Хууль бусаар мод бэлтгэгчдийг саатуулжээ

Хуучирсан мэдээ: 2010.09.01-нд нийтлэгдсэн

Хууль бусаар мод бэлтгэгчдийг саатуулжээ

Улсын мөрдөн байцаах газрын зургадугаар хэлтсийн алба хаагчид хууль бусаар мод бэлтгэн, тээвэрлэж явсан иргэдийг илрүүлэн саатуулсан байна. Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг “Цайз” захын орчимд наймдугаар сарын 30-31-нд шилжих шөнө 30 настай, эрэгтэй Б гэгч машин жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр машин барьж, ямар ч зөвшөөрөлгүйгээр мод ачин явж байжээ. Иргэн Б нь Төв аймгийн Цээл сум Хүүлээ Хан багийн харьяат бөгөөд УНН 61-17 Hyundai Maygthy маркийн машинд хууль бусаар мод тээвэрлэж явсан аж. Мөн энэ шөнө тус дүүргийн  21 хорооны нутаг  Тоосгоны үйлдвэрийн орчимд Хөвгөл аймгийн харьяат 26 настай, эрэгтэй Э гэгч УБУ 31-35 дугаартай ЗИЛ130 машинаар хууль бусаар мод тээвэрлэж явсныг илрүүлжээ. Дээр дурдагдсан хэргүүдийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгаж байгаа юм.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж