Юнивишн хуучин төхөөрөмжөө дахин боловсруулдаг боллоо. Техникийн дэвшлийг дагаад дэлхий дахинаа томоохон толгойны өвчин гарч ирж байгаа нь электрон хаягдал. Юнивишнийн зүгээс нэгэнт 12 жил ажиллаж, ашиглалтаас гарсан төхөөрөмжүүдээ эргүүлэн татаж дахин боловсруулалтад оруулж эхэллээ. Боловсруулалтад оруулсан төхөөрөмжийн метал хэсгүүд ахин ашиглагдахаар шилжиж байгаа бол гадна талын хуванцар хэсэг нь барилгын тусгаарлагч “rebar spacer” болж байна.
ЭЛЕКТРОН ХАЯГДАЛ ГЭЖ ЮУ ВЭ?
Шүүгээний тань мухарт хуучирч, ашиглахаа больсон гар утас эсвэл нэг төхөөрөмж хэвтсээр л байгаа юу? Хэзээ ашиглахаа мэдэхгүй ч хаяж бас чадахгүй их төхөөрөмжүүдээ хадгалсаар л байгаа байна уу? Эсвэл таны олон жилийн өмнө ашиглаж, түүх болон үлдсэн Мечта плитка, Бирюса хөргөгч, SEGA тоглоом, бахиар эргүүлж суваг сольдог зурагт, товчлуур дээр нь дарахад дуу гардаг гар утсан тоглоом гээд энэ бүгд ер нь одоо хаана байдаг бол? Тэгвэл энэ бүх цахилгаанаар ажилладаг зүйлс нь электрон хаягдал болдог.
“Дэлхийн нийт хог хаягдлын ердөө хоёрхон хувийг электрон хаягдал эзэлдэг. Харин дэлхийн нийт “хортой” хог хаягдлын 70%-ийг эзэлдэг”
БИДЭНД ЯМАР ХОРТОЙ ВЭ?
Хөрсөнд – Электрон хаягдал нь материалаасаа хамаарч байгальд шингэх хугацаа нь 1 сая жил хүртэл байдаг. Хүн төрөлхтний толгойны өвчин болоод байгаа хуванцар хог хаягдал л гэхэд 500 жилийн дотор шингэдэг шүү дээ. Магадгүй 1,002,023 онд малтлага хийхэд таны ашиглаж байсан угаалгын машины үлдэгдлийг олж болох л юм.
Агаарт – Монголын нөхцөлд одоогоор электрон хаягдлыг боловсруулах технологи байхгүй хэвээр. Иймээс ихэвчлэн хогийн цэгүүд дээр шатааж устгалд оруулж байна. Электрон хаягдал нь ихэвчлэн дотроо химийн бодис, шингэн зэрэг агуулсан байдаг. Уг хортой бодисуудыг шатааснаар агаарт дэгдэж хүмүүст хорт хавдар үүсгэх аюултай. Ингэж утаагаар дамжин эргэн газарт унаж хөрсийг гэмтээх ч хор уршигтай юм.
Хэдийн хүний эрүүл мэнд, байгаль орчинд хортой хэдий ч сайн мэдээ нь гэвэл электрон хаягдлын бараг бүхий л хэсгийг дахин боловсруулж, ашиглах боломжтой. Гэсэн хэдий ч өнөөгийн байдлаар ердөө дэлхийн нийт электрон хаягдлын 12.5%-ийг л дахин боловсруулж байна. Бусдыг нь зүгээр л хаяж, шатааж устгаж байна гэсэн үг.
Электрон хаягдлыг Юнивишн Монголдоо анхлан дахин боловсруулж, цаашлаад бусад албан байгууллага, иргэдийг хаягдлыг бууруулах ажилд хувь нэмрээ оруулахыг уриалж байна.
Байгаль, эх дэлхийдээ хайртай хэрэглэгч та Юнителийн үндсэн салбаруудад хуучин төхөөрөмжөө авч ирж өгөх боломжтой. Эсвэл Юнивишнийн шинэ android төхөөрөмж авч байгаа бол суурилуулалтын ажилтанд хуучин төхөөрөмжөө өгөөрэй.
Холбоотой мэдээ