Хуварга хүн бизнес эрхлэхийг хориглосон хууль Монголд байхгүй. Энэ үүднээс дүгнэвэл хансүр Д.Чойжамц бизнес эрхлэх нь нээлттэй. Гэвчиг бурхан багш шунал хүсэл, үзэн ядах сэтгэл, харанхуй мунхгийн гурван хороос салахыг номлосон. Тэр талаас нь харвал түүний эл үйлдэл бурханы номлолтойгоо хэр нийцэж байгааг хэлэхэд хэцүү. Бурхан багшийн сургаальд заасан сэтгэлээр үйлдэх болон биеэр үйлдэх гурван нүглийн нэг нь: Бусдын эрдэм мэдлэг, эдэлж, эзэмшиж байгаа эд хөрөнгө, баялагт шунан тачааж, өөрийн болгох гэсэн, эсвэл түүнд атаархан эн зэрэгцэх эд хөрөнгө, бараа таваар хураахыг санагалзах, хүний эд хөрөнгийг илүү үзэх зэрэг шунаг сувдаг сэтгэлийг хэлнэ. Энэ сургааль жирийн сүсэгтэн төдийгүй шашны мяндагтанд ч хамаатай байх.
Хансүр Д.Чойжамц нэгэнтээ хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Нийгмийн нэг хэсгээсээ тасраад баян тарган болоод тэнд бараг тусгаарлагдан амьдарч байгаа улсууд, энд үхрийн зүрх хувааж аваад өл залгуулан амь зууж байгаа хэсгээ яаж бүрэн ойлгохов дээ. Гэтэл энэ хоёрт идэж хэрэглэж, өмсч зүүж байгаа нь, сууж байгаа орон байр нь л хэтэрхий ялгаатай болохоос махан бие, бурхны өмнөх заяа төөрөг нь адилхан шүү дээ. Шунана гэдэг бол өөртөө байхгүйг буруу замаар олж авах сэтгэлийг, үйлдлийг хэлж байгаа юм. Байгаадаа сэтгэл ханахгүй, илүү ихийг хүсэхийг “болио мэдэл” ч гэдэг” талаар хуучилсан байдаг. Ярилцлагыг нь уншихаар тэрбээр үнэхээр шунал хүсэлгүй бурханы шавь мэт. Харин хэвлэлээр цацагдаж буй мэдээллээс харвал хамба асан бурхан, номынхоо сургаалийг шавь мэт дагадаг уу гэдэг нь асуултын тэмдэг юм.
Учир нь, өнөөдөр түүнтэй холбоотой таагүй мэдээллүүд сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цөөнгүй цацагдах болов. Тэрхүү мэдээллүүдэд дурдсан баримт сэлт Д.Чойжамц хансүрийг шашны мяндагтан гэхээсээ “МИАТ”-ийн мяндагтан болохыг харуулж байна.
“МИАТ” бол үеийн үед ялсан намын, эрх мэдэлтэй дарга нарын өмч болж ирсэн. Ерөөс Монголд төрийн өмч нь жирийн иргэдийн өмч байдаггүй, аль нэг эрх мэдэлтэн эсвэл эрх ямба бүхий хүмүүс хувааж өмчилдөг, хулгайлж залгидаг жишээ цөөнгүй. Тэр л жишгийг “МИАТ” компани тойрсонгүй, олон жилийн турш улс төр- шашин-бизнесийн бүлэглэлүүдийн угжны LLC явж ирсэн байна.
2006 оны хоёрдугаар сарын 1-нээс Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль хэрэгжиж эхэлсэн. Атал “МИАТ” компанид энэ хууль өнөөдрийн хүртэл үйлчилсэнгүй. Тус компани 2009 онд ямар ч тендергүйгээр, шууд худалдан авалтын Агаарын хөлгөөр зорчигчдын хоол бэлтгэн нийлүүлэх тухай гэрээг “Нүхт-тур” компанитай хоёр жилийн хугацаатай байгуулсан байдаг. Гэсэн хэдий ч өнөөдрийг хүртэл, өнгөрсөн 15 жилийн “МИАТ” компанийн зорчигчдын хоолыг “Нүхт-тур” компани бэлтгэж ирсэн байна.
2009 оноос өмнө “МИАТ” компани зорчигчдынхоо хоолыг өөрөө бэлтгэж нийлүүлдэг байжээ. Гэтэл тус компанийн захирлаар тухайн үед ажиллаж байсан Г.Жаргалсайхан менежментийн хувьчлал нэрээр шашин-төрийн мяндагтнуудад дабль стандарт олгосон нь өдгөө хэл ам татлах болсон. Эндээс “МИАТ” компанид давуу эрхтэйгээр зорчигчдын хоолыг нийлүүлэх гэрээг “хувьчилж” авсан “Нүхт-тур” гэж хэний ямар компани вэ, яагаад хансүр Д.Чойжамц холбогдов гэсэн хардлага төрөх, асуулт тавигдах нь зүйн хэрэг. Ямар нэгэн гэрээ, контракт, наймаа хэлэлцээр ханцуй дотор явагдах тусам хар төрөх нь дамжиггүй.
Тэр тусмаа жирийн нэг хуварга эсвэл жижигхэн бизнес эрхлэгч “МИАТ”-д хоол нийлүүлэх гэрээ хийж чадахгүй. Юу үнэн бэ гэвэл энэ үнэн.
УБЕГ-т бүртгүүлснээр “Нүхт-тур” компанийг анх Н.Хандсүрэн, Д.Хоржав анх эзэмшиж байсан. Өдөө Н.Хандсүрэн нь хүүгийн хамт уг компанийг эзэмшдэг аж. Талийгаач Д.Хоржав нь хансүр Д.Чойжамцтай үй зайгүй, хар багаас нөхөрлөж ирсэн найзууд байсан гэдэг. Тэд хоёул Төв аймгийнх агаад УИХ-ын дарга асан М.Энхболдын их ойрын хүрээнийхэн аж. “Нүхт-тур” компанид давуу эрхтэйгээр зорчигчдын хоолыг нийлүүлэх гэрээг олгосон “МИАТ”-ын гүйцэтгэх захирал асан Г.Жаргалсайхан ч мөн Төв аймгийнх. Ийнхүү Төв аймгийн улс төр-шашны бүлэглэлүүд “МИАТ”-ийн зорчигчдын хоолноос зоотлоо баяжсан түүх ингэж эхэлсэн байдаг. Тус компанийн гэрээ үйлчилгээг цуцлах яриа хөөрөө өрнөх бүрт Д.Чойжамц хансүрийн оролцоо их байсныг улс төрийн хүрээнийхэн ч ярьдаг, хэлдэг. Манай дарга нарын сүсэг ихтэйг хэлэх үү, Монголын бурханы шашны хамаг том “эрх мэдэлтэн”-ий үгнээс гарахгүй байх шалтаг, шалтгаантай ч байсан биз. Ямар ч байсан л хансүр Д.Чойжамцаар толгойлуулсан Төв аймгийнхны улс төр- шашин-бизнесийн бүлэглэлийнхний “болио мэдэл”-д цэг тавих цаг болсон уу, болсон.
Ж.ЭРХЭС
Зочин 2024-02-06 66.181.177.231
Битгии худлаа захиалгатай мэдээлэл тавиад бгаарай
Бурхан болсон хүниигч ясыг нь өндөлзүүлээд
Нэргүй 2024-02-06 203.23.49.69
Зөв өнцгөөс зөв бичсэн сэтгүүлч байна.
Нэргүй 2024-02-06 203.23.49.69
Залуусыг яалаа гэж ингэж боорлож дээрэлхэнэ вэ? Улс орны хөгжил байгууллагынхаа нэр хүндийн төлөө зүтгэл гаргаж чадвар , бүтээлч чанараа идэвхийлэн ажиллаж байгаа залуус шүү дээ. Ар гэр үр хүүхэд аав ээж нь харж л суугаа шүү дээ.
Нэргүй 2024-02-06 203.23.49.69
Улс төрийн болон шашны томчууд олигархиуд шудрага үнэний төлөө ажилласан залуусыг боорлохоо болих хэргтэй. Сүүлийн жилүүдэд МИАТ-ын талаар дандаа л эерэг мдээлэл гарч байгаа. Дотор нь ажилладаг ажилчид нь ч ам сайтай байгаа. Тэгэхээр ард олон бид олигархиудыг дэмжэд сүйд болох хэрэггүй дээ. Шудрага үнэн ялдаг учрыг хэзээ нэгэн цагт мэдрэх болно.
Нэргүй 2024-02-06 66.181.185.104
Нөгөө ламхай нарын хэргийн мөрөөр Гандангийн сургуулийн үйл ажиллагааг сайжруулах талаар хийж буй ажлаа тайлагнамаар юм даа. Таг дуугүй байна гэдэг нь юу ч хийдэггүй л илтгэнэ.
Нэргүй 2024-02-06 213.87.154.253
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-02-06 66.181.178.42
Хэн ч итгэхээргүй юм бичихийн
Jariga.mn 2024-02-06 124.158.65.26
Мэндбаяр раа Нэргүй үү Санждорж оо Та нарт гэж бичхэд Оролдох хүнээрээ оролдоорой Яршиг шүү.Та нар ийм Захиалгат Суртал явуулж байж Чой ван-гийн Ланчиг болов‼️.Ийм сурталыг хөхүүлэн Худал мэдээ Постолсон Ямар ч Мэдээний Сайт зүгээр өнгөрчөх нь гэж бодож байвал санаcaны чинь Гарз шүү.Дорж Шүгдэнгийнхэнийг нэг л хийсгэнэ шүү
Нэргүй 2024-02-06 66.181.168.8
МЭДРЭЛ МУУТАЙ н**ш ВЭ, ЯАДАГ ЯАДАГ ГЭНЭЭ ЛАЛРЫН ШАР ХУВАЛЗАА
ддддсс 2024-02-06 59.153.112.26
чойжамц яг яасан гээд байгаан… Найзынх нь компани гэчээд юн сүртэй гарчиг тавидаг дураак вэ?
Зочин 2024-02-06 93.23.107.138
Одоо өөрчлөх цаг болсон наандаж ард түмэн ээ цаандаж улс орны нэрээ бодох хэрэгтэй одоо МИАТ хоолноос хүн хордож үхэх л үлдлээ дээ үүнийг хүсээ юу
зочин 2024-02-06 66.181.190.155
энэ нөхөр бол з**х*й зайдангын загалмайлсан эцэг
зочин 2024-02-06 66.181.190.155
энэ чинь шар хувалзийн хаан шүү
Иргэн 2024-02-06 66.181.189.111
ЭНД ТЭГЭЭД ХАМБА ЯМАР ХАМААТАЙ ЮМ БЭ?????????????????? ЗАХИАЛГАТ БИЧЛЭГ БНА.
Нэргүй 2024-02-06 45.67.146.101
Миат одоогийн хэдэн захирал нар нэг бүлэг хулгайчууд гадны тавиулууд хамсаатнууд. ухвал олон буруу юм хийсэн. хамбын хийсэн хоол бол залбираад харин сэтгэл сайхан идэх байх
иргэн 2024-02-06 103.11.192.133
Чой хамбын багын найзд хамааралтай компани байсан л юм байна. Чой хамба маань энд ямар учигаар холбоотой болоод явчихваа. ер хамааралгүй зүйлийг ингэж хардаж сэрдээд наагаад бичиж болохгүй гэж л бодож байна. үнэн баримт нотолгоотой бол тэр мэдээлэлтэйгээ зэрэгцүүлээд мэдээлэл танилцуулбал итгэх л юм даа. үнэн бодит бус мэдээлэлээр энэ хүнийг буруутгах нь өрөөсгөл юм. Ж.Эрхэс энэ тал дээрээ анхаарна биз .
хүннү 2024-02-06 202.55.188.100
Харин ч “-Нүх тур”-ачаар амьд яваа юм биш үү? Өдий олон жил болход Онгоцонд хоол идэнд хордоод үхчихлээ гэж сонсоогүй. Манайхан онгоцондоо суугаад хөөрвүү үгүй юу хоол хүлээдэг нь нууц биш ш дээ. Нэрэлхээд байх юмгүй. Юу үнэн, тэр үнэн. Чойжамц гуайг Бурхан шашинтны тэргүүн байхад нь үүнийгээ ил болгохгүй яасан юм? Юун аймхай юм? Нөгөө “Босч чадахгүй байж боовонд дуртай” гэдэг шиг аймхай байж бусдын б**с ухах дуртай юм.
Нэргүй 2024-02-06 45.67.146.101
миат хэдэн захирал авилгал аваад баригдахдаа Хамба руу чихэж байгаа ухаантай хэдэн э****з намын тавиур байдаг
М 2024-02-06 66.181.187.53
Ишшш ийм ч юм бичиж суух гэж дээ. Энэ хүний хийсэн сайн үйлийг бичээд бичээд барахгүй ээ. Харлуулах юмаа мөн олов доо.
Нэргүй 2024-02-06 203.23.49.69
Харин чбусад нь айгаад бичихгүй байхад зоригтой бичжээ
Нэргүй 2024-02-06 103.57.94.98
ХХ зуунд бурхан шашныг хориглон 60-70 жилийг туулснаа р өнөөгийн монголчууд лам багшийн доромжилсон ийм араатнууд болсон байгаа юм !
Ер нь МАН ард түмнээсээ 3 зүйлийг онцлон хүцэл өчиж, уучлал гуйх ёстой юмдаа !
1-рт Бүх хүн амын хөрөнгийг хурааж бүгдийг гуйлгачин сэтгэлгээтэй боогосон
2-рт Шашныг хориглож бүх нийтээр нь ёс суртахууны уналтад оруулсан
3-рт Улаан ч гэхүү, цагаан ч гэхүү яргалал явуулж хүн амынхаа 10 орчим хувийг алж хядаж, дүрвүүлж, шоронжуулсан
Нэргүй 2024-02-06 203.98.76.4
Энийг лав ДИВДААД Бичсэн байхаа
Нэргүй 2024-02-06 59.153.87.59
Яг тийм байх шүү. ккккк
Зочин 2024-02-06 139.5.216.30
Иймэрхүү ор үндэсгүй худлаа юм бичиж хүмүүсийг төөрөгдүүлдэг нөхдийг шүүхэд өгч энэ бичсэн юмаа ямар эх үүсвэрээс авсаныг нь шалгуулж үнэн мөнөө тогтоолгох хэрэгтэй юм даа. Гэхдээ хамба ламтанд иймэрхүү юмаар хөөцөлдөх зав байхгүй байх даа
Зочин 2024-02-06 66.181.161.155
Ингэж баримтгүй юм бичиж байхаар үнэхээр гэмт хэргийн сэдэлтэй зүйл байгаа бол он сар өдөртэй нь, гэрээ контрактных нь дугаартай нь гаргаж бичих хэрэгтэй. Хуулийн өмнө хүн бүр тэгш байх ёстой. Гэмт хэрэг хийсэн бол хамба нь байна уу, пастор нь байна уу, сайд нь байна уу, ерөнхийлөгч нь байна уу адилхан хуулийн хариуцлага ногдуулах ёстой.
Зочин 2024-02-06 59.153.114.139
бас л нөгөө миеэгийн урт гар орсон байна тэргүүн хамба гээч бас нэг хулгайчийн хэлснээр яасан олон сүсэгтэн дагаж мөргөсөн болоо
Иргэн 2024-02-06 59.153.87.59
Чой хамбын хийсэн сайн сайхан үйл далай шүү. Та нар тэр хэрүүлээ гандангаас холуур байлга. Бурхан номын цагаан буяныг юутай ч зүйрлэшгүй ээ. Гарт баригдаж, нүдэнд нь харагдахаар буян гэж байна. Номын буян тэгж харагдахгүй учир та бүхэн материаллаг зүйлтэй бүү харицуулаарай. Номын буян цаглашгүй ээ.
Нэргүй 2024-02-06 59.153.87.59
Бурханы сургаальд хулгаачын өгсөн идээг бурханд өргөж болохгүй гэдэг гэсэн. Тэгэхээр үүнийг задлах шинэжилж ойлговол бас л их юм яригдах болов уу.
Зочин 2024-02-06 122.201.31.110
Одоо энэ Жавзандорж нь хүүхэн хүчиндсэн, тендер хуссан нэг бол томоохон обьект хувьчилж авсан гээд гараад ирвэл би лав цочихгүй. Олноороо энэ Төвдийн буддизмаас татгалзья!
зочин 2024-02-06 66.181.176.231
Лам хуврагуудын шунал тачаалын талаар өдөр бүр л тун таагүй мэдээлэл уншиж байна даа.
Нүгэл гэдгийг хэн хэнээс илүү лам нар мэдэж байх ёстой биз дээ. Ламхай нарт бэлгийн хүчирхийлэл
үзүүлсэн, бүр нүүрсний хулгайд нэр нь холбогдоод ч байх шиг, цаашлаад том толгой лам нь бохир бизнесийг
оройлоод явж байхаар энэ бурханы шашин яах уу? Гандан гарах хэрэг байна уу?
Нэргүй 2024-02-06 124.158.67.93
Хуварга хүн бизнес эрхэлж болохгүй гэсэн хууль бхгүй гэв үү? Будда -ийн хуулиар бизнес хийж болохгүйгээр барахгүй том нүгэлд тооцогдоно.
CCC 2024-02-06 59.153.112.26
чойжамц яг яасан гээд байгаан .
ш*****а 2024-02-06 66.181.160.78
энэ нэг түвдийн новшын юмыг хуулиар хориглох хэрэгтэй, буддын шашин бол гол агуулга нь шуналыг тэвчих шүүдээ. буддын шашинг шүтдэг агуулга философийг нь амьдралдаа хэрэгжүүлдэг улс орнууд олон байгаа япон солонгос тайланд гээд тэнд шашин хүн ёс, соёл, хүндлэл, ёс суртахуунд сургаж тэр хэрээрээ нийгэм цэвэршиж хөгжиж байгаа. монгол түвдийн энэ үзээрийн гаж урсгал бол аль аль улсад нь зөвхөн сүйрэл мөхөл л авчирсан.
Нэргүй 2024-02-06 202.131.225.242
МИАТ-ын одоогийн хоол үнэндээ зүгээр л "ХОГ". Хуучны дарга нарын явж байгаа бизнес. Тэд өөрсдөө бодох хэрэгтэй – гайгүй юм байсан бол яахав гэтэл зүгээр гахай тоож идэхгүй хог нийлүүлдэг байж заргалдаад гомдол гаргаад явж байдаг ГУТАМШИГ. Энэ үе үеийн дарга нар больмоор юм. Идээд цададгүй Багабанди Миегомбо Энхболд Элбэгдож ёролгүй сав нар. Дээр нь тэр АТГ гэж өөрсдөө Авилгалын Титэм Гүүр. Хамгийн түрүүнд татан буулгах хэрэгтэй. Бүгдийн халж солих хэрэгтэй.
Нэргүй 2024-02-06 202.131.225.242
МИАТ-ын одоогийн хоол үнэндээ "ХОГ" гэдэг үг гоёдох. Хуучны дарга нарын удаан явж байгаа бизнес. Тэгээд тэд нар өөрсдөө бодох хэрэгтэй – гайгүй юм байсан бол яахав гэтэл зүгээр гахай тоож идэхгүй хог нийлүүлдэг байж заргалдаад гомдол гаргаад явж байдаг ГУТАМШИГ. Энэ үе үеийн дарга нар больмоор юм. Идээд цададгүй Багабанди Миегомбо Энхболд Элбэгдож ёролгүй сав нар. Дээр нь тэр АТГ гэж өөрсдөө Авилгалын Титэм Гүүр. Хамгийн түрүүнд татан буулгах хэрэгтэй. Бүгдийн халж солих хэрэгтэй.
Нэргүй 2024-02-06 202.126.89.76
Бусдын санаатай гүтгэж, гүжирдэж болохгүй шүү!
Зочин 2024-02-06 66.181.176.143
МИАТ ийн зарим дарга нар Хамба ламаараа оролдохгүй мөрөөрөө бж болохгүй бна уу. Бурхан тэнгэр та бүхнийг хараад бж бгаа шүү. Зүгээр хүнээр оролдоод.
Нэргүй 2024-02-06 202.131.225.242
За хараад юу гэж байна? "Хоол хийж чадахгүй байж битгий хог нийлүүлээд бай" гэж байгаа биз. Булангийн замын гуанзны хоол хамаагүй дээ шүү. Ёроолгүй хоолны савнууд одоо болих хэрэгтэй гэж бурхан нь хэлээд байхад ойлгохгүй байна шд
иргэн 2024-02-06 59.153.84.210
за больж үз, ХАмба лам энд ямар хамаатай юм бэ, хамаатуулах гээд ядсан л мэдээ бна
ган 2024-02-06 59.153.87.59
Энэ зүгээр хар мэдээ гүтгэлэг хардлага хийдэг хүмүүсийн хийж байгаа ажил бололтой. Баттай эх сурвалж биш зүгээр л хор хутгаж янз үзэж байгаа хутгуур үйлдэл байна
Нэргүй 2024-02-06 202.131.238.26
Гэгээн ноён хутагт нь хшртэл нүүрсний хулгай хийж байхад, нэг муу хийдийн хамба бол аргагүй ш дээ ха ха ха
Нэргүй 2024-02-06 122.201.31.110
Бузар амитан.
Зочин 2024-02-06 139.5.216.25
Манай шашныхан хоорондоо таарамжгүй байдаг.Хамба асаны өрсөлдөгч нар их бий. Тэд Эрхэсээр булай юм бичүүлэв үү яав?? Төв аймгийнх, сайн танил тийм учраас НО байж таараа гэж хүнийг гүтгэж яаж болоховдээ.
Нэргүй 2024-02-06 146.70.29.93
Гадны шашны захиалгатай миат -н хэдэн удирдлага болж очсон хэдэн банди нар олон юм бичүүлж байнаа
Нэргүй 2024-02-06 195.206.104.37
miat udirdlaga Munhtamir, Gantulga, Munhmaral nar mongoliin burhan shashnii esreg yum hiine geed guigeed baisan. gadnii uur shashinii ursgal esvel demjleg avaad baina uu. avilga avch tender budiluulchihaad suudaldaa uldeh gej ingej ih yum bichuuleed baihiig bodohod no toi humuus baina
Нэргүй 2024-02-06 203.23.49.69
Байгууллагын нэр хүнд цаана даж улс орны нэр хүндийг бодож тендерийг зөв явуулсан нь яахаараа буруутдаг байна вэ? Ард олон болон хамт олон нь харж байгаа шүү . Залуус сайн ажиллаж байгаа.
Зочин 2024-02-06 66.181.168.8
Эрхэс гэнэ үү энэ нөхөр хүн гүтгэж суухаар зөв бичих дүрэм сур. Ямар увайгүй хүн бэ чи. Баримт гэх зүйл бичсэн юманд чинь түй ч алга. Наад хүн чинь мөнгө хөрөнгө хөөсөн бол аль хэдий нь баяжих байсан. Өөр шигээ аргаа барсан хүн гэж битгий бод. Ямар ухаанд нь ухан ишиг үхсэн юм шиг нөхөр бэ чи.
Нэргүй 2024-02-06 176.113.72.141
odoogiin MIAT zahirluud ih yum shaasan da. gants hool bol yuch bish daatgal, ongotsnii geree geed olon yum baigaa. tegeed barigdah bolohoor lam narluu yum bichuuleed dairch baidag
Зочин 2024-02-06 103.10.23.189
Саяхан нэг лам энэ хүний ажлыг авсан байх. 30 жил гаран Гандангийн дарга хийсэн юм уу, шашны байгууллага ингэж их удаадаг ёстой юм уу, өрсөлдөөн байж болдоггүй газар юм болов уу? Сайн мэдэхгүй юм аа, эсвэл ирсэн дарга болгоны судсыг сайн бариад, байгаад бсан юм болов уу? Улс төрийнхөн Шашны байгууллага руу хамаагүй ойртож чаддаггүй л байх, төвд хэлийг нь ч мэдэхгүй, сүжиг их – өөрт нь, үр удамд нь гай болно ч гэж боддог байх.
Нэргүй 2024-02-06 185.114.33.7
Мөнхмарал одоогийн миат тавиур гэж б**в хөхөх цүнх барих авилгал авахаас өөр юуч мэдэхгүй нэг дурак байнаа. өөрөө авилгал авчихаад доод хэдээ дарамталж тендер будилуулчихаад нөгөө хэдээрээ туг дахих санаатай
Нэргүй 2024-02-06 176.113.72.141
Munhtamir tuunii naizuud
Нэргүй 2024-02-06 202.9.40.191
Монголчуудыг шашнаар хагаралдуулахыг санаархагч хуурамч банчин, шүгдэн нарын буруу номтнууд өмнө зүгийн мөнгө, хатгалгаар Гандангаар их оролдож байна аа.
Иргэн 2024-02-06 66.181.177.97
Сайн ухвал Монголчууд бүгд хоорондоо танил, хамаатан найз болно. Чойжамц гуай найз байлаа гээд буруутгаж байгаа нь тэнэг хэрэг. Энэ Чойжамц хамбад ч биш эргээд шашин, шинэ хамба, Богд руу дайрч муу муухай болгож хүмүүсийн сэтгэлд сэв суулгах гэсэн далд санаа үнэртэж байна. Тэгээд ч Би ийш тийш үйлчлүүлж л байсан. Миатын хоол Хятад, Солонгос, Орос, Унгар гээд орнуудын онгоцоор үйлчлүүлснээс гоё амттай байсан. Тэгээд ч онгоцонд түр өл дарахаас цататлаа хооллодог гэж сонссоогүй л юм байна. .
Нэргүй 2024-02-06 66.181.191.219
Хүн зүгээр байлгйхгүй ийм дэмий юм бичиж анхаарал сарниулдаг аргыг ЗГ гаргуунд эзэмшжээ. Бас нөгөө муу Энхболдыг хавчуулан мөлжсөөр тэгээп Элбэгээг мөлжинө. Оюунэрдэнээ болио…
Зочин 2024-02-06 122.201.31.61
Чухам л ноцтой мэдээлэл юм бодоод уншсан чинь дам сураг таамаг төдий мэдээллээр барим тавим буруутгахчаан аядсан байх шив дээ.
Бат инженер 2024-02-06 119.40.103.3
Ядаж Чой хамбаа зүгээр байлга л даа. Хоржав агсан чинь Булганых байх аа. Хамбаа гоочлох чинь Соц жилүүдэд Богдыгоо муулж байсантай агаар нэгэн сонсогдож байна шүү
Нэргүй 2024-02-06 202.126.90.31
Хамба юм чинь хулгай хийж, худлаа хэлж, магадгүй хүн алсан ч болно тээ. Бурханы сургаалд эх болсон зургаан зүйл хамаг амьтны тусын тулд гэж номлосон байдаг даа уг нь.Одоо бас Богдтой болсон юм чинь тэгээд өдөр шөнөгүй мунхараад л байхаас даа.
Нэргүй 2024-02-06 195.206.104.37
бурханлуугаа бузраа цацахгүй ээ
Олзод 2024-02-06 202.126.90.98
Эрхэс та хэний захиалгаар Чой хамбыг ор үндэсгүй гүтгэнэ вэ монголчууд таны гүтгэлэгийг
Үзэн ядаж байгааг та ухаараасай