Ард олон амгалан тайван, ургац арвин жил гарна

Ард олон амгалан тайван, ургац арвин жил гарна

Ард олон амгалан тайван, ургац арвин жил гарна

Хилэнт луу жилийн өнгө ямар байх талаар Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн зурхайч Б.Нямжанцагаас тодрууллаа.


-Хэдхэн хоногийн дараа Хилэнт хэмээх луу жил гарах гэж байна. Өнгө ямар байхаар байна вэ?

-Жил болгон өөрийн гэсэн ёгт нэртэй, ёгт нэрний цаана далд утга байдаг. Хилэнт хэмээх модон луу жилийн тайллын хувьд нэг ёсондоо өлсгөлөн хийгээд мэсний аюул гарч болзошгүй гэдэг тайлбар хийсэн байдаг. Усан туулай жилийн хувьд эрдэмтэн мэргэд олшрохуй дор эрдэм мэдлэг дэлгэрнэ гэсэн байдаг.

Махбодийн харьцаанаасаа шалтгаалж, энэ зүйлүүдийг тайлбарласан байдаг. Таван махбодь нь дотроо хоорондоо дайсан, нөхрийн харлцаагаар тайлбарлаж байдаг.

Өлсгөлөн болно гэдэг шууд утгаараа биш. Мэсний аюул гэдэг нь модны дайсан нь төмөр орж байгаа учраас цагаан өнгөөр илэрхийлж байгаа.

Өлсгөлөн гэдэг нь өвөлдөө хяруу нэлээн унах, цас их орж болзошгүй. Мэсний аюул гэдгийн цаана эв түнжинтэй, эв найрамдалтай байх, хэлж байгаа үгэндээ анхаарах шаардлагатай.

Шороон үхрийн жилээр нь тайлбарлавал энэ жил их гайхалтай жил гарна. Үдэж байгаа усан туулай жилийн тухайд хөх өнгө зонхилсон байсан. Хөх өнгө нь усан махбодийг илэрхийлдэг учраас  үер уснаас сэргийлэх шаардлагатай.

Хоёрт нь, улаан өнгө зонхилсон байсан. Дөрвөн шинэ улаан байгаа нь өвлийн улиралд галын аюул, хүч ихсэх байдалтай байна гэсэн .

Гарч байгаа модон луу жилийн тухайд шар өнгө зонхилсон байгаа нь тариалан ургац арвин байх нь. Шар өнгө нь ард түмэнд ямар нөлөө үзүүлдэг вэ гэхээр ард олон амгалан тайван байх гэсэн утга илэрхийлж байгаа.

-Онцгойлон засал хийлгэх шаардагатай ямар жилүүд байна вэ?

-Монголчуудын хамгийн сайн мэднэ. 13, 25, 37, 49, 61, 73, 85, 97 ны насан дээр жил орно гэж ярьдаг. Жил орох дээр 37-ны жилийг сайн анхаарах шаардлагатай. Эрүүл мэнддээ анхарах, эд зүйлсээ захиран зарцуулахдаа анхаарах. Нэг гол зүйл нь жилээ угтах, жилээ даах гэсэн засал хийлгэдэг. Эрэгтэй хүн бол жилээ угтаж заслаа хийлгэдэг.

Нарны үйлдлээс шалтгаалдаг учраас эрэгтэй хүн арванхоёрдугаар сарын 22-ноос засал хийлгэх шаардлагатай гэж хэлсэн байдаг. Нар өөрөө матрын ордон дээр хамгийн их тусч байгаа тэр үеэс авахуулаад зургадугаар сарын 22-н хүртэлх хугацаанд нарны хүч, салхины хүч ихэсдэг тул эрэгтэй хүмүүс заслаа хийлгэдэг. Зургадугаар сарын 22-ноос мэлхийн замд нарны гэрэл тусч байгаа энэ байдал дээр сар болон усан махбодь дэлгэрч халуун амирлаж байдаг.

Яаж амирладаг вэ гэхээр хур бороо орж, газар дээр байгаа халуун амирлаж байгаа. Тэр мөчөөс  нарны тусгал багасах, сүүдрийн тусгал ихсэж байгаа. Сэрүүн тал руугаа хандаж байгаа.  Зургадугаар сарын 22-ноос эмэгтэй хүмүүс засал гүрмээ хийлгэх шаардлагатай.

Энэ жил ямар ном уншуулах вэ гэхээр туулай жилтэй эмэгтэй хүмүүс жилээ үдэх гэж байгаа учраас гүрэм номондоо сайтар анхаарах. Луу жилтэй хүмүүс жилээ угтаж байгаа учраас анхааран гүрэм засал хийлгэх шаардлагатай.

Харш жил гэж монголчууд ярьдаг. Энэ жил ямар жилтэй хүмүүс харш жил орж байна вэ гэвэл нохой жилтнүүд. Цаад утга нь махбодийн харшил болоод байгаа юм гэдэг утга илэрхийлж байгаа. Ажил үйлс удаашрах, саад гарах жил. Эерэг утга нь өөрсдийн хийж байгаа ажлаа эртнээс төлөвлөж, анхаарч,  нягтлах. Хувь хүнд хариуцлага оногдож байгаа жил.

Харш жил гарч байгаа хүмүүс чойжо дүгжү, хийморийн сан, цагаан шүхэрт тэргүүтэй номыг сар бүр уншуулбал ажил үйлс бүтэмжтэй, жигд сайхан байна.

33-ны гүүмэг гэдэг заслыг янз бүрийн өнцгөөр тайлбарлаж байна. 33-ны мөчлөг гэдэг нь хоёр гүүмэг таарсан байдаг. Эрэгтэй хүн гал суудал дээр суусан бол эрүүл мэндээ анхаарах шаардлагатай. Эмэгтэй хүн усан суудал дээр суусан бол бас эрүүл мэнддээ анхааарах шаардлагатай гэж заасан байдаг. Ясан махбодын гүүмэг гэж таардаг. Энэ бол судар номондоо эрүүл мэндэд машид анхаарах шаардлагатай гэж заасан байдаг.

33-ны насан дээр хүний бие өвдөх сэтгэл санаа тавгүйтэж хямрах гээд байдаг учраас ясан махбодын гүүмэг буюу гүүмгийн засал хийлгэх шаардлагатай болдог. Луу жил гарахад бич, хулгана жилтний хийморь доройтох нас таардаг. Сар болгон цагаан шүхэрт, хийморийн сан уншуулах хэрэгтэй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-02-06 202.55.188.89

37 онд лам нарыг устгаж байсан МАН д одоо лам нараар тролл хийлгэж тархи угааж байх гэж хорвоо юмдаа ккз

Avatar

Нэргүй 2024-02-06 213.87.154.253

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-02-06 139.5.216.178

За тэгвэл МАН ялжээ….ххх

Avatar

Нэргүй 2024-02-06 202.9.47.33

Жил болгон засал хийлгэж лам нарт мөнгөө аваачиж тушаадаг монголчууд яагаад ийм ядуу зүдүү амьдарч улс нь дэлхийн улны улсуудын нэг байна вэ? Америкчууд, Европчууд ном уншуулдаггүй байж яагаад ийм баян тансаг амьдарч, хөгжил нь тасарчихсан, улс нь амьдрахад таатай байна? Мэргэн лам минь хаоиулаад өгөөч! Битгий л хойд нас гэж солиороорой доо!!!

Avatar

Нэргүй 2024-02-06 103.41.93.136

naad shashinaa bugsunduu chin

Avatar

Нэргүй 2024-02-06 124.158.69.43

хувалз зайл цаашаа. хүний оюун ухааныг мунхаглуулж тоглоом хийсэн гарууд зайл цаашаа.

Avatar

kyut 2024-02-06 103.212.117.211

yu meddeg geed ingej muulaad bdg yumbe hh

Avatar

Банди 2024-02-06 59.153.87.36

лам нар гэдэс цатгалан, ихэс дээдэс жаргалтай сайхан жил гарах нь ээ. баярлалаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж