Хүн амьдрах тохиромжтой нөхцөл бүрдсэн "супер дэлхий"-г илрүүлсэн байх боломжтой юу? НАСА агентлагийн мэдээлж буйгаар биднээс ердөө 137 гэрлийн жилийн зайд хүн амьдрах боломжтой гариг байгаа аж.
"TOI-715 b" гэж нэрлэсэн уг гариг нь дэлхийгээс диаметрээрээ 50 орчим хувиар өргөн бөгөөд жижиг, улаавтар одыг тойрон эргэдэг. Энэ нь Гариг эрхсийг дамжин өнгөрөх судалгааны хиймэл дагуулын олж илрүүлсэн хүн амьдрах боломжтой хамгийн жижиг хэмжээтэй гариг ч байж магадгүй юм. Эх одноосоо хол зайд оршдогоос нь үзвэл гаригийн гадаргуу дээр ус үүсэх тохиромжтой температуртай. Тиймээс энэ нь амьдралыг тэтгэх чухал хүчин зүйл болно. Мэдээж өөр чухал хүчин зүйлс ч бас байгааг НАСА онцолж байна.
"TOI-715 b" гаригийн байрлалаас шинжвэл нэг жил нь манай дэлхийн 19 хоногтой тэнцэх аж.
Гариг эрхсийг дамжин өнгөрөх судалгааны хиймэл дагуул нь 2018 оноос хойш мэдээлэл цуглуулан ажиллаж байна. Тус хиймэл дагуул нь НАСА-гийн Жеймс Уэбб сансрын дурангаар илүү нарийвчлан судлах боломжтой гаригуудыг нэмж илрүүлсээр байна. Жеймс Уэбб сансрын дурангаар гаригуудыг илрүүлээд зогсохгүй тэнд амьдрал байгаа эсэхийг мэдэх боломжтой.
Эх сурвалж: ABC NEWS
Холбоотой мэдээ