Д.Өлзий-Орших: Дуу оюуны өмч гэдгийг монголчууд ойлгохгүй байна

Д.Өлзий-Орших: Дуу оюуны өмч гэдгийг монголчууд ойлгохгүй байна

Д.Өлзий-Орших: Дуу оюуны өмч гэдгийг монголчууд ойлгохгүй байна

Гитарчин, ая зохиогч "Uujgii music" рекордсын продюсер Д.Өлзий-Оршихоос бүтээлүүдээ Оюуны өмчид бүртгүүлсэн асуудлаар нь дараах тодруулгыг хийлээ. Тэрбээр Хайрын бурхан”, “Чи минь”, “Чамайг санахдаа”, “Баяртай гэж битгий хэлээч”, “Зүүдний учрал” зэрэг бүтээлүүдээ Оюуны өмчийн газарт бүртгүүлж, зохиогчийн эрхээ баталгаажуулж аваад байгаа юм.


-Таны оюуны өмчийн асуудал хөндөж бичсэн жиргээ нэлээн маргаан дагуулж байна. “Номин талст” хамтлагийн гишүүн А.Хаянхярваа, Т.Дэлгэрмөрөн нар таны бүтээлийг дуулахын тулд мөнгө төлөх шаардлагатай болоод байна уу?

-Ийм сенсаци үүсгэнэ гэж огт бодсонгүй. Дуучин А.Хаянхярваад хандаж твиттер дээр хоёр үг бичсэн юм. Энэ бол олон жил ужгирсан асуудал л даа. Монгол Улс зах зээлд шилжсэн үеэс хэчнээн хуультай ч гэсэн хаягдсан асуудал юм. Социализмын үед арай өөр байсан юм билээ. Нэг хүн дуу зохиолоо гэхэд радиогоор дуу нь явах бүрт 6 төгрөгөөр үнэлдэг, зурагтаар дууных бичлэг нь гарахад тэр бүрт 20 төгрөг өгдөг журамтай байсан юм билээ. Тэр үеийн уран бүтээлчид, дуучид хөлс мөнгөө улсаас авдаг системтэй байсан. Тэр систем зөвхөн социалист нийгэмд байдаг юм биш. Ардчилсан нийгэмд ч бас байдаг.

Гадаадын улс орнуудад нэг дуучин дуу гаргалаа гэхэд хөгжмийг бичсэн зохиолч, шүлэгч, продюссер, тэр дууг тоглосон хөгжимчин, дууны найруулагч, тэр бүгд рояальти буюу ногдол ашиг хүртэж байдаг.

Манай залуучууд энэ асуудлыг бүгд мэдэж байгаа. Маш олон флатформууд байдаг ш дээ, тэр бүгдийг мөнгө төлж сонсдог. Энэ хорвоо дээр эхийн сэтгэл, нарны гэрэл хоёроос өөр үнэгүй юм байдаггүй гэдэг шиг. Тэнд бүрэн утгаараа хэрэгжиж байдаг.

-Маргааны тухайд тодруулбал? 

-Өчигдрийн маргааны тухайд хэлэхэд, би ”Номин талст” хамтлагийг анх байгуулагдсан цагаас нь бүх дууны найруулгыг хийж өгөөд хамтын ажиллагаа эхэлсэн. Би долоо, найман дуу зохиож өгсөн. Дуу зохиож өгөхдөө “Номин талст” хамтлагаас мөнгө авч байсан удаа байхгүй. Ах дүүсийн харилцаагаар л явдаг. Хааяа нэг 4, 5 жил болоод тоглолт хийхэд дуу дуулаад өгөөрэй гэж хэлдэг. Хоорондоо муудалцаагүй байвал хүрч ирээд дуулдаг, тийм харилцаатай явж ирсэн.

Сүүлийн үед “Гацуурхан” гэдэг билет нь 600 мянган төгрөгийн үнэтэй Хаянаа, Дээгийн хоёрын тоглолт болоход би ч гэлтгүй, “Номин талст” хамтлагийн голлох дууг нь зохиож өгсөн таван хөгжмийн зохиолч уулзсан. Тэр үеэр ямар яриа болсон гэхээр “Хаянаа, Дээгий хоёр энэ тоглолтыг зохион байгуулаад ашиг орлого хүртээд явж байгаа бол хамаа алга. Гуравдагч этгээд орж ирээд тэр тоглолтыг зохион байгуулж ашиг хийгээд, бид нарт ямар ч ашиг байхгүй тоглолт болох гээд байна гэж үзэн,  хуулийн фирмд хандаад, албан ёсоор мэдэгдэл хүргүүлсэн. Энэ дуунуудыг ашиглахыг хориглож байна. Хэрвээ ашиглах бол төлбөрөө тохирооч ээ гэдэг агуулгатай.  Энэхүү мэдэгдлээ тоглолт зохион байгуулагч нарт хүргүүлсэн.

Зохион байгуулагч талаас бидэнд хариу ирсэн. “Энэ зохиогчийн эрх өмчлөгчийн асуудал бидэнд хамаагүй. Хаянаа, Дээгий хоёр мэднэ” гэсэн. Болж өнгөрсөн процесс энэ. Дараа нь бодсон.

Би энэ дуунуудыг “Номин талст” хамтлагийнхнийг дөрвүүлээ байхад нь зохиож өгсөн. Одоо бол Хаянаа, Дээгий хоёр тоглолт хийгээд яваад байгаа. Нэгдүгээр асуудал энэ хоёрт зориулж дуу зохиогоогүй. Ах дүүсийн харилцаагаар энэ хоёр дууг дуулаад явж болно.

Гуравдагч этгээд орж ирээд гуравдагч этгээдийн амьжиргааниы хэрэгсэл болоод яваад байгааг би хүсэхгүй байгаа.

Тэгэхээр энэ дуунуудыг больё гэсэн. Бусад маань өөр, өөр бодолтой байгаа.

Хувь тохироод явъя, зарим нь энэ чигээр нь хаяъ ч гэсэн бодолтой нь бий. Би бол Дэлгэрмөрөн, Хаянаа хоёр миний дуугаар дутахгүй.  “Номин талст” хамтлаг нэлээн олон цомог гаргасан, дуулах дуу хангалттай байгаа. Би өөрийн зохиосон дуунуудаа өөр хүмүүсээр дуулуулах гээд байгаа ч юм биш, ингээд дуусгая гэж бодсон.  Ер нь ч тэгээд энэ үүссэн асуудал ганц “Номин талст” хамтлагтай холбоотой асуудал ч биш. Монголын нэлээн нэртэй дуучин бид хоёрын дунд ужгирсан асуудал ч бий. Тэр дуучны дуулах эрхээс татгалзаж байгаагаа би бас хэлнэ.

Манай рок попын хамт олон ах дүүсэг, гэр бүлсэг хамт олон байдаг.

Би мөнгө авч дуу зохиосон тохиолдол маш ховор. Ерөнхийдөө үнэгүй зохиож өгсөн байдаг. Дараа нь дуу нь хит болоход орлогынхоо тэдэн хувийг өг гэж хэрүүл хийж, заргалдсан тохиолдол байдаггүй. Одоо бол зөв гольдролдоо орох цаг болсон.

Хэдэн сарын өмнө “Цэнхэр залаа”, “Дөрвөн улирал хоёр амраг”зэрэг хит бүтээлүүдийн хөгжмийг бичсэн Бат-Орших гэдэг уран бүтээлч орох оронгүй, ахмадын асрамжийн газар очоод тэндээсээ хөөгдөөд дүүгийнхээ хаяанд ирсэн тухай асуудал үүсэхэд манай хамт олон чадах ядахаараа хэдэн төгрөг цуглуулаад өгч байсан. Би урлагаар нэг их овоож оцойтлол мөнгө олсон тохиолдол байхгүй. Олон сайхан дүү нарынхаа дэмээр өдий зээргтэй амьдарч яваа. Магадгүй нэгэн өдөр Бат-Орших ахын тавилан ирэхийг байг гэх газаргүй. Дуу бол өмч гэдгийг монголчуудын олонх нь ойлгодогүй юм байна.

Би “Чиний дууг Монголын ард түмэн дуулаад явж байвал болоо юм биш үү. Тэр чинь шагнал юм биш үү” гэдэг сэтгэгдлийг маш их харж байсан. Намайг дэлгүүр оронгуут “Таны дуу гоё шүү” гээд миний машиныг үнэгүй засч өгөөд бүх үйлчилгээг надад үнэгүй болгочихвол хамаагүй. Тэр дууг үнэгүй зохиогоод явж болох, үнэгүй дуулуулаад явж болох байх. Гэтэл би гэр бүлтэй, орлого олдог байх хэрэгтэй, би бүх үйлчилгээг үнэ төлж авдаг.

УИХ-ын хаврын чуулганаар Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тухай хуулийн төслийг хэлэлцэнэ.

Дэлхий тэр чигээрээ тэр системээр явдаг, Монгол Улс хоёр жилийн дараа юм уу, 20 жилийн дараа түүн рүү орох тэр хэрэгцээ нь байгаа. Тэр хууль батлагдсанаар Монгол Улс оюуны бүх бүтээлийг хянаж байдаг бүртгэлийн системтэй болох гэж байна.

Тэр бол хөгжим бүтээдэг, зохиодог, арын эгнээнд үлдээд байдаг, эрх ашиг нь байнга зөрчигдөөд байдаг биднийг хамгаалдаг систем бүрдэх болов уу гэсэн найдлага, хүлээлт бий. Тэр эрх ашгийг хамгаалдаг гоё системтэй болох болов уу гэсэн хүлээлт байна.Энэ хавраас Монголын оюуны өмч зохиогчийн эрх дээр асар их маргаан ч гарах байх. Нэг талдаа гарах болов уу гэсэн хүлээлттэй байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
47
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

53 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-02-06 202.9.46.209

Зев

Avatar

Zochin 2024-02-06 139.5.217.113

Oyuniii umch patent deer mash sain huuli saijruulah heregtei

Avatar

Нэргүй 2024-02-06 202.131.225.242

Ер нь бол зөв шдээ. Өндөр тасалбартай тоглолт хийхээр нь ах хүү хэдэн дуун дээрээ ногдол ашиг байдлаар таван төгрөг авчих санаатай хаянаа дээгийд хэлтэл нөгөөдүүл нь горойгоод шаасиймаадаа кк ер дуучид тоглолт хийвэл шүлэг болон ая зохиогчдоо хэдэн төгрөг өгчихөд яах вэ дээ хүний л амьдрал шдээ. энэ дуучид бас их нарийн горгор гарууд юм аа.

Avatar

Зочин 2024-02-06 139.5.218.36

Зөв асуудал хөнджээ

Avatar

Нэргүй 2024-02-06 66.181.168.8

ЕРӨНХИЙДӨӨ ЗӨВ Л ДӨӨ, ГЭХДЭЭ ТЭР ДУУ НЬ ЯВУУЛСАН ТООГООРОО, КАРАОКЕ-Д ДУУЛАГДСАН ТООГООРОО ОРЛОГЫН ХУВИА АВДАГ БАЙНА БИЗ, ӨӨЖГИЙ ЭД НАРЫН ГАРГААД БАТЛУУЛАХ ГЭЭД БАЙГАА ТАРИФ БОЛ АРАЙ ШҮҮ, КАРАОКЕ НОМОН ДЭЭРЭЭ БАЙГАА ДУУ БОЛГОН ДЭЭРЭЭ САРД 100К ТӨЛӨХ ЯМАР Ч БОЛОМЖГҮЙ ГЭДГИЙГ ЯМАР Ч ТЭНЭГ ХҮН ТООЦООД ГАРГАЖ ЧАДНА, РЕСТОРАНД СУУДЛЫН ТООГООР Ч ГЭЖ БАЙХ ШИГ ТА НАРЫН ДУУ ХААНА Ч ЯВАХАА БОЛИОД ХЭН Ч ТА НАРЫГ ТАНИХАА БОЛИХ ВИЙ

Avatar

Нэргүй 2024-02-06 202.21.100.210

Зөв асуудлыг хөндсөн байна. Энэ хүний хийсэн асар том бүтээл үнэгүйдэж болохгүй. Бүх хөгжмийн зохиолчид нэгдэх хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2024-02-06 66.181.185.104

Зөвөө зөв. Гол нь орлогоосоо татвараа төлөөд явах нь зүйтэй. ТЕГ үүнд ер нь хяналт тавьдаггүй юм шиг ээ.

Avatar

Нэргүй 2024-02-06 58.29.48.118

Цэнхэр залааг бат орших биш Баатарсүх гэдэг хүн зохиосон юм шүү дээ уг нь

Avatar

Нэргүй 2024-02-06 66.181.178.39

олигтойхон юм хийчихсэн юм шиг

Avatar

tuntiicheed 2024-02-06 103.212.119.21

ali nutgiin rektechin be? ih har aristaig n ajihad arhichin biz ee

Avatar

Иргэнкзп88 2024-02-06 202.55.188.109

Дэлхийн оюны өмчийн хууль монголд их хэрэгтэй……..

Avatar

Ая зохиогч 2024-02-06 66.181.180.100

гаднаас хулгайлаад дуулаач дээ.бетховин моцарт бишдээ ямар

Avatar

зочин 2024-02-06 66.181.188.213

Баатарсүх гэдэг хөгжмийн зохиолчийн тухай дурсах шиг боллоо

Avatar

Нэргүй 2024-02-06 103.57.93.246

үхсэн ацны өмч ,нийгмийн идэвхтэй амьдар урлагийнхан аа

Avatar

Нэргүй 2024-02-06 213.87.154.253

!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/AaFF1

Avatar

Зочин 2024-02-06 103.212.119.215

Маш зөв асуудлыг сэджээ. Уг нь хууль цаазат төр юм бол төр өөрөө энэ асуудлыг зохицуулах ёстой, Дэлхийн соёлтой улс бүрт л ажилладаг нэг механизм байгаа шүү дээ. Ер нь бол ямар нэгэн байгууллагын шинэ жмлийн ч гэдэг юм уу эсвэл өөр ямар ч хамаагүй нэг баяр дээр жишээлбэл Номин талстын дуулсан ямар нэгэн дууг тоглуулан, бүжиглэдэг юмаа гэхэд тэр үдэшлэгийг зохион байгуулагчид тодорхой хэмжээний мөнгийг энэ бүх ажлыг зохион байгуулах ёстой байгууллагын дансанд шилжүүлж, тэр нь цаашаа уран бүтээлчд

Avatar

Зочин 2024-02-06 103.212.119.215

дэд нь зохих хувийгнь гуйвуулдаг механизм байдаг шүү. Ямар нэгэн үдэшлэг зохион байгуулж байгаа байгууллага тэр ажлыг зохион байгуулдаг байгууллагаас заавал урьдчилан зөвшөөрөл авдаг байх ёстой. Герман улсад жишээ нь ГЕМАгэдэг байгууллага байдаг, тэр нь Хөгжмийн бүтээлийг нэвтрүүлэх, механикаар олшруулахыг хамгаалах нийгэмлэг юм. Гишүүдтэй, тэгээд гишүүдийнхээ оюугы өмчийг дэлхий даяар хамгаалдаг байгууллага. Манай уран бүтээлчид тийм байгууллага байгуулах хэрэгтэя

Avatar

Зочин 2024-02-06 103.212.119.215

Майкл Жексон үхсэн боловч түүний дуулсан дууг ашигласан л бол роялти төлнө. Тэр нь бодвол Сони-д очдог байх.

Avatar

Нэргүй 2024-02-06 128.233.11.87

Би “Чиний дууг Монголын ард түмэн дуулаад явж байвал болоо юм биш үү. Тэр чинь шагнал юм биш үү” гэдэг сэтгэгдлийг маш их харж байсан. Намайг дэлгүүр оронгуут “Таны дуу гоё шүү” гээд миний машиныг үнэгүй засч өгөөд бүх үйлчилгээг надад үнэгүй болгочихвол хамаагүй. Тэр дууг үнэгүй зохиогоод явж болох, үнэгүй дуулуулаад явж болох байх. Гэтэл би гэр бүлтэй, орлого олдог байх хэрэгтэй, би бүх үйлчилгээг үнэ төлж авдаг.

Avatar

Zochin 2024-02-06 66.181.189.13

Зохиогчийн эрх, оюуны бүтээлээ хамгаалах, төлбөр авах эрхтэй, төлбөргүй болон зөвшөөрөгүй ашигласан бол хуулийн хариуцлага хүлээнэ. Өөжгий зөв.

Avatar

Нэргүй 2024-02-06 103.57.94.98

Зөв ш дээ ! Ингэ ингэсээр сонгодог зах зээлийн түвшинд хүрнэ шүү дээ ! Одоохондоо манайд бүх юм зөв голдьрол доо орж хараахан чадаагүй бна. Тухайлбал, спортын нэвт рүүлэг хийж бгаа телзвизүүд уул тэмцээнийг зохион байг уулагчдад мөнгө төлдөг дэлхийн жишиг бий, гэтэл манайд тэмцээнийг зохион байгуулагч нь телевизэд мөнгө төлдөг шал буруу жишигтэй ! Жишээ нь, морин уралдаан ТВ-ээр яагаад маш олон гараад бнаа гэдэг нь телевизийн сэтгүүлчид түүгээр мөнгө хийгээд байгаад учир нь оршиж бгаа юмаа !!!

Avatar

Kk 2024-02-06 66.181.191.78

Saraagaas avaach davartsan har hog kk

Avatar

Нэргүй 2024-02-06 139.5.219.84

ЗӨВ Л ДӨӨ

Avatar

Зочин 2024-02-06 139.5.218.36

Оюуны өмчөө баталгаажуулж бүртгүүлэн гэрчилгээ авсан бол албан ёсоор овуны өмчийн асуудал ярьж болно шдэ.

Avatar

Haha 2024-02-06 202.9.46.90

Нохойн баасууд бүх баялагаа нам дагасан жижиг том авилгач хулгаачууд ял авдаггүй баяжаад үлддэг газар монголшдэээ дандааа дэлхиид иим гэж хуцана хөгжсөн орнууд ядаж хууль шиг хатууу ял өгдөг болоод хөгжсөнө данааа өөрсдиигөө бодно хихинэээ

Avatar

Зочин 2024-02-06 66.181.176.219

Одоо дуучид гадны хамтлаг, дуучдын дууг дуулаад байгаа энийг юу гэж ойлгох вэ тэд яадын бол

Avatar

Нэргүй 2024-02-06 203.91.115.51

гадаад дуучид нь мэдэхгүй болохоор зүгээр бөйгаан мэдвэл бөөн өр төлбөрт унана шдээ

Avatar

Нэргүй 2024-02-06 202.21.107.75

Одоо яахав дээ, тэгээд гэртээ ганцаараа л дуулаад сууж байг.

Avatar

Нэргүй 2024-02-06 174.194.98.123

Маш зөв.Яахав хэдэн зохиолчид нэгдээд продакшн байгуул тэгээд тэрний нэр дээр нэхэмжлэл хий.Тэгвэл үр дүнтэй.Амжилт.

Avatar

Нэргүй 2024-02-06 88.230.60.175

Дэлхий дахины жишгээр явах нь зүйтэй.

Avatar

Зочин 2024-02-06 78.187.120.177

Дуу зохиочихоод үр шимийг нь хүртэхгүй бол уран бүтээлчийн хөдөлмөр үнэгүй болно. Зөв л ярьсан байна, коментчид нилээд нь дургүйцэж. Хүн хөдөлмөрийнхөө хөлсийг хүртэх эрхтэй. Тэдэнд өөр цалин байхгүй. Шударга хөдөлмөр хийсэн бол ашиг хүртэх ёстой. Манайхны зарим шиг улсын хөрөнгө идсэн биш. Дэлхий нийтээрээ тийм жишиг мөрддөг. Хөлсөө авья гэсэн хүн буруутах юм байхгүй. Тоглолтын мөнгийг дуучид авдаг бол, зохиогчид нь ямар нэг хувь олгогдох ёстой. Энэ бол шударга. Харин ч орой дуугарсан байна…

Avatar

Нэргүй 2024-02-06 66.181.183.9

Энэ нөхөр нам дагаж намираад мөнгө улаан нүд цагаан гээч болоод явчихлаа

Avatar

Зочих 2024-02-06 66.181.181.145

Зохиогч бүтээлээ ашиглуулахаар тохиролцсон л бол гэрээ байгуулна. Гэрээ байгуулаагүйгээр зөвшөөрч ашиглуулчихаад ямар нэг эрх эдлэх хууль зүйн боломжгүй

Avatar

Нэргүй 2024-02-06 124.158.67.93

Хаянаа Өөжгөөгийн дууг олонд хүргэсэн шагналаа бас нэхэх эрхтэй биш үү? Эд нарын зохиосон дуу гэж юу байнаа? Манай
нэрт хөгжмийн зохиолчид Мөрдорж Чинзориг Билэгжаргал Жанцанноров Шарав …. нар баяжих нь дээ, ашгүй дээ.

Avatar

Нэргүй 2024-02-06 124.158.67.93

Хөгжмийн зохиолч асан Хангалын дуунууд их орлого олох байх даа.

Avatar

Нэргүй 2024-02-06 202.9.40.165

Олонд хүрсэн боловч Өөжгийд олон хүнд хүрсний ашиг тус нь гарсангүй. Барааг нь зарж өгнө гээд зарсан барааныхаа мөнгийг өөрөө идсэн худалдагч шиг л байна.

Avatar

Нэргүй 2024-02-06 203.98.76.176

Yah argagui zuv oo, avah heregtei

Avatar

Зочин 2024-02-06 66.181.183.36

Za z**l z**l uzliin gulug

Avatar

Нэргүй 2024-02-06 59.153.112.39

Зөв хүний бүтээлээр амьдардаг одонцорууд төлбөр төлөх л хэрэгтэй

Avatar

Нэргүй 2024-02-06 202.21.107.46

zuv shdee

Avatar

Нэргүй 2024-02-06 120.22.196.73

Хаянаа гэж өлөн гар л даа. Дээгий энэ 2 хамт Цайз зах дээр шаариг тоглуулдаг, хармааны хулгайч нар байсан шдээ. НТ-н 2 өлөн гар нь нийлээд халтуур хийдэг болжээ дээ. Сүүлд ч энд тэнд зангаа тавихгүй хулгай хийсэн л дуулддаг. Батсүх бол хүмүүжилтэй, саын айлын хүү, яаж ч ядарсан энэ 2 шиг өлөнтөх хүн биш.Өөжгий, бусдын сайн сайхны талөө, дараачийн уран бүтээлчид зөв замаар яваг гээд өөриын нэр хүндийг золиослон зүтгэж байгаа нь сайн байна.

Avatar

Нэргүй 2024-02-06 188.162.254.62

дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс шургалсан байгууллагыг тараая !!!!!!

Avatar

Нэргүй 2024-02-06 66.181.176.242

Mash zuv ajil hisen hun

Avatar

Нэргүй 2024-02-06 202.21.100.164

Өөжгий ахын зөв. Дэлхий жишиг ш дээ

Avatar

зочин 2024-02-06 66.181.190.155

шал тэнэг өлзий орших мал

Avatar

Нэргүй 2024-02-06 68.104.54.81

Zuv zuv.

Avatar

Нэргүй 2024-02-06 202.179.25.34

Өөжгий ахын зөв байна даа

Avatar

Нэргүй 2024-02-06 64.119.29.111

ooroo yamar hun be teee

Avatar

Нэргүй 2024-02-06 66.181.191.78

Uujgii daraa ni haltuur hiigeed mungu olvol ugchii shdee baijiildaa

Avatar

Нэргүй 2024-02-06 139.5.218.63

Монголд ганц лохиогч нь өөрөө биш .олон ая зохиогч нар дуу хийгээд байж л бгаа.хаврын синдром нь эрт хөдөлж дээ..шалчигнасан залуу бна да.ккк

Avatar

Нэргүй 2024-02-06 202.9.46.91

Орк

Avatar

Нэргүй 2024-02-06 49.181.75.184

chi bol hund dohor zoos ch uguh chadalgui hulgaich bgada

Avatar

Нэргүй 2024-02-06 66.181.191.78

Uujgii daraa ni haltuur hiigeed mungu olvol ugchii shdee baijiildaa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж