Д.Өлзий-Орших: Дуу оюуны өмч гэдгийг монголчууд ойлгохгүй байна

Хуучирсан мэдээ: 2024.02.06-нд нийтлэгдсэн

Д.Өлзий-Орших: Дуу оюуны өмч гэдгийг монголчууд ойлгохгүй байна

Д.Өлзий-Орших: Дуу оюуны өмч гэдгийг монголчууд ойлгохгүй байна

Гитарчин, ая зохиогч "Uujgii music" рекордсын продюсер Д.Өлзий-Оршихоос бүтээлүүдээ Оюуны өмчид бүртгүүлсэн асуудлаар нь дараах тодруулгыг хийлээ. Тэрбээр Хайрын бурхан”, “Чи минь”, “Чамайг санахдаа”, “Баяртай гэж битгий хэлээч”, “Зүүдний учрал” зэрэг бүтээлүүдээ Оюуны өмчийн газарт бүртгүүлж, зохиогчийн эрхээ баталгаажуулж аваад байгаа юм.


-Таны оюуны өмчийн асуудал хөндөж бичсэн жиргээ нэлээн маргаан дагуулж байна. “Номин талст” хамтлагийн гишүүн А.Хаянхярваа, Т.Дэлгэрмөрөн нар таны бүтээлийг дуулахын тулд мөнгө төлөх шаардлагатай болоод байна уу?

-Ийм сенсаци үүсгэнэ гэж огт бодсонгүй. Дуучин А.Хаянхярваад хандаж твиттер дээр хоёр үг бичсэн юм. Энэ бол олон жил ужгирсан асуудал л даа. Монгол Улс зах зээлд шилжсэн үеэс хэчнээн хуультай ч гэсэн хаягдсан асуудал юм. Социализмын үед арай өөр байсан юм билээ. Нэг хүн дуу зохиолоо гэхэд радиогоор дуу нь явах бүрт 6 төгрөгөөр үнэлдэг, зурагтаар дууных бичлэг нь гарахад тэр бүрт 20 төгрөг өгдөг журамтай байсан юм билээ. Тэр үеийн уран бүтээлчид, дуучид хөлс мөнгөө улсаас авдаг системтэй байсан. Тэр систем зөвхөн социалист нийгэмд байдаг юм биш. Ардчилсан нийгэмд ч бас байдаг.

Гадаадын улс орнуудад нэг дуучин дуу гаргалаа гэхэд хөгжмийг бичсэн зохиолч, шүлэгч, продюссер, тэр дууг тоглосон хөгжимчин, дууны найруулагч, тэр бүгд рояальти буюу ногдол ашиг хүртэж байдаг.

Манай залуучууд энэ асуудлыг бүгд мэдэж байгаа. Маш олон флатформууд байдаг ш дээ, тэр бүгдийг мөнгө төлж сонсдог. Энэ хорвоо дээр эхийн сэтгэл, нарны гэрэл хоёроос өөр үнэгүй юм байдаггүй гэдэг шиг. Тэнд бүрэн утгаараа хэрэгжиж байдаг.

-Маргааны тухайд тодруулбал? 

-Өчигдрийн маргааны тухайд хэлэхэд, би ”Номин талст” хамтлагийг анх байгуулагдсан цагаас нь бүх дууны найруулгыг хийж өгөөд хамтын ажиллагаа эхэлсэн. Би долоо, найман дуу зохиож өгсөн. Дуу зохиож өгөхдөө “Номин талст” хамтлагаас мөнгө авч байсан удаа байхгүй. Ах дүүсийн харилцаагаар л явдаг. Хааяа нэг 4, 5 жил болоод тоглолт хийхэд дуу дуулаад өгөөрэй гэж хэлдэг. Хоорондоо муудалцаагүй байвал хүрч ирээд дуулдаг, тийм харилцаатай явж ирсэн.

Сүүлийн үед “Гацуурхан” гэдэг билет нь 600 мянган төгрөгийн үнэтэй Хаянаа, Дээгийн хоёрын тоглолт болоход би ч гэлтгүй, “Номин талст” хамтлагийн голлох дууг нь зохиож өгсөн таван хөгжмийн зохиолч уулзсан. Тэр үеэр ямар яриа болсон гэхээр “Хаянаа, Дээгий хоёр энэ тоглолтыг зохион байгуулаад ашиг орлого хүртээд явж байгаа бол хамаа алга. Гуравдагч этгээд орж ирээд тэр тоглолтыг зохион байгуулж ашиг хийгээд, бид нарт ямар ч ашиг байхгүй тоглолт болох гээд байна гэж үзэн,  хуулийн фирмд хандаад, албан ёсоор мэдэгдэл хүргүүлсэн. Энэ дуунуудыг ашиглахыг хориглож байна. Хэрвээ ашиглах бол төлбөрөө тохирооч ээ гэдэг агуулгатай.  Энэхүү мэдэгдлээ тоглолт зохион байгуулагч нарт хүргүүлсэн.

Зохион байгуулагч талаас бидэнд хариу ирсэн. “Энэ зохиогчийн эрх өмчлөгчийн асуудал бидэнд хамаагүй. Хаянаа, Дээгий хоёр мэднэ” гэсэн. Болж өнгөрсөн процесс энэ. Дараа нь бодсон.

Би энэ дуунуудыг “Номин талст” хамтлагийнхнийг дөрвүүлээ байхад нь зохиож өгсөн. Одоо бол Хаянаа, Дээгий хоёр тоглолт хийгээд яваад байгаа. Нэгдүгээр асуудал энэ хоёрт зориулж дуу зохиогоогүй. Ах дүүсийн харилцаагаар энэ хоёр дууг дуулаад явж болно.

Гуравдагч этгээд орж ирээд гуравдагч этгээдийн амьжиргааниы хэрэгсэл болоод яваад байгааг би хүсэхгүй байгаа.

Тэгэхээр энэ дуунуудыг больё гэсэн. Бусад маань өөр, өөр бодолтой байгаа.

Хувь тохироод явъя, зарим нь энэ чигээр нь хаяъ ч гэсэн бодолтой нь бий. Би бол Дэлгэрмөрөн, Хаянаа хоёр миний дуугаар дутахгүй.  “Номин талст” хамтлаг нэлээн олон цомог гаргасан, дуулах дуу хангалттай байгаа. Би өөрийн зохиосон дуунуудаа өөр хүмүүсээр дуулуулах гээд байгаа ч юм биш, ингээд дуусгая гэж бодсон.  Ер нь ч тэгээд энэ үүссэн асуудал ганц “Номин талст” хамтлагтай холбоотой асуудал ч биш. Монголын нэлээн нэртэй дуучин бид хоёрын дунд ужгирсан асуудал ч бий. Тэр дуучны дуулах эрхээс татгалзаж байгаагаа би бас хэлнэ.

Манай рок попын хамт олон ах дүүсэг, гэр бүлсэг хамт олон байдаг.

Би мөнгө авч дуу зохиосон тохиолдол маш ховор. Ерөнхийдөө үнэгүй зохиож өгсөн байдаг. Дараа нь дуу нь хит болоход орлогынхоо тэдэн хувийг өг гэж хэрүүл хийж, заргалдсан тохиолдол байдаггүй. Одоо бол зөв гольдролдоо орох цаг болсон.

Хэдэн сарын өмнө “Цэнхэр залаа”, “Дөрвөн улирал хоёр амраг”зэрэг хит бүтээлүүдийн хөгжмийг бичсэн Бат-Орших гэдэг уран бүтээлч орох оронгүй, ахмадын асрамжийн газар очоод тэндээсээ хөөгдөөд дүүгийнхээ хаяанд ирсэн тухай асуудал үүсэхэд манай хамт олон чадах ядахаараа хэдэн төгрөг цуглуулаад өгч байсан. Би урлагаар нэг их овоож оцойтлол мөнгө олсон тохиолдол байхгүй. Олон сайхан дүү нарынхаа дэмээр өдий зээргтэй амьдарч яваа. Магадгүй нэгэн өдөр Бат-Орших ахын тавилан ирэхийг байг гэх газаргүй. Дуу бол өмч гэдгийг монголчуудын олонх нь ойлгодогүй юм байна.

Би “Чиний дууг Монголын ард түмэн дуулаад явж байвал болоо юм биш үү. Тэр чинь шагнал юм биш үү” гэдэг сэтгэгдлийг маш их харж байсан. Намайг дэлгүүр оронгуут “Таны дуу гоё шүү” гээд миний машиныг үнэгүй засч өгөөд бүх үйлчилгээг надад үнэгүй болгочихвол хамаагүй. Тэр дууг үнэгүй зохиогоод явж болох, үнэгүй дуулуулаад явж болох байх. Гэтэл би гэр бүлтэй, орлого олдог байх хэрэгтэй, би бүх үйлчилгээг үнэ төлж авдаг.

УИХ-ын хаврын чуулганаар Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тухай хуулийн төслийг хэлэлцэнэ.

Дэлхий тэр чигээрээ тэр системээр явдаг, Монгол Улс хоёр жилийн дараа юм уу, 20 жилийн дараа түүн рүү орох тэр хэрэгцээ нь байгаа. Тэр хууль батлагдсанаар Монгол Улс оюуны бүх бүтээлийг хянаж байдаг бүртгэлийн системтэй болох гэж байна.

Тэр бол хөгжим бүтээдэг, зохиодог, арын эгнээнд үлдээд байдаг, эрх ашиг нь байнга зөрчигдөөд байдаг биднийг хамгаалдаг систем бүрдэх болов уу гэсэн найдлага, хүлээлт бий. Тэр эрх ашгийг хамгаалдаг гоё системтэй болох болов уу гэсэн хүлээлт байна.Энэ хавраас Монголын оюуны өмч зохиогчийн эрх дээр асар их маргаан ч гарах байх. Нэг талдаа гарах болов уу гэсэн хүлээлттэй байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
47
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж