Монголдоо төгрөгөө үлдээе, үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжье

 Монголдоо төгрөгөө үлдээе, үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжье

 Монголдоо төгрөгөө үлдээе, үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжье

Монгол түмний их баяр Цагаан сар хэдхэн хоногийн дараа болно. Амны билгээрээ сайныг ерөөж, ахан дүүсээрээ цуглан баярлаж, ахмад буурлаа хүндэтгэн золгож, алдрай үрсээ өргөн тэтгэнэ. Хэдэн мянганы түүхтэй эл баяр бол монголчуудын дангааршин буйн нотолгоо, тусгаар тогтносон Монгол Улсын баталгаа болдог. Жил ирэх бүр энэ баярын утга учир, уламжлал ёс багассаар байгаа нь харамсалтай. Гэлээ ч монголчууд байгаа цагт Цагаан сарын бэлэгдэлт чанар арилшгүйгээр үргэлжилсээр байх нь дамжиггүй. 

Энэ бүхнийг улиглан учирласан нь өмнөд хөрш рүү явах хүмүүсийн цуваа тасрахгүй, тэр бүү хэл галт тэрэгний тасалбар олдохгүй байна гэсэн харамсалтай мэдээ. Мэдээж хүн бүр л уламжлалт баяраа ёслол төгөлдөр, элбэг хангалуун угтаж, орж гарсан ахан дүүсийнхээ гарыг нүүр улайхгүйгээр цайлаад гаргахыг хичээж байгаа. Тэгэх нь ч зүйтэй. Гэхдээ гаднын бараа бүтээгдэхүүнээр ингэх нь дэмий л гэж хэлээд байгаа хэрэг.  

Өнөөдөр нийслэлд салбар яамнаас уламжлал болгон зохион байгуулдаг Үндэсний үйлдвэрлэгчдийн хэд хэдэн үзэсгэлэн худалдаанууд болж байгаа. Үйлчлүүлж, эх орондоо үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг авч байгаа хүмүүс олон байгаа ч гадагшаа явж байгаа урсгалтай харьцуулбал өчүүхэн жаахан байна. Хэрэв бид Хятадын хямд, чанаргүй бүтээгдэхүүнээс татгалзаад төгрөгөө дотооддоо үлдээхгүй бол юу болох вэ. Мэдээж төгрөгөөр шууд урд очоод худалдан авалт хийж чадахгүй учраас юанийн эрэлт нэмэгдэнэ. Эрэлт нэмэгдэхээр ханш нь чангарна. Юанийн ханш чангарах нь бусад валютын ханшийг ч өсгөх нөлөөтэй. Хэрэв ийм зүйл болвол сэргэж ядаж буй эдийн засаг дахин унаж, инфляц нэмэгдэх, төгрөгийн ханш унаж, жинхэнэ утгаараа цаас болно. Харин дотоодын үйлдвэрлэлээ дэмжиж худалдан авч, эсхүл төгрөгөөрөө хүмүүсийн гар цайлгавал ийм зүйл болохгүй. Үүнийгээ дагаад үйлдвэрлэгчид мөнгөтэй болно. Тэд мөнгөтэй болбол тэдний ар гэрийнхэн мөнгөтэй болж, ханшийн өсөлтөд нэрвэгдэхгүй байх боломжтой болно. Тиймээс л Монголдоо төгрөгөө үлдээх нь зөвхөн нэг гэр бүл, хэсэг хүмүүст бус монголчуудад хэрэгтэй. 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж