Украинд төрсөн Японы мисс титмээсээ татгалзав

Украинд төрсөн Японы мисс титмээсээ татгалзав

Украинд төрсөн Японы мисс титмээсээ татгалзав

Японы гоо бүсгүй шалгаруулах тэмцээнд украин гаралтай, япон иргэншилтэй эмэгтэй түрүүлсэн. Гэвч энэ нь япончуудын үндсэрхэг үзлийг өдөөж, маргаан дагуулсан билээ. Тэмцээний ялагч болсон 26 настай Каролина Шийно нь Украинд төрсөн бөгөөд ээж нь Япон хүнтэй гэрлэснээр таван настайдаа тус улсад ирсэн аж. Энэ нь европ гаралтай эмэгтэй Японы гоо бүсгүй болсон анхны тохиолдол юм.

Тэгвэл уг маргаан дээр бас нэг асуудал нэмэгдсэн нь Каролина Шийногийн болздог залуу байв. Тодруулбал, Каролина Шийно эмч мэргэжилтэй, гэр бүлтэй залуутай болздог байсан тухай Японы хэвлэлд Даваа гаригт мэдээллээ.

Эцэст нь Каролина Шийно тэргүүн миссийн титмээсээ татгалзах хүсэлт гаргажээ. Японы Миссийн холбоо Даваа гаригт түүний хүсэлтийг хүлээн авч байгаагаа мэдэгдэв. Мөн холбооны зүгээс ивээн тэтгэгчид, шүүгчид зэрэг холбогдох талуудаас уучлалт хүсч, тэргүүн миссийн өргөмжлөл бүтэн жилийн турш эзэнгүй, хоосон хэвээр байхыг мэдэгдлээ.

Каролина Шийно өөрийн инстаграмаараа дамжуулан олон нийтээс уучлалт гуйжээ. "Хүмүүст зовлон учруулсандаа, намайг дэмжиж байсан хүмүүсээс урвасандаа маш их харамсаж байна" гэж тэр бичжээ. Тэрбээр ялалт байгуулсныхаа дараа "Намайг олон удаа япон хүн гэж хүлээн зөвшөөрөөгүй. Гэхдээ өнөөдөр япон хүн гэж хүлээн зөвшөөрсөнд талархаж байна" хэмээн нулимс дуслуулан хэлж байв.

Эх сурвалж: JAPAN TODAY

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ХарамсалтайХарамсалтай
4
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

20 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Номин 2024-02-06 66.181.186.160

Би ч хараад Япон хүн гэж хэлэхгүй юм бна. Япончууд Тас хар урт үс алаг нүд майга хөл хавчиг цээж охидууд нь эгдүүтэй гэдгээр алдартай /жижигхэн/ өөрийн улс орны онцлог харуулсан язгуурын дүр төрх алга бна. Монгол бүсгүй гэвэл гайхалтай сайхан том хацар том том шүд гоё эрүү урт нүд тэгш сайхан өргөн мөртэй

Avatar

Я Украйна 2024-02-06 46.135.5.108

Орос Украйн бол 1 хэл устай ахан дүүс тэгээд л болоо.

Avatar

дургүй 2024-02-06 66.181.166.134

шүүгчид нь хэт улстөржиж украиныг дэмжсэн нь япончуудыг дургүйг хүргэсэн бна

Avatar

з 2024-02-06 202.126.91.126

япон хүн шиг харагдахгүй л байна даа

Avatar

-y; 2024-02-06 132.194.33.149

bzj

Avatar

Нэргүй 2024-02-06 213.87.154.253

!!!!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/AaFF1

Avatar

зочин 2024-02-06 139.5.219.9

Монголд ирээд Миссийн тэмцээнд ороод түрүүлчих ээ хүүхээ

Avatar

МУНХАГЛАЛ 2024-02-06 139.5.219.182

Энэ бүсгүй яах вэ хөөрхий, буруугүй. Тэмцээнд орсон тэгээд түрүүлсэн. ХАМГИЙН ТОМ ТЭНЭГЛЭЛ БОЛ ШҮҮГЧ НАР, ИЛТЭД УЛС ТӨРИЙН ЗОРИЛГОТОЙ ЭНЭ БҮСГҮЙГ ТҮРҮҮЛҮҮЛСЭН, ЭХ НЬ БУЛИНГАРТАЙ БОЛ АДАГ НЬ БУЛИНГАРТАЙ ГЭЖ, АНХНААСАА ИЙМ ХОГИЙН ЮМ ХИЙХЭЭР ДАРАА ДАРААГИЙН БҮХ ҮЙЛДЛҮҮД НЬ ИНГЭЖ ЗАВААРЧ БАЙГАА ЮМ, ХАЙРАН ХҮМҮҮСИЙН ХӨДӨЛМӨР, ЦАГ ХУГАЦАА…

Avatar

J.Erka 2024-02-06 124.158.119.18

Дэлхий ард түмэн нэг болох хүртэл мөн ч хол зайтай байна даа … 100 гаруй жилийн өмнө Европын холбооны улсын тухай бичиж нэгдсэн европ болох нь гэсээр байгаад одоо л нэг оролдож байна шүү дээ. Газар нутаг, үндэс угсаа нэг болох нь Хүн төрлөхтний мөрөөдөл байх авч ойрын 1000 жилд юу л бол … Дэлхийн түүх тар бутрах, том, жижиг болох нэгдэх процессыг сүүлийн 1000 жил харуулсан. Тохироо нь бүрдээгүй энэ 100 жилд Ангийн дарга АНУ улс гүрнүүдийг нэг болгож чадахгүй бололтой …

Avatar

Нэргүй 2024-02-06 103.41.93.131

орсын явуулга л байхаа даа. ха ..ха.. хэ ..ээ..

Avatar

Зочин 2024-02-06 172.58.230.178

Анхнаасаа миссийн тэмцээнд орох шалгуураа зөв тодорхой хийгээгүйгээс алдаа гарч хүмүүсийг хохироож гомдоон төвөг удсан юм бишүү.Үүнд хувь хүн биш шүүгчид болон дүрэм шалгуурын буруу их б.а

Avatar

Нэргүй 2024-02-06 86.154.196.110

Дарвайсан том амтай юм байна аа, харин манай Осоржамаа чинь…

Avatar

Нэргүй 2024-02-06 202.126.91.97

Ядаж байхад царай муутай онцгүй Орос, Украйны тосгодоор дүүрэн байдаг хүүхнүүдийн нэг байна. Үнэхээр үзэсгэлэнтэй бүсгүй байсан бол япончууд дургүйцэхгүй. Энэ хүүхэн Японыг төлөөлж олон улсын миссийн тэмцээнд орлоо гэхэд угаасаа гавихгүй.

Avatar

Нэргүй 2024-02-06 66.181.178.184

Японд яагаад ч ийм хүүхэн байхгүй л дээ, атаархаж үхэцгээж байнаа, зайлуул…

Avatar

ccc 2024-02-06 59.153.112.26

Yoponchuud oorsdiigoo tsarai muutaigaa huleen zovshoorchjee. Zahiin bdag l neg tosgonii tsaraitai Uktain huuhen titem avsaniig bodohod akakka

Avatar

Нэргүй 2024-02-06 103.57.94.192

харанхуй шөнө ч туяа цацармаар гэгээтэй хүүхэн байна, сайхан юм аа.

Avatar

Иргэн 2024-02-06 103.212.116.33

Ойлгомжтой шүү дээ. Эрүүл хүний нүдээр нэг хараад үз л дээ. Энэ хүүхнийг хараад Япон хүний төрх бууж байна уу???

Avatar

Зочин 2024-02-06 202.21.103.139

Бодвол оросууд л буруудах байх даа. ха ха

Avatar

Нэргүй 2024-02-06 202.126.88.76

Мэдээж оросууд мэргэн санаа гаргадаг шдээ

Avatar

Лхагваочир 2024-02-06 103.57.95.15

мэдээж орсууд хорлон сүйтгэх ажилгаа явуулж украйн хүн оролцуулсан байж таарна. ийм балмад зүйлийг зөвхөн орсууд л хийнэ шүү дээ. юу боллоо гэж барууныхан япончуудыг ингэж доош хийхэв орсууд л хорон муу санаатайгаараа японд миссийн тэмцээнийг үймүүлж япон хүнийг дэлхийн миссд оруулахгүй болгож байгаа юм гээд л авч өшнө дөө

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж