Украинд төрсөн Японы мисс титмээсээ татгалзав

Хуучирсан мэдээ: 2024.02.06-нд нийтлэгдсэн

Украинд төрсөн Японы мисс титмээсээ татгалзав

Украинд төрсөн Японы мисс титмээсээ татгалзав

Японы гоо бүсгүй шалгаруулах тэмцээнд украин гаралтай, япон иргэншилтэй эмэгтэй түрүүлсэн. Гэвч энэ нь япончуудын үндсэрхэг үзлийг өдөөж, маргаан дагуулсан билээ. Тэмцээний ялагч болсон 26 настай Каролина Шийно нь Украинд төрсөн бөгөөд ээж нь Япон хүнтэй гэрлэснээр таван настайдаа тус улсад ирсэн аж. Энэ нь европ гаралтай эмэгтэй Японы гоо бүсгүй болсон анхны тохиолдол юм.

Тэгвэл уг маргаан дээр бас нэг асуудал нэмэгдсэн нь Каролина Шийногийн болздог залуу байв. Тодруулбал, Каролина Шийно эмч мэргэжилтэй, гэр бүлтэй залуутай болздог байсан тухай Японы хэвлэлд Даваа гаригт мэдээллээ.

Эцэст нь Каролина Шийно тэргүүн миссийн титмээсээ татгалзах хүсэлт гаргажээ. Японы Миссийн холбоо Даваа гаригт түүний хүсэлтийг хүлээн авч байгаагаа мэдэгдэв. Мөн холбооны зүгээс ивээн тэтгэгчид, шүүгчид зэрэг холбогдох талуудаас уучлалт хүсч, тэргүүн миссийн өргөмжлөл бүтэн жилийн турш эзэнгүй, хоосон хэвээр байхыг мэдэгдлээ.

Каролина Шийно өөрийн инстаграмаараа дамжуулан олон нийтээс уучлалт гуйжээ. "Хүмүүст зовлон учруулсандаа, намайг дэмжиж байсан хүмүүсээс урвасандаа маш их харамсаж байна" гэж тэр бичжээ. Тэрбээр ялалт байгуулсныхаа дараа "Намайг олон удаа япон хүн гэж хүлээн зөвшөөрөөгүй. Гэхдээ өнөөдөр япон хүн гэж хүлээн зөвшөөрсөнд талархаж байна" хэмээн нулимс дуслуулан хэлж байв.

Эх сурвалж: JAPAN TODAY

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ХарамсалтайХарамсалтай
4
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж