Хоригоос Орост онгоцны осол 2 дахин нэмэгдэв

Хуучирсан мэдээ: 2024.02.06-нд нийтлэгдсэн

Хоригоос Орост онгоцны осол 2 дахин нэмэгдэв

Хоригоос Орост онгоцны осол 2 дахин нэмэгдэв

Олон улсын хориг арга хэмжээний улмаас Оросын нисэхийн салбар сэлбэг хэрэгслийн хомсдолд оржээ. Үүнтэй холбоотойгоор 2023 онд Орост онгоцны аюулгүй байдлын зөрчлийн тоо хоёр дахин нэмэгдсэн байна. Германы нисэхийн мэдээллийн сан "Jacdec"-ийн мэдээлснээр өнгөрсөн онд ОХУ-ын дотоодын авиа компаниудад 74 осол бүртгэгджээ. Харин 2022 онд аюулгүй байдалтай холбоотой 36 осол бүртгэгдэж байсан.

"Jacdec" нь 19 ба түүнээс дээш суудалтай бүх агаарын хөлгийн аюулгүй байдлын ослыг бүртгэдэг нисэхийн мэдээллийн сан юм. ОХУ-д одоогоор энэ төрлийн 1031 нисэх онгоц бүртгэлтэй байна. Эдгээрийн гуравны хоёрыг "Airbus", "Boeing" зэрэг гадаадын компани үйлдвэрлэдэг.

"Оросын агаарын тээврийн компаниудад тавьсан хориг арга хэмжээ нь агаарын хөлгийн нислэгт тэнцэх чадвар, техникийн бүрэн бүтэн байдлыг хангахад ихээхэн саад учруулсан" гэж Литвад төвтэй нисэхийн зөвлөх үйлчилгээний "Friendly Avia Support" компанийн гүйцэтгэх захирал Александр Ланецкий хэлэв.

Хориг арга хэмжээний үр нөлөөг ажиглаж буй шинжээчдийн хэлснээр ОХУ буух механизм, тоормосны хомсдолд өртжээ. Мөн засвар үйлчилгээ хийлгэх онгоцуудаа Иран руу илгээх шаардлагатай байгаа аж. Симуляторуудын эд анги хомс байгаа тул шинэ нисгэгчдийг сургахад ч хүндрэлтэй байгаа гэв.

Эх сурвалж: THE NEW VOICE OF UKRAINE

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
5
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж