоо байжээ гэмээр гарууд шүү

Avatar

Нэргүй 2024-02-06 103.212.119.47

Хувь хувьсгал нийлсэн эргүү ацнууд монголыг хорлож дуусахгү юмаа. 30 жилээр авсан нь хориотой юм бол 20 жил болгоол засчихна биздээ бүрмөсөн цуцалдаг нь яаж байгаа юм

Avatar

зочин 2024-02-06 202.55.188.42

Энэ бүх булхайн ард Женко байгаа гэдэгт эргэлзэх юмгүй.Монголыг яаж хорлох вэ гэж байнга сэтгэж явдаг амьтан.Тэр хөдөөний оркууд бас юу вэ. Бүтээн байгуулалт болгоныг эсэргүүцэж байдаг.Тэгээд хэдэн малаа үгүй хийчихээд УБ т ирж амьдрах гэж оролдоно.

Avatar

зочин 2024-02-06 66.181.160.84

МАНгарууд татвараа нэмээд л төлчихнөөөөө.. ядах юу байхав.. Урд нь ч тэгж л байсан …

Avatar

зочин 2024-02-06 202.55.191.194

энгэж болохгүй эээ ийм заваан юм төр их байдаг

Avatar

Нэргүй 2024-02-06 202.179.11.230

Novshiin darga nar nadad hediig uguh ve gedeg baidlaar handaj iim baidal oruulsan. Ter ueiin darga naraas naad mungiig ni garguulah yostoi.

Avatar

зочин 2024-02-06 104.28.71.89

урд сбаяр н**ш бас монгол улсыг зуу гаран сая $-н өрөнд оруулж хохироосон,одоо дараагынх эхэллээ.
монатом гэгч новшиин газар бадамдин гэгч шуналын бирдээс болж байнга гай тарих болж!

Avatar

Б 2024-02-06 202.55.191.130

ЭНЭ ЖЭНКО МАНГАД Н О ВШНУУДЫН БАЛАГ ДУУСАХГҮЙ ЮМАА. МОНГОЛЧУУДЫН ТАТВАРЫН МӨНГӨ ЁОЁО ГЭХГҮЙ БОЛОХООР ТЭНДЭЭС Л ТӨЛӨХ БАЙЛГҮЙ. АНХНААСАА Ү ХЭСНЭЭ ХИЙЖ ЧАДАХГҮЙ БАЙЖ ГЭРЭЭ ХИЙДЭГ БАЙНАА? ЧЕХҮҮД БОЛ ЗА ГЭВЭЛ ЁОГҮЙ ХҮМҮҮС ШҮҮ ДЭЭ. ТЭДНИЙГ ХУЛХИДАХААР ТЭР ХАВИЙНХАН МАНАЙД ДАХИЖ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙХГҮЙ ЛДЭЭ. ИНГЭЖ ХОЁРЫН ХООРОНД ЗАМААР ХӨГЖСӨНД ОРВОЛ НЭГМӨСӨН СОЦИАЛИСТ НИЙГМЭЭ БАГУУЛААЧЭЭ

Avatar

Нэргүй 2024-02-06 59.153.115.178

Одоо Засгийн газар доод шатны тэнэгүүдийнхээ алдааг бушуухан засч, Чех компанитай эвлэрлийн гэрээ байгуулан учраа олохгүй бол тээр жил Мардайд ажиллаж байсан "Хан ресурс"-ийг оросын хатгалгаар хульхидан, Арбитрын шүүхээр 100 гаруй сая ам.долларыг татвар төлөгчдөөр төлүүлсэн гашууни сургамжаа санах хэрэгтэй шүү!!! Оросууд бүх төрлбөрийг хариуцна гэяихээд бултсан шүү!!!

Avatar

сонгогч 2024-02-06 202.9.47.11

Ашигт малтмал, газрын тосны газрын алдаатай үйл ажиллагаа явуулсан тэр малнуудаар нь төлүүл

Avatar

d 2024-02-06 66.181.186.81

Болно гэж лиценз өгч, хөрөнгө оруулалтыг нь авчихаад сүүлд нь ингэж хөөж гаргадгаа болих хэрэгтэй. Болохгүй юм бол эхнээсээ өгөхгүй байх ёстой. Баяншарга Сан, Мөнхцэгээс тэр мөнгийг нь гаргуулах хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2024-02-06 202.9.41.21

Баяншарга Сан энэ 892 сая ам.долларыг төлөөрэй. Муусайн оркууд Монголын нэрийг баастаж дуусахгүй юм.

Avatar

Нэргүй 2024-02-06 103.57.92.81

Цүнх баригчдаа томилж, өөрийн үгээр байлгах, дуртай шийдвэрээ гаргуулж идэж уух зорилготой этгээдүүдээр төрийн алба дүүрсэн. Гай нь дуусахгүй

Avatar

Нэргүй 2024-02-06 103.57.93.66

төр засгийн толгойд чадваргүй мулгуу Данх мэтийн хонгио толгойтой бөөснүүд гарсаны гай эхнээсээ гарах нь дээ. Данх огцрох ньээ

Avatar

Нэргүй 2024-02-06 103.111.68.3

УРАН ЗЭРЭГ СТРАТЕГИЙН ОРДУУДЫГ ЧЕХ МЭТИЙН ЖИЖИГ ГАРТАЙ ХИЙНЭ ГЭЖ ЮУ БАЙДГИЙМ.

Avatar

Нэргүй 2024-02-06 66.181.185.104

Хөрөнгө оруулагчид үүнийг тухайн үед нь мэдэж, “Хуулиараа 20 жил байх ёстой шүү дээ. 20 жилийн хугацаатай гаргуулж авья” гэж хүсэлт тавихад “Манайд ашигладаг программ 20 жилээр гаргах боломжгүй” гэсэн хариу өгсөнийг нотлох баримт байх хэрэгтэй л дээ.

Avatar

Нэргүй 2024-02-06 59.153.115.178

Хууль нь өөрөө бэлээхэн байж байхад юуны чинь нотлох баримт??!!!

Avatar

Нэргүй 2024-02-06 172.59.229.82

Баян шарга сан ТББ бол оросын тагнуулын албанаас санхүүждэг гадаадын ураны салбар дахь хөрөнгө оруулалтыг шахах гэсэн газар юм бна. Оросууд монголд мал, газар хордуулах замаар цуурхал гаргаад өөрсдөө орж ирэх зорилогтой. Орос тагнуулуудыг барилдаа.

Avatar

Нэргүй 2024-02-06 202.21.107.17

Нөөц нь хэр тогтоогдсон юм бэ. Ашиггүй хайгуул хийчээд мөнгөө гаргуулж авах арга сэтгээд байгаа юм уу. Тэр тбб нь өөрсдийнх нь гар хөл байх магадлалтай тагнуулаас шалгах хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2024-02-06 66.181.189.83

Монголын дарга нарын луйвар биз

Avatar

ГАНА 2024-02-06 139.5.219.189

Манай дарга нарын луйвар бололтой. Гэхдээ 1996 онд Эгийн голын усан цахилгаан станц барихаар М.Энхсайхны засгийн газар Малайзын талтай тохирч хөрөнгө мөнгөний асуудлаа шийдчихээд байхад Чехийн нэг жижигхэн компани маш хямд барьж өгнө гэж хулхидаад бүх асуудлыг нураасан. Цаана нь Оросууд байсан. Францтай хамтран уран олборлох болсон ажлыг нураах гэсэн явууллага биш биз.

Avatar

Зочин 2024-02-06 103.57.92.172

Шүүхийн шийдвэр зөв. Цуцлах нь зөв. Чех мэдсээр байж 30 жилийн лиценз гаргуулж авсан нь анхнаасаа буруу л бхгүй юу. Хууль зөрчсөнөө мэдсээр байж яах гэж хөрөнгө оруулсан юм бээ. Тэдний буруу л бхгүй юу даа

Avatar

Нэргүй 2024-02-06 66.181.183.33

Шүүхээс нэхэмжлэх хэрэгтэй

Avatar

зочин 2024-02-06 103.57.93.111

Ийм хогын улсад хэн хөрөнгө оруулах вэ дээ

Avatar

Нэргүй 2024-02-06 213.87.154.253

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-02-06 66.181.190.136

МАНгарууд улс орноо сэгсэрч өгөх юм даа.

Avatar

Нэргүй 2024-02-06 202.179.3.111

наад Баяншарга гэдэг баян ТББ чинь төлөх болж дээ. МАН монголоо их өрөнд оруулаад зайлах нь дээ.

Avatar

Д.Раднаабазар. 2024-02-06 66.181.189.85

Монголын шүүх засаглал Засгийн газарт хамаагүй бөгөөд шүүхэд Засгийн газар нөлөөлөхгүй шүү дээ. Манайх тийм лтогтолцоотой учир ЗГ төлбөр төлнө гэж байхгүй шүү…

Avatar

Zochin 2024-02-06 66.181.189.13

Монголын төрийнтогтворгүй ажиллагаа, замбараагүй томилогоо, ажил асуудалд мэргэжлийн бус ханддагийн тод жишээ нв энэ байна.

Avatar

Зочин 2024-02-06 139.5.219.41

Маны бузар булай Хуурэнсуг Данх мэтийн хулгайчууд ын хучээ нэгтгэж хийсэн ажлууд уугээр дуусахгуй .

Avatar

НИЧОЗ 2024-02-06 185.206.225.107

АРБИТР ЮУНЫ ТУЛД ОРШИН ТОГТНОДОГ ВЭ ГЭВЭЛ ЯМАГТ ДАЛАЙН ДЭЭРЭМЧДИЙГ ӨМГӨӨЛЖ ХАМГААЛАХЫН ТӨЛӨӨ НАЙДВАРТАЙ АР ТАЛ НЬ БОЛОХ ЗОРИЛГОТОЙ! ИНГЭХИЙН ТУЛД ЗҮГЭЭР БАЙСАН УЛС ОРНЫГ ТОНОХООР ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ НЭРТЭЙ ХАР МӨНГӨӨ УГААНА! ХЭН Ч ХОДООД ГЭДСЭЭ ЯРУУЛАХЫГ ХҮСЭХГҮЙ ТУЛ АСУУДАЛ МАНДАНА. БҮХЭЛ БҮТЭН ХАГАС ЗУУНЫ ДАВТАМЖТАЙ ХУЛГАЙ ДЭЭРМИЙН АРД ТА НАРЫН МЭДЛЭГ ЧИНЬ ЮУ ЮМ НУСАН БУУНУУД АА!!!

Avatar

Нэргүй 2024-02-06 66.181.185.104

АРБИТРийн шүүх бол баруун болон европынхны эрх ашгийг л хангах зорилгоор байгуулагдсан байгууллага шүү дээ.

Avatar

Хүчит Луу 2024-02-06 202.9.46.10

оросын даалгавраар Жэнкогийн хийсэн л ажил биздээ

Avatar

Нэргүй 2024-02-06 122.201.31.114

Г.Мөнхцэцэг, “Баян шарга”ТББ-аар төлүүл.

Avatar

Нэргүй 2024-02-06 202.21.107.75

Хүрэлсүх,ОЭ нарын хувийн хөрөнгөнөөс хохирлыг нь барагдуулахын байгаа биз дээ. Тэд л Чех үүдийг хошгируулж сэгсэрсэн. Монгол Улс давхар хохирсон. Хамгийн ноцтой хохирол УРАН аар хордсон хөрсний ба гүний ус, хөрс.

Avatar

б 2024-02-06 66.181.186.81

хөрс, гүний ус энэ тэр ураанаар хордсоныг чи тогтоогоод байна уу? Сайхан ш*** юмаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж