"Starlink" Монгол дахь үйлчилгээг 2024 оны II сарын 26-нд албан ёсоор нээнэ

"Starlink" Монгол дахь үйлчилгээг 2024 оны II сарын 26-нд албан ёсоор нээнэ

"Starlink" Монгол дахь үйлчилгээг 2024 оны II сарын 26-нд албан ёсоор нээнэ

ЦХХХ-ны сайд Н.Учрал АНУ–д хийсэн айлчлалынхаа хүрээнд Элон Маскийн удирддаг “SpaceX” компанийн төвөөр зочилж, үйл ажиллагаатай танилцжээ. “SpaceX” компанийн дэд ерөнхийлөгч Том Очинеротой уулзсан уулзалтын үеэр Starlink-н Монгол дахь үйлчилгээг 2024 оны 2 дугаар сарын 26-ны өдөр Испани Улсын Барселона хотноо зохион байгуулагдах Дэлхийн үүрэн холбооны конгресс (MWC)–н үеэр албан ёсоор нээхээр тохиролцлоо. "Старлинк" компани нь АНУ, Англи, Франц, Шинэ Зеланд, Япон, Филиппин зэрэг дэлхийн томоохон улсуудад үйлчилгээ хүргэж байгаа. Өнөөгийн байдлаар 4,000 гаруй нам орбитын хиймэл дагуул хөөргөн дэлхийг хамарсан хиймэл дагуулын өндөр хурдны интернетийн сүлжээг бий болгож байна. Тус төслийг Монгол улсад хэрэгжүүлснээр өргөн уудам газар нутагтай манай улсын өнцөг булан бүрд интернэт хэрэглээ хангагдах хийгээд гамшгийн үед, онцгой байдлын үед мөн малчин тариаланчид, тээвэрчид, аялал жуулчлалын аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаанд онц чухал ач холбогдолтой гэж үзэж буй. Мөн Франц Улсын Таллес Алениа компанитай хамтарч хэрэгжүүлэхээр ажиллаж буй үндэсний хиймэл дагуулыг 2027 онд SpaceX компаниар хөөргөх гурвалсан хамтын ажиллагааны бэлтгэл ажлыг эхлүүлэхээр тогтов.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
31
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

хотын иргэн 2024-02-06 103.57.92.50

Монголд нээгдэх өдөр нь болчихлоо. Нээгдсэн үү

Avatar

Нэргүй 2024-02-06 139.5.219.105

mash sain muu , mobi unitel dald oroh , uilchilgeegee saijruulah esvel alga boloh bolomj burdej bna ted mongolchuudiig shulj irsen odoo songolt ulam olon boloh bolno

Avatar

Д.Батхуяг. 2024-02-06 66.181.191.162

энэ компани орж ирж байгаа нь олон бизнeс чиглэлийн хувь хүн байгууллага хамт олны хөтөч болж байгаад баяртай байна энэ нь баталгаатай зуучлагч дэлхийтэй холбох гүүр нь болж байгаад туйлын баяртай байна.
нээлтийн өдрийг баяртайгаар хүлээн авна.
мөн Tesla компантай харилцаа холбоотой байх тэдний бүтээгдхүүнийг тэсэн ядан хүлээдэг хэрэглэгчдийн зуучлагч хамт олон болно гэдэгт итгэлтэй байна танай хамт олонтой уулзаж баярт мөчийг тань хуваалцах нь аз завшаантай баярт мөч юм.баярлалаа…

Avatar

Нэргүй 2024-02-06 139.5.216.178

ок

Avatar

Нэргүй 2024-02-06 213.87.154.253

~~~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/AaFF1

Avatar

Нэргүй 2024-02-06 43.242.243.126

онц

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж