Ерөнхийлөгчийн нэрэмжит Esan -Үндэсний цахим санг танилцууллаа

Ерөнхийлөгчийн нэрэмжит Esan -Үндэсний цахим санг танилцууллаа

Ерөнхийлөгчийн нэрэмжит Esan -Үндэсний цахим санг танилцууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дэлхийн шилдэг их, дээд сургуульд суралцуулах ”Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн эздийг тодруулах ёслол Төрийн ордонд өчигдөр/2024.02.05/ боллоо. Энэ удаад 250 орчим шилдэг сурагч-илгээлтийн эзэд батламжаа гардан авлаа. Мөн үеэр бас нэг шинэлэг  арга хэмжээ боллоо. 

НҮБ-ын тогтвортой хөгжлийн бодлого, Монгол Улсын Ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөр, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Ерөнхийлөгчийн Тамгын газраас олон ажлыг зохион байгуулж байна.  Монгол хүн бүрийг чанартай боловсрол эзэмших тэгш боломжоор бүрэн хангаж, зөв хандлагатай, өрсөлдөх чадвартай, эрүүл саруул иргэн болгох, технологийн хөгжлийг ашиглан боловсролын цахим шилжилт хийх талаар төр болон хувийн хэвшлийн хийж байгаа олон санал санаачилгыг судалсны үндсэн дээр Ерөнхийлөгчийн Тамгын газар “Esan” Үндэсний цахим санг дэмжиж, хамтран ажиллахаар болсон байна. 

 Энэ ажлын эхлэл болж, Esan Үндэсний цахим санг Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит болсныг өнөөдөр зарлалаа. Esan нь хамгийн дэвшилтэт технологиудын тусламжтайгаар 130 сая хуудас материалыг цахимжуулах, хиймэл оюунд ухаанд суурилсан хуулбар шалгуурын системээр оюуны өмчийг хамгаалах, судалгаа, сурлагын чанарыг дээшлүүлэх оюуны болон эдийн засгийн чухал ач холбогдолтой технологийн хувьсгал гэж болно. Esan Үндэсний цахим сан нь улс үндэстний түүх, соёлын өвийг хадгалах, түгээн дэлгэрүүлэх, иргэд ялангуяа хүүхэд  залууст тэгш хүртээмжтэй боловсрох эзэмших боломжийг хангах, цаашилбал, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод тодорхой хувь нэмэр оруулах зорилготой. Тус цахим номын санд  1-12-р ангийн бүх сурах бичиг байршиж, хүүхдүүд үнэ төлбөргүй ашиглах болсон нь олон талын өндөр ач холбогдолтой, цаг үеэ олсон ажил болсныг онцлон дурдсан байна.  

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж