Сар шинээр монголчуудын хөд хөдөлгөөн ихэсч, аав, ээж, ах дүүсдээ золгохоор хөдөө орон нутгийг зорих хүмүүсийн тоо нэмэгддэг. Хэдийгээр ойрын өдрүүдэд цаг агаар дулаахан байгаа ч шинийн 2-ны өдрөөс эхлэн цаг агаар хүйтэрч, цас орохыг УЦУОШГ-аас мэдээлж байна. Цаг уурч Д.Амарцэцэг мэдээлэхдээ "Хоёрдугаар сарын 9-нд уулархаг нутгуудаар, 10-нд говийн бүс нутгаар цас орно. Одоогоор шинийн 1-ний өдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байх бол шинийн 2-ны өдрөөс цаг агаар тогтворгүй болж, цас орж шуурна" гэсэн юм. Тиймээс хөдөө орон нутгийг зорих хүмүүс авто машиныхаа бүрэн бүтэн байдлыг хангаж, замын хөдөлгөөнд оролцохдоо дүрмээ баримталж, халтиргаа гулгаа, осол аваараас сэргийлэхийг албаны хүмүүс сэрэмжлүүлж байна.
Ингээд 2024 оны хоёрдугаар сарын 7-ноос 2024 оны хоёрдугаар сарын 11-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлвийг хүргэе.
Хоёрдугаар сарын 8-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 9-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 10-нд говийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна.
Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 9-нд Алтайн уулархаг нутаг болон Арц-Богдын өвөр хоолойгоор, 10-нд говь, талын нутгаар зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -34…-39 градус, өдөртөө -23…-28 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө -28…-33 градус, өдөртөө -15…-20 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -11…-16 градус, өдөртөө -2…-7 градус, Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -18…-23 градус, өдөртөө -7…-12 градус, бусад нутгаар шөнөдөө -22…-27 градус, өдөртөө -11…-16 градус хүйтэн байна.
Нэргүй 2024-02-06 122.201.31.240
Weewe2è
Нэргүй 2024-02-06 213.87.154.253
Харуулах боломжгүй.
Зочин 2024-02-06 202.55.188.33
хүйтрэнэ гэлдээ . муудуулах гээ л ядчих юм аа .. 🫣😜
Нэргүй 2024-02-06 202.179.24.197
Харуулах боломжгүй.