Монголын сагсан бөмбөгийн үндэсний дээд лигийн 2023-2024 оны улирлын шилдгүүд өнөөдөр/2024.02.06/ тодорлоо. Шилдгүүдийг тодруулахдаа хувийн амжилтыг урьтал болгосон гэдгийг лигийн зохион байгуулагчид ярьж байв. Сагсан бөмбөг сонирхогчдын таамгын дагуу шагналууд эздээ олжээ. Ийнхүү та бүхэндээ шагнал тамирчдыг танилцуулъя.
- Шилдэг зургаа дахь тоглогч – А.Сарантуяа/Хасын Хүлэгүүд/ – Улиралд сэлгээнээс 7.3 оноо, 2.1 самбар, 1.5 бөмбөг таслалт, 37 хувийн довтолгоо дунджилсан
- Шилдэг зургаа дахь тоглогч – З.Энхтөр/Бишрэлт Металл/ – Улиралд сэлгээнээс 5.8 оноо, 2.3 самбар, 2.3 оновчтой дамжуулалт, 2.3 бөмбөг таслалт дунджилсан
- Амжилт нь ахисан тоглогч – Э.Нарангоо/AODE Winx/ – Улиралд 15.6 оноо, 8.7 самбар, 1.2 оновчтой дамжуулалт, 1.4 хаалт дунджилсан
- Амжилт нь ахисан тоглогч – О.Тулга/Сэлэнгэ Бодонгууд/ – Улиралд 10.3 оноо, 3.6 самбар, 4.2 оновчтой дамжуулалт, 1.5 бөмбөг таслалт дунджилсан
- Шилдэг шинэ тоглогч – Ц.Азбаяр/Хасын Хүлэгүүд/ – Улиралд 12.3 оноо, 7.0 самбар, 67 хувийн довтолгоо, 1.05 хаалт дунджилсан
- Шилдэг шинэ тоглогч – Н.Тунгалаг – Улиралд 7.6 оноо, 1.9 самбар, 2.7 оновчтой дамжуулалт, 2.5 бөмбөг таслалт дунджилсан
- Шилдэг хамгаалан тоглогч – Б.Болор-Эрдэнэ/AC Scorpions/ – Улиралд 1.5 хаалт, 3.2 хаалт дунджилж 88.1 хамгаалалтын рэйтинг үзүүлсэн
- Шилдэг хамгаалан тоглогч – Ш.Мөнх-Эрдэнэ/Налайх Бизон/ – Улиралд 2.6 бөмбөг таслалт, 0.5 хаалт дунджилж 87.3 хамгаалалтын рэйтинг үзүүлж лигийг тэргүүлсэн
- Шилдэг гадаад тоглогч – Амара Коулмэн/Аравт/ – Улиралд 17.6 оноо, 6.5 самбар, 3.5 оновчтой дамжуулалт, 2.0 бөмбөг таслалт дунджилсан
- Шилдэг гадаад тоглогч – Энтони Смит/IHC Apes/ – Улиралд 17.1 оноо, 9.2 самбар, 3.1 оновчтой дамжуулалт, 1.2 бөмбөг таслалт, 66 хувийн довтолгоо дунджилсан
- Шилдэг тоглогч – Ө.Индра /Хасын Хүлэгүүд/ – 19.9 оноо, 1.9 самбар, 1.6 оновчтой дамжуулалт, 2.0 бөмбөг таслалт, 44 хувийн довтолгоо дунджилсан
- Шилдэг тоглогч – М.Өлзий-Орших/IHC Apes/ – 15.3 оноо, 3.2 самбар, 5.6 оновчтой дамжуулалт, 2.7 бөмбөг таслалт, 43 хувийн довтолгоо дунджилсан
- Дээд лигийн зүтгэлтэн – Ж.Батжаргал – Анхны лигийг зохион байгуулахад гар бие оролцсон
Холбоотой мэдээ