Украинд байлдахаар шинээр дайчлагдсан цэргүүдэд хүрэлцэхүйц хангалттай хэмжээний зэвсэгийг ОХУ үйлдвэрлэж чадахгүй байгааг шинжээчид хэллээ. Дайны судалгааны хүрээлэн цэргийн шинжээчид болон албаны хүмүүсийн хуваалцсан тайлбар, тоо баримтыг харьцуулсан дүгнэлтээ Ням гаригт танилцуулжээ.
Түүнчлэн Оросын командлагчид өөрсдийн армиа ёроолгүй торхтой зүйрлэж байгаа ч ачир дээрээ нөхцөл байдал өөр байгааг Украины цэргийн шинжээч Костянтын Машовец хэлэв. Түүний хэлснээр зэвсэг техникийн дутагдлаас болоод орос цэргүүд тулаанд бэлэн биш байгаа аж. ОХУ жил бүр 250-300 орчим шинэ, бүрэн шинэчлэгдсэн танк үйлдвэрлэх хүчин чадалтай. Энэ нь одоогийн хямралын үед хүрэлцэхээргүй тоо юм.
ОХУ сард 100-150 танк үйлдвэрлэж, засварлах хүчин чадалтай гэж Латвийн Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга Янис Гарисонс арванхоёрдугаар сард мэдэгдэж байв. Их Британийн Батлан хамгаалах яам ч бас нэгдүгээр сард ижил дүгнэлт хийсэн. Гэвч нөөц ангиудад байгаа 60-62 мянган бие бүрэлдэхүүний гуравны нэгийг л зэвсэг, техникээр хангаад байна. Нэмэлт хүч байршуулж, өргөн хүрээний довтолгоо хийхийн тулд цэргийн үйлдвэрлэлээ дахин нэмэгдүүлэх шаардлагатай аж.
Украин дахь дайн энэ жил үргэлжилсээр байвал Оросын зэвсэг, техникийн нөөц цэргүүдэд хүрэлцэхгүй гэж үзэж байна. ОХУ довтолгоогоо эрчимжүүлэхийн тулд ихэвчлэн муу бэлтгэгдсэн хэдэн зуун мянган цэргийг шинээр элсүүлж байна. Гэвч энэ нь эргээд армид ихээхэн хохирол учруулж байна гэж үзжээ.
Эх сурвалж: BUSINESS INSIDER
Холбоотой мэдээ