Албан тушаалтнуудыг үндэслэлгүй хөрөнгөжсөн үндэслэлээр шалгахаар болжээ

Албан тушаалтнуудыг үндэслэлгүй хөрөнгөжсөн үндэслэлээр шалгахаар болжээ

Албан тушаалтнуудыг үндэслэлгүй хөрөнгөжсөн үндэслэлээр шалгахаар болжээ

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2024 оны нэгдүгээр сарын 29-нөөс хоёрдугаар сарын 2-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 668 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 390 мэдүүлгийг хянан шийдвэрлэжээ. Одоогоор ажиллагаанд 278 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж буй юм байна.

Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 62 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 10 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэжээ.

Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 13 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгасан байна. Хяналт шалгалтаар хууль зөрчсөнийг илрүүлж, үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэргийн шинжтэй нөхцөл байдлыг нарийвчлан шалгуулахаар хоёр материалыг Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлжээ.

Улсын хэмжээнд албан тушаалтны ХАСХОМ-ийн 2023 оны шинэчилсэн бүртгэл 2024 оны хоёрдугаар сарын 2-ны өдрийн байдлаар 82 хувьтай гарчээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-02-06 213.87.154.253

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-02-06 66.181.185.79

Төрийн тендер нэрээр, бас нууц нэрээр хийсэн төрийн албан хаагчдын гарын үсгийг үнэлж үнэлгээ хийсэн луйварчдаа яагаад нуугаад байгаа юм вэ? Гаалийн төв, барилгын хөгжлийн , төмөр замын, газрын тосны , шүүх шинжилгээний лабораториуд гээд байгаа шүү дээ. Энэ үйл ажиллагаа чинь ард түмний нүдэнд ил байгаа шүү дээ. АТГ үүний хаагуур явж байгаа нь мэдэгдэхгүй юм.

Avatar

Нэргүй 2024-02-06 59.153.115.178

Ийм үндэслэлээр шалгавал нэг ч хүн үлдэхгүй ээ!!! Хүрэлсүхээс эхлээд бүгд пиздец!!!

Avatar

Нэргүй 2024-02-06 66.181.190.136

Цөөхөн бн.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж