Алтан медальгүй удсан жүдочид шүүмжлэл дагуулав

Алтан медальгүй удсан жүдочид шүүмжлэл дагуулав

Алтан медальгүй удсан жүдочид шүүмжлэл дагуулав

IJF буюу Олон улсын жүдо бөхийн холбооны энэ оны эхний томоохон тэмцээн болох Парисын Их дуулга өнгөрөгч амралтын өдрүүдэд боллоо. Монгол Улсаа төлөөлөн 18 тамирчин өрсөлдсөнөөс эмэгтэйчүүдийн -63 кг-ын жинд Б.Ганхайч хүрэл медаль хүртэв. Бөхийн орон гэгддэг Монголын олимп, дэлхийн аваргад оролцдог чансаатай үндсэн шигшээ баг нэг хүрэл медальтай ирсэнд жүдо сонирхогчид шүүмжлэлтэй хандаж байна. Гэтэл Японы жин тус бүрийн хоёрдугаар номерын тамирчид нийт найман медаль авч, багийн дүнгээр Францын ард удаалжээ.

Мөн АНЭУ-ын нэр дээрээс барилдаж буй Б.Нармандах эрэгтэйчүүдийн -66 кг-ын жинд Ё.Басхүүг ялж, хүрэл медаль хүртсэн бол Б.Хорлоодой эмэгтэйчүүдийн -52 кг-ын жинд тавдугаар байр эзэлжээ. АНЭУ-аас нийт гурван тамирчин Парист ирсэн бөгөөд гурвуулаа хэсгээсээ гарч, медалийн төлөө өрсөлдсөн аж.

Монголын жүдочдын амжилт сүүлийн үед тааруу байгаа нь нууц биш. IJF-ийн Их дуулгын цуврал тэмцээнээс алтан медаль хүртээгүй тун удсан. Хамгийн сүүлд өнгөрсөн оны зургадугаар сард эх орондоо болсон Улаанбаатарын Их дуулгаас хоёр алтан медаль хүртжээ. Тодруулбал, Ё.Басхүү болон Б.Гончигсүрэн нар жин тус бүртээ тэргүүлсэн аж. Тэгвэл үүнээс хойш хичнээн тэмцээнд оролцож, ямар амжилт үзүүлсэн бэ?

  1. Унгарын Мастерс – Э.Ариунболд /мөнгө/, Б.Баасанхүү /хүрэл/
  2. Загребын Гран При – Г.Алтанбагана /тавдугаар байр/
  3. Бакугийн Их дуулга – Оролцоогүй
  4. Абу Дабигийн Их дуулга – Б.Эрхэмбаяр /хүрэл/
  5. Токиогийн Их дуулга – Ё.Басхүү /мөнгө/, Л.Сосорбарам /хүрэл/
  6. Португалын Гран При – Б.Гончигсүрэн /хүрэл/, Г.Наранцэцэг /хүрэл/
  7. Парисын Их дуулга – Б.Ганхайч /хүрэл/

Ийнхүү сүүлийн алтан медаль хүртсэнээс хойш зургаан тэмцээнд оролцон хоёр мөнгө, зургаан хүрэл медаль хүртжээ. Дундуур нь Азийн наадамд оролцож, хоёр мөнгө, гурван хүрэл медалийн эзэд болсон.

Энэ жил олимптой чухал жил. Монголын ард түмэн жүдочдоосоо л шаргал медаль харж, хүлээж байгаа. Бэлтгэл цугларалт ч эхлээд удаагүй байна. Тамирчид одоо л формондоо орж, барилдаанаа мэдэрч эхлэх үе. Гол нь тэмцээн бүрт ач холбогдол өгч, чансааны оноогоо цуглуулах хэрэгтэй. Одоогоор Монголын жүдочдоос эрэгтэй тамирчдаас Ё.Басхүү болон эмэгтэйчүүдээс Г.Наранцэцэг хоёр хамгийн өндөр оноотой явна. Үүнээс гадна олимпийн найдвар Ц.Цогтбаатарын бэртэл хурдан эдгэрч, олимпийн өмнө формоо олж, тэмцээн уралдаандаа оролцоосой гэж олон хүн хүсч буй.

Хүссэн хүсээгүй ирэх Парисын олимпийн дараа жүдогийн нэг үе солигдоно. Шигшээ багийн дасгалжуулагчдаас эхлээд тамирчид хүртэл халаагаа өгч, ирэх олимпийн цикльд Монголын нэрийг дуурсгах тамирчид гарч ирнэ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
7
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-02-06 139.5.216.142

mongo oldog olympiin torold bagtdag sportiigl sonirhoj hicheelel. mongo oldoggui sport hendch hereggui.

Avatar

Нэргүй 2024-02-06 202.126.90.7

Цогтбаатар чадахгүй штэ азаар медаль авсан штэ

Avatar

Nergui 2024-02-06 185.238.219.60

Цогтбаатар одоо медал худлаа шүү,жинд н дэлхийд мундаг шинэ залуучууд гарч ирсэн харин Гончигсүрэн олимпд юм дуулгана шүү.Хархад тийм байна .Далдыг хардаг хүн шиг хэллээ шүү .Өөр найдах хүн байхгүй дээ

Avatar

Нэргүй 2024-02-06 139.5.217.238

Ганхайчийн хүрэл медаль авсан барилдааныг үзээрэй. Би л хувьдаа ичсэн. Япон охины медалийг луйрдчихсандөө … Аль хэзээ торгуулиар хасагдахаар бхаад барилдуулаал байсан 😂🙏

Avatar

Нэргүй 2024-02-06 118.221.209.8

олны сонирхдог мөнгө их олдог алдаршдаг спорт бол бөх бокс огт биш. хөл бөмбөг бэйсбол гольф сагс шдээ шал хэрэггүй мөнгө олохгүй спорт цагийн гарз

Avatar

Нэргүй 2024-02-06 66.181.185.104

Спортод хүртэл эмэгтэйчүүд нь эрчүүдээсээ илүү мундаг.

Avatar

зочин 2024-02-06 202.9.46.161

тамираа п***а минь худлаа хуцахаа болиоч нэг тэмцээнд ороогүй байхад 5 тэмцээнээс бас ч болж л байна хар хятад шороон түмэн хог хүнтэй хаана медаль авав 1 ширхэг ч медаль авсангүй хар ацаа.

Avatar

Нэргүй 2024-02-06 213.87.154.253

))))))) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/AaFF1

Avatar

зочин 2024-02-06 66.181.176.42

жүдогийн холбоо женко менежментээсээ салахгүй бол өөдлөхгүй ээ, нэг хэвийн байдлаар хэтэрхий удаан яваад хоцрогдлийн туйл болчихлоо, дэлхий манайхныг хаяад явж өгсөн, толгойноосоо өтсөн жүдогийн холбоонд шинэчлэл хэрэгтэй

Avatar

Нэргүй 2024-02-06 43.242.242.59

Жудогийн тамирчид бэртэлт их авах юм байна. Түүнээс болгоомжлох хэрэгтэй. Бүх анхаарлаа олимпод чиглүүлж тамирчид бүр өрсөлдөгч нартаа зориулсан мэх барилдааны тактик боловсруулах хэрэгтэй. Хуучин арга барилаа дэвшилттэйгээр өөрчилж шинэ мэх хийж барилдвал амжилтанд хүрнэ.

Avatar

Нэргүй 2024-02-06 66.181.177.160

olimp bol megejiliin shahuu, tsalintai tamirchdiin naadam. tuund baga mungu tusuwluj niitiin biyeiin tamirt ihiig zartsuulah ni niigmiin ach holbogdol undurtei.

Avatar

Дамба 2024-02-06 139.5.216.176

улс орон гээд яахав,сайн барилдвал өөрийнх нь амвдралд хэрэгтэй баймаар,хүний өмнөөс барилдаж байгаа.аятай.хөдөлж цөхөөд ,зовлонтой царай гаргаад

Avatar

Нэргүй 2024-02-06 202.70.37.221

Ednees uhsenee huleehev dee.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж