Гадаад бодлогын арвин туршлагатай Ф.В.Штайнмайэр Монголд айлчилж байна

Гадаад бодлогын арвин туршлагатай Ф.В.Штайнмайэр Монголд айлчилж байна

Гадаад бодлогын арвин туршлагатай Ф.В.Штайнмайэр Монголд айлчилж байна

ХБНГУ-ын Холбооны ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэр өнөөдөр /2024.02.07/ Монгол Улсад төрийн айлчлал хийж байна. Айлчлал хоёр өдөр үргэлжлэх бөгөөд энэ хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхтэй албан ёсны уулзалт хийж, харилцаа, хамтын ажиллагаа, түншлэлийн түвшинг ахиулах талаар ярилцах юм. Айлчлалын үеэр хоёр орны холбогдох яам, байгууллагууд эрчим хүч, тээвэр, боловсрол, байгаль орчин, хууль, эрх зүй, археологийн салбарын хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурна.

Монгол Улс, ХБНГУ-ын хооронд 1974 оны нэгдүгээр сарын 31-ний өдөр дипломат харилцаа тогтоосон бөгөөд түүхт 50 жилийн ой энэ онд тохиож байна.

Холбооны ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэр 2014 онд Гадаад хэргийн сайдын хувиар Монгол Улсад айлчилж байсан юм. Энэ айлчлалын үеэр тэр Монгол Улсын Гадаад харилцааны сайд асан Л.Болдтой уулзаж, уул уурхай, ашигт малтмал, худалдаа эдийн засгийн харилцаа, хөгжил, зам тээвэр, дэд бүтэц, барилга, боловсролын салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр яриа хэлэлцээ хийж байв. Мөн ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой уулзаж, хоёр талын хамтын ажиллагааг тал бүрийн салбарт өргөжүүлэхээ харилцан амлажээ.

ФРАНК-ВАЛЬТЕР ШТАЙНМАЙЭР ГЭЖ ХЭН БЭ?

Франк-Вальтер Штайнмайэр 1956 онд төржээ. Аав нь мужаан байсан бол ээж нь дэлхийн хоёрдугаар дайны дараа Польшоос ирсэн дүрвэгч байв. Тэрбээр гэрлэсэн, нэг охинтой.

2010 онд Штайнмайэр эхнэрийнхээ бөөрний донор болж байжээ.

Штайнмайэр 1974-1976 онд цэргийн алба хааж, дараа нь Гиссен Юстус Либигийн их сургуульд хууль эрх зүй, улс төрийн шинжлэх ухааны чиглэлээр суралцсан байна. 1991 онд хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалах хүртлээ төрөлх сургуульдаа ажиллажээ.

УЛС ТӨРИЙН КАРЬЕР

Германы Социал демократ намын гишүүн Штайнмайерын Холбооны улс төрийн карьер 1998 оноос эхэлжээ. Тодруулбал, 1998 оны арваннэгдүгээр сард Шрөдерийг сонгуульд ялсны дараа Штайнмайер Төрийн нарийн бичгийн дарга, Холбооны Тагнуулын албаны комиссараар томилогдсон. Холбооны Тагнуулын албаны комиссарын хувиар тэрбээр Германы тагнуулын албыг зохицуулах үүрэгтэй байв.

1990-ээд оны ихэнх хугацаанд тэрбээр канцлер Герхард Шрөдерийн ойрын туслах байжээ.

Улс төрийн анхаарлын төвөөс гадуур атлаа үр дүнтэй менежментээр ажилладаг учир түүнийг “The Grey Efficiency” гэж хочилдог. Махчилбал, “Саарал үр ашиг” гэсэн утгатай энэ үгээр түүнийг нам гүм, сүр дуулиангүй боловч үр дүнтэй, чадварлаг ажилладаг гэсэн санааг илэрхийлжээ.

Тэрбээр 2005-2009, 2013-2017 онд Холбооны Гадаад хэргийн сайд, 2007-2009 онд ХБНГУ-ын дэд канцлераар ажиллаж байсан туршлагатай. Мөн 2016 онд Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын даргаар ажиллаж байв. Ингээд 2017 оны гуравдугаар сарын 19-нд Германы ерөнхийлөгчөөр сонгогдоод өнөөдрийг хүртэл ажиллаж байна.

Штайнмайерын Орос, Хятад зэрэг оронд хандсан зөөлөн бодлогыг Германд төдийгүй олон улсын хэмжээнд шүүмжлэх нь бий. Тэрбээр зүүн зүгт улам бүр хүчээ авч буй Оростой тэрсэлдэхээс илүү хамтран ажиллах нь дээр гэсэн үзэлтэй байв. 2008 оны тавдугаар сард Дмитрий Медведев, Владимир Путин нарыг ерөнхийлөгч, ерөнхий сайдын албан тушаалд сонгогдсоны дараа тэдэнтэй хэлэлцээ хийсэн анхны гадаад албан тушаалтан нь Штайнмайер байсан.

Тэрбээр Ангела Меркельтэй сайн харилцаатай байсан ч гадаад харилцааны асуудлаар хэд хэдэн удаа байр суурь зөрөлдөж байжээ. Тухайлбал, Герман улс 2013 онд Афганистанаас цэргээ гаргах ёстой гэсэн байр суурийг 2009 онд илэрхийлж байсан. Гэтэл германчуудын гуравны хоёр нь энэ саналыг эсэргүүцсэн. Мөн Меркелээс ялгаатай нь Штайнмайер Туркийг Европын холбоонд элсэхийг дэмждэг байв.

Штайнмайер 2009 оны хоёрдугаар сард Барак Обамагийн шинэ засаг захиргааны хүлээн авсан Меркелийн танхимын анхны гишүүн болжээ.

Гадаад хэргийн сайдаар ажиллах хугацаандаа Штайнмайер Ирак, Йеменд барьцаалагдсан германуудыг гаргаж чадсан. Мөн 2007 онд хууль бусаар Ираны хилээр нэвтэрсэн хэргээр хоригдож байсан герман иргэнийг суллаж чаджээ. Бүрэн эрхийн хугацаандаа Штайнмайер канцлер асан Меркельтэй дүйцэхүйц үнэлгээтэй, заримдаа түүнээс илүү ч үнэлэгддэг цорын ганц томоохон улстөрч байжээ.

2013 оны арванхоёрдугаар сард тэр хоёр дахь удаагаа Гадаад хэргийн сайдаар томилогдсон. Энэ удаад тэр албан тушаалаа хүлээж авмагцаа Германы яам болон гадаад улсад ажилладаг 12 мянга гаруй албан тушаалтныг оролцуулсан уулзалт зохион байгуулж байв. Энэ уулзалтаар тэрбээр Германы гадаад бодлогод томоохон үнэлэлт дүгнэлт хийсэн гэж үздэг.

2014 оны Орос, Украины сөргөлдөөний үеэр Штайнмайер мөргөлдөөнийг намжаах дугуй ширээний уулзалт зохион байгуулах санал гаргаж байсан. Мөн 2015-2016 оны хооронд Украины зүүн хэсэгт үүссэн нөхцөл байдлыг шийдвэрлэх хэлэлцээр хийх зорилгоор Нормандын форматын хэд хэдэн уулзалтыг Берлинд зохион байгуулжээ.

Сонгуулийн насны иргэдийн дунд явуулсан санал асуулгаар Штайнмайер 2014 оны Германы хамгийн алдартай улстөрч болж байжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

20 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-02-07 192.82.64.212

Монголд сануулга өгөх гэж иржээ байлгүй дээ. Одоо оросыг хаях цаг болжээ. Оркууд нь оросруу явна биз

Avatar

Нэргүй 2024-02-07 213.87.162.77

=== Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/AaFF1

Avatar

Нэргүй 2024-02-07 203.17.23.177

ОНГОЦНЫ БУУДАЛ ДЭЭР БУУГААД Л ГАЙХАХ БАЙХ ДАА. НИЙСЭХ БУУДАЛ НЬ ОЛОН ХОТ РУУ НИСДЭГ Ч ЮМ ШИГ ӨӨРТӨӨ ТОМДЧИХСОН ЭЛЬ ХУЛЬ, УБ РУУ ЯВДАГ ТУУШ ЗАМ, СПОРТЫН ОРДОН, НИСЭХ БУУДАЛ, ХОТ ДОТОРХ ЗАМ БҮГД ХЯТАД ЯПОНЫ ЗЭЭЛ БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖ, ХУ-ЖАА ЗАГВАРЫН БААХАН АДИЛХАН ШАМБААРАЛДСАН ОРОН СУУЦНУУД, ӨТГӨН УТАА СУУНАГЛАСАН АЙМШГИЙН АГААРЫН БОХИРДОЛТОЙ НИЙСЛЭЛ ХАРААД НҮД НЬ ОРОЙ ДЭЭРЭЭ ГАРАХ БАЙХ ДАА. ГАДНЫ ЗОЧИД ТӨЛӨӨЛӨГЧ АВЧРАХДАА ЭД НАР ИЧДЭГ БОЛОВ УУ.

Avatar

Нэргүй 2024-02-07 202.126.89.104

Ёстой хөгийн хулхи дипломаич даа. Хэрэв энэ хүн Минскийн гэрээг хуурамчаар байгуулж Орос-Украиныг хошгируулаагүй бол одоо ийм олон хүний аминд хүрсэн дайн болохгүй байлаа. Энэ хүний Украин холбооны улс болж Донбасс, Закарпар зэргийгг автономит эрхтэй болгонр гэсэн үгэнд итгэж эрт украины учрбг олоогүй орос хөөрхийлэлтэй.

Avatar

Нэргүй 2024-02-07 202.131.245.243

Монголд баахан хар, халтар дүрвэгсэд оруулж ирэх нь дээ.

Avatar

Зочин 2024-02-07 202.126.88.129

Энэ хүзүүгүй яахаараа эртний зургаа таьчихсан байдаг байнаа.Хүзүүгүй хүн өөрийгөө их гаргах дуртай,гэхдээ хүмүүс сэтгэгдэл бичье гэхээр бүх юмаа хаачихдаг/өөрийнх нь тухай үнэнийг бичихээс үхтэлээ айдаг н**ш/.Монголдоо ирж чадахгүй л байгаа биз дээ

Avatar

зочин 2024-02-07 66.181.189.30

Цагаа олж зочноо урихаа ГХЯ мэддэг баймаар юмаа. Түгжрэл бас дахин түгжрэл. Удахгүй бензиний крант хаагдаж, цахилгааны унтраалга дарагдахад нэг их гайхах явдалгүй л байх даа,

Avatar

Нэргүй 2024-02-07 66.181.187.84

нам гүм, сүр дуулиангүй боловч үр дүнтэй, чадварлаг ажилладаг

Avatar

Нэргүй 2024-02-07 202.131.245.243

Ямар ч үр дүнгүй .

Avatar

Чанга эр 2024-02-07 43.228.130.118

"Ардчилалын Баян Бүрд" гсн цаасан малгайнаас бид үнэндээ залхаж байна. Ядаж байхад дэлхийн дулаарал эрчимтэй явагдаад Баянбүрдүүд эхнээсээ элсэн шуурганд дарагдаад байна. Бидэнд хөрөнгө оруулалт, технологи, сайн мэргэжилтэнүүд яаралтай хэрэгтэй байна

Avatar

Нэргүй 2024-02-07 203.229.141.14

Willkomen in die Mongolei Herr Bundespraesident!

Avatar

Бадарч тахар 2024-02-07 103.57.95.241

Энэ нөхрийн дарга нь Урсала гэдэг чавганц байдаг юм ! ямар ч эрх мэдэлгүй хүн дэ ! хажууд нь эсэсийн групёнфюрёр Миллёр Шольц бол архичин ч гэлээ эрх мэдэлтэй хүн !

Avatar

Герман муур 2024-02-07 202.21.107.75

энэ хүнийг гадаадынхан байтугай дотоодынх нь, эх орон нэгтнүүд нь ч хүн гэж харахаа байсанд гол утга нь оршиж бна. Катарт очоод энэ хүн бүх нэр төрөө алдсанаа ойлгосон. Дайны хэнхэг, өвөг Гитлерийнхээ алдааг давтаж, АНУ ын бодлогын золиос болж үйлдвэрүүдээ дампууруулж, гадагш нь алдаж хөдөө аж ахуй нь сүйрлээ.

Avatar

Нэргүй 2024-02-07 203.229.141.14

Чи орос тролл байна шт

Avatar

Лхагваочир 2024-02-07 103.57.95.15

олон жил улс төрд явахад туршлага суулгүй яах вэ дээ. катарт айлчилаад очиход нь тосож авах хүн байхгүй 30 минут онгоцны шатан дээр зогсон туршлагатай нөхөр шүү дээ. эцэст нь ерөнхийлөгч хүнийг хотын дарга очиж авахад буцаад нисчихэдгүй тэвчээртэй хүн дээ

Avatar

Мал 2024-02-07 202.126.93.243

Гуйлгачин байж Оросын бөгсөө долоосон тролл

Avatar

Нэргүй 2024-02-07 59.153.115.178

Хамгийн гол нь Монголд Германы хөрөнгө оруулалтыг татах явдал шүү!!! Эдүгээ баруун Европын орнууд БНХАУ-аас хөрөнгөө татаж, Вьетнам руу ханарч байна! Даанч манайд барууны хөрөнгө оруулалтыг жадлан эсэргүүцэгч бүхэл бүтэн "5-р цуваа" маш идэвхтэй ажиллаж байгааг няц дарж хайр гамгүй устгах хэрэгтэй!!

Avatar

Zochin 2024-02-07 202.9.40.182

mongoliig European holboond elsuuleech gej guih xeregtei.

Avatar

Нэргүй 2024-02-07 202.179.21.226

ха ха ха баахан дүрвэгчид л орж ирнэ шүү дээ

Avatar

Нэргүй 2024-02-07 202.131.245.243

+ЛГБТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж