Улсын циркийн барилгыг нураагаад дөрөв дэх жилтэйгээ золгож байна. Өмнө нь 2008-2020 он хүртэл циркийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байсан ч 2020 оны долдугаар сараас засварын ажил эхэлж, өнөөдрийг хүртэл дуусаагүй л байна. Циркийн цэнхэр асрыг тойруулан өндөр хашаа татаж, нураагаад өдийг хүрэв.
"Барилгын ажил явагдаж байна" гэсэн бичгийг энд тэндгүй наасан харагдана. Яг ямар ажил хийж байгааг нь харах ямар ч боломжгүй. Дэргэдүүр нь өнгөрөх ганц нэг хүмүүс сонирхон өнгийнө.
Харин саяхнаас улсын циркийн өмнө "Рояал плаза" компани 35 давхар оффис үйлчилгээ, орон сууцны цогцолбор барилга барихаар болжээ. Ингэхдээ циркийн барилгын газар дээр барихаар төлөвлөөгүй гэдгийг албаныхан онцолж байгаа юм.
"Түмэн амгалан ордон" компанийн боловсруулсан циркийн барилгын өргөтгөл, шинэчлэлтийн загвар зургийг 2022 оны арванхоёрдугаар сарын 14-нд баталсан байна. Зураг төслөөр 3000 хүн хүлээн авах хүчин чадалтай, зоорьтой, хоёр давхар барилга төлөвлөгдсөн бөгөөд өргөтгөлийн хэсэг нь үндсэн барилгын хийц, бүтээцэд нөлөөлөхгүй шийдлээр зураг төсөл боловсруулсан гэжээ.
Барилгын архитектур төлөвлөлтийн даалгавар гарсан тухай баримт, мэдээлэл ebarilga.mn мэдээллийн санд нээлттэй байгаа юм. Энэ талаар нийслэлийн Барилга, хот байгуулалтын хэлтсийн дарга Д.Хан-Уулаас тодруулахад "Улсын циркийн барилгын хойд талын хэсэг буюу ногоон байгууламжийн хэсэгт тохижилтын ажил хийхээр төлөвлөсөн. Тэр орон зайд ямар нэгэн барилга барихгүй. Хуучин улсын циркээ шинээр засварлахаар төлөвлөсөн.
Харин циркийн барилгын өмнөх газар дээр 2019 онд оффис барилгаа өргөтгөх зөвшөөрлийг авсан. Өнгөрсөн 2022 онд тэр газар дээр зураг төслөө шинэчилж, 35 давхар барилга барихаар болсон.
Нийслэлийн Засаг даргын захирамжаар "Рояал плаза" компани 1.3 га газар эзэмшиж байгаа" гэдэг мэдээллийг өгсөн юм.
"ЦИРКИЙН БАРИЛГЫН ҮНДСЭН ДҮР ТӨРХ, БҮТЭЭЦИЙГ ӨӨРЧЛӨХ ЮМ БАЙНА"
Улаанбаатар хотын түүх судлаач Г.ОЧБАЯР:
-Улсын циркийн барилгын талаар саяхан олон нийтийн сүлжээнд мэдээлэл цацагдсан. Түүхэн дурсгалт барилгын ойр орчимд 35 давхар барилга барихаар төлөвлөсөн. Гэхдээ циркийн барилгыг буулгахгүй гэсэн. Циркийн барилгыг шинэчлэх зураг төслөөс харахад үндсэн дүр төрх, бүтээцийг өөрчлөх юм байна. Хажууд нь 35 давхар барилга барих юм байна гэдэг нь харагдсан. Бид энийг эсэргүүцэж байгаа юм. Хотын төвийн А бүсэд байрлах маш цөөн орон зай, түүхэн барилга. Хотын хуучны дүр төрхийг авч үлдэх шаардлагатай. Улсын цирк нийслэлчүүдийн хайртай, очих дуртай газрын нэг байсан.
Улсын цирк нь соёлын томоохон байгууламж учраас тэр орон зайг нь устгах гэж байгааг эсэргүүцэж байна.
Нэгдүгээрт, барилгын үндсэн хэв шинж өөрчлөгдөнө. Хоёрт, ойр орчмын орон зайг эвдэх зураг төсөл болсон байна. Улаанбаатар хотод усан оргилууртай гудамж маш цөөн үлдсэн. Их дэлгүүрээс урагшаа Богд хаан уул нэвт харагддаг орон зай иргэдийн аюулгүй байдал, чөлөөт цагийг өнгөрүүлэх зориулалттай талбайтай. Циркийн хажууд 35 давхар өндөр барилга барьвал тэр орон зай нь алдагдана. Хотын даргаар ажиллаж байсан хүний гэр бүл түүхэн дурсгалт барилгыг үгүй хийх гэж байгаад шүүмжлэлтэй хандаж байна" гэдэг байр суурийг илэрхийллээ.
“УЛСЫН ЦИРК НЬ АРХИТЕКТУР УРЛАГИЙН ӨВӨРМӨЦ БАЙГУУЛАМЖ ЮМ”
Тэртээ 1971 онд одоогийн “Аса” циркийн барилгыг Румын улсын тусламжаар барьж, ашиглалтад оруулсан түүхтэй. Монголын циркийн барилгын зураг төслийг Монгол Улсын зөвлөх архитекторч Я.Шархүү гуай хүрээ хүүхнүүдийн малгайнаас санаа авч дугуй хэлбэртэй байхаар гаргаж байсан гэдэг.
Тэрбээр “БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн нэгдүгээр орлогч дарга Д.Майдар гуай 1968 оны арванхоёрдугаар сард намайг дуудан, Улсын циркийн барилга хариуцсан архитектороор томилсон. Тухайн үед Соёлын яамны сайдаар С.Сосорбарам гуай, циркийн даргаар С.Сосор гуай нар ажиллаж байлаа. Тэр үеийн Улаанбаатар хот 180-аад мянган хүн амтай, ганц гудамжтай “Эсгий хот” нэрээсээ салаагүй байлаа. Миний бие 1968 оны эцсээр Румын улсад албан томилолтоор очиж, Бухарест хотын зураг төслийн институтын архитектор Н.Берхович тэргүүтэй мэргэжилтнүүдтэй олон удаа уулзан, Монголын циркийн барилгын зураг төслийг манай орны онцлогт тохируулан гаргасан.
Румын улсын зээлийн хөрөнгөөр Улаанбаатар хотод Улсын циркийн шинэ барилгыг барих асуудлыг хоёр тал харилцан тохиролцсон. Тэр үеийн гурван сая рубль гэдэг нь ойролцоогоор тухайн үеийн ханшаар 23.4 сая төгрөг буюу 7.4 сая ам.доллар юм болов уу.
Монгол Улсын соёл урлагийн нэгэн томоохон төрөл болох циркийн урлаг 1960-1970-аад онд хөгжлийнхөө өндөр түвшинд хүрч, дэлхийн урлагийн тавцанд зохих байр сууриа эзэлсэн байв. Монголын циркийн барилгын гадна, дотор орон зай, тоглолтын талбайн хэмжээ, диаметр нь олон улсын стандартад нийцсэн 13 метрээс багагүй, үзвэрийн танхимын өндөр нь 21 метр байхаар төлөвлөж, хийсэн. Мөн агаарт эргэх, нугарах, утас олсон дээр тэнцвэр тоглолт хийх, илбэ үзүүлэх зэрэг тоглолтод жүжигчдийн аюулгүй байдлыг хангасан архитектур урлагийн өвөрмөц байгууламж болсон” тухай ярьсан юм.
УЛСЫН ЦИРКТ ЖИЛДЭЭ 890 МЯНГАН ХҮН ҮЙЛЧЛҮҮЛДЭГ БАЙЖЭЭ
Хүүхэд залуучуудын очих дуртай газрын нэг Улсын цирк нь 1971 оноос 2008 он хүртэлх хугацаанд найруулагч, туслах найруулагч, зураач, туслах зураач, оёдолчин, цахилгаанчин, мужаан, бүжиг дэглээч, дархан гээд бүхий л мэргэжлийн хүмүүс ажилладаг байсан. Мөн 50 гаруй уран бүтээлч цалин авдаг, 80 уран бүтээлч гэрээгээр ажилладаг, 50 толгой мал, ан амьтантай, хоёр ээлжээр ажилладаг байсан тухай циркийн уран бүтээлчид хэлсэн байдаг.
Мөн тэнд долоо хоногт ес, жилд 140 удаагийн тоглолт хийж, суудлын 70-75 хувьд хүрч, жилд 890 мянган хүн үйлчлүүлдэг байсан.
Гэтэл хувьчлагдсанаас хойш циркийн уран бүтээлчид Монголдоо бэлтгэл сургуулилалтаа хийж, гадаадад тоглолтоо хийж, амьдралаа залгуулдаг болсон нь нууц биш юм.
ГЭРЭЛ ЗУРГИЙГ Ч.ДАРХАНБАЯР
Нэргүй 2024-02-06 103.254.123.80
худалч, хулгайч, луйварчингууд хурдан монгол улсыг зараад, идээд, ухаад дуусгаасай.
Зочин 2024-02-06 202.126.91.64
болиул.Нямбаатараа
Нэргүй 2024-02-06 192.82.64.212
Цуцалах хэрэгтэй шдээ юун барилга вэ
Нэргүй 2024-02-06 66.181.185.104
Цирк болон Ард кинотеатрыг улсад эргүүлэн авах нь зүйтэй.
Зочин 2024-02-06 122.201.31.110
Хулгайч Долгорсүрэнгийнхэн тэгэж чадна.
Нэргүй 2024-02-06 158.59.146.30
odoo hot dotroo zaikai bolchihood baihad iim zuvshuurul uguud bdg ni yamar uchirtai yum be???? MAH ooo bolioch ee, bolioch
odoo hot dotroo zaikai bolchihood baihad iim zuvshuurul uguud bdg ni yamar uchirtai yum be???? MAH ooo bolioch ee, bolioch
odoo hot dotroo zaikai bolchihood baihad iim zuvshuurul uguud bdg ni yamar uchirtai yum be???? MAH ooo bolioch ee, bolioch
Нэргүй 2024-02-06 213.87.154.253
Харуулах боломжгүй.
zochin 2024-02-06 202.72.243.182
ШУНАЛЫН ТУЛАМ БОЛСОН ДОЛГОРСҮРЭНГИЙН ХЭДЭН ТУЛАМУУД ХАНАЖ ЦАДАХГҮЙ ТУЛАМУУД. СУМЪЯАБАЛАЙ ГЭЖ МОНГОЛД АВТОБУС ОРУУЛАХ НЭРЭЭР МАШ ИХ ХӨРӨНГӨ МӨНГӨ ЛУЙВАРДСАН. ДАГВАДОРЖ ГЭХ ТУЛАМ, ТЭР ҮЕИЙН ТӨРИЙН ӨМЧИЙН ХОРООН ДАРГА ГЭХ СУГАР МЭТЭЭС БОЛЖ ЦИРКЧИД ОРОХ ОРОНГҮЙ БОЛСОН. ДОЛГОРСҮРЭНГИЙН ХЭДЭН ШУНАЛЫН ТУЛАМУУДЫГ БУРХАН ХАТУУ НИРГЭГ. ДОЛГОРСҮРЭН НЬ ХЭДЭН ЖИЛИЙН ӨМНӨ ХЭРЭМНИЙ ХООЛЫГ ХУЛГАЙЛАН АВЧ УРАГШАА ГАРГАХ ГЭЖ БАЙГААД БАРИГДАЖ БАЙСАН. ТЭГЭЭД ЯМАРЧ ЯЛГҮЙ ӨНГӨРЧ БАЙСАН.
Сумь 2024-02-06 66.181.180.245
Хуывалдсан Гаалийн хулгайч нар нь Ч чл аваагүй! х***а нарын самрыг гхргаж өгч шагнал авах гэж шившэгээ ьарьсан! Мөнгө өгвөл юугаа ч зарж чадах бирднүүд дээ!
иргэн 2024-02-06 103.11.192.133
Энэ дээр л Нямбаатар хотын дарга шиг зөв шийдвэр гаргах эсэх нь цаашид энэ хот сэхэл авахуу үгүй юу гэдэгт хариулт өгөх алхам болно доо
Зочин 2024-02-06 59.153.114.139
Долгорсүрэн зааны 2 мунхаг бөх хүүхдүүдээ шуналаа дарж сур циркийг циркээр нь байлга
Zochin 2024-02-06 202.21.111.170
2004 онд Циркийн менежментийн хувьчлалд хамруулах шийдвэрийг УИХ гаргасан. 2007 тус хувьчлал болж 5 баг өрсөлдсөн. Сонгон шалгаруулалтыг комиссыг Төрийн өмчийн хорооны хурган дарга Нанзаддорж удирдаж, " сонгон шалгаруулалтын комисс"-ыг сольж, будлиандуулан өөрийн дарга ТӨХ-ны дарга Сугарын даалгавраар хүчээр АСА-г ялуулсан. Сонгон шалгаруулалтын анхны баг нь АСА-г мэргэжлийн бус баг бүрэлдэхүүнтэй байна гээд оноо өгөөгүй нь цаашид энэ баг тендэрт ялах боломжгүйг илтгэсэн.
Нэргүй 2024-02-06 66.181.185.155
Яг л драмын театрын ойр орчмын газрыг будаа болгосон шигээ одоо циркийн ойр орчмын газрыг өндөр өндөр байшин барьж, зарж үрээд дуусгаж байна. Циркийн баруун талд бараг тулгаад Time Classic tower гэж асар өндөр байшин барьсан, хойно нь бас яг наалдаад нүсэр том юм барьж байгаа, одоо циркийн урд байгаа жаахан талбайд юм барих юм гэнэ. Энэ арай дэндэнэ ээ!
Хайдав 2024-02-06 66.181.185.248
Төр засгаасаа ганцхан л юм гуйя. Улсын Циркийг минь ЦИРК хэвээр нь үлдээж, Циркийн урлагыг ард түмэн, хүххдүүдэд минь үлдээгээч. Өөр юу ч хэрэггүй. Жанрайсаг ч хэрэггүй шүү. Циркийн барилгыг устгах юм бол Долгорсүрэн зааны удам хэдэн үеээрээ хараалгана шүү. Бурхан өршөөг.
Нэргүй 2024-02-06 118.235.6.99
…гуйгаад байх юу байдгийн …хуучиний нь хүчингүй болгоод '' Төр төмөр нүүрээ харуулхад л болно.Цирк бол онцгой!! …угаасаа л тэр хаанах билээ Хөтөл билүү.. цементийг буцаагаад л авчихна биз дээ.. Циркийг тэгж чадахгүй байгаа нь ашиг сонирхлын зөрчил байгаа болоод…
Иргэн 2024-02-06 86.98.85.101
Ханаж цаддаггүй юм байх даа. Монголд хүүхэд, гэр бүлээрээ очдог нэг л газар бсн, одоо шуналтай хүмүүсийн гарт оржээ. Хүний шуналд хязгааргүй, энэ их шуналыг төр таслах ёстой. 1 гэр бүлийн эрх ашгаас 3,3 сая монгол хүний эрх ашиг илүү гэдгийг ойлготол үүнийг эсэргүүцэж, дуу хоолойгоо гаргах ёстой юм бол уу
Нэргүй 2024-02-06 139.5.216.177
Циркийн орчимд 35 давхар барилга барихыг ард нийтээрээ яг одоо барьж эхлэхээс нь өмнө эсэргүүцэж болиулъя. Арай дэндэж байна. Сумъяабазар өөрийн амаар хотын төвд барилга бариулахгүй гэж хэлж байсан шүү дээ. Бид ингээд дээрэлхүүлээд сууж байх уу?
Zocnin 2024-02-06 209.89.240.99
Tsirkiin barilgiig erthen deer ni uls medeldee awaacnee Dahij iim owormots shiideltei dotood tonog tohooromj injeneriin iim uzesgelentei barilgiig barij cnadahgui. Dotood shiidel ni urlag uran saihan tsirkiin dotood buh asuudliig injeneriin uhaanaar tsogtslooson Yagaad mongol uls uurhee biyluulegui mahan tolgoi dagvadorjoos yumaa awcn cnadahgui eswel hamtran mohooj bsrilga barihaar ugsen tohirson huiten shunalt uls torcnid bna uu
ЗОЧИН 2024-02-06 60.41.246.196
ОДОО ЦИРКИЙН БАЛГАС БОЛЖ БУЙ БАРИЛГЫН ОРЧИМ НЭГ Ч М2 ГАЗАРТ НЭГ Ч БАРИЛГА НЭМЖ БАРИХ ХЭРЭГГҮЙ. ТЭГЭХ ТУСМАА "А" БҮСЭД ХҮН ХӨДӨЛГӨӨН МАШИН БАГАТАХ ГАЗАРГҮЙ БОЛНО. ҮҮНИЙГ ХОТ ОДОО МАШ ХАРИУЦЛАГАТАЙ МЭДЭГДЭХ ХЭРЭГТЭЙ. 2023 ОНООС ЭХЛЭН "А" БҮСЭД ХОТ АХИН ЯМАРВАА НЭГ Ч БАРИЛГА БАРИУЛАХГҮЙ ГЭСЭН ШИЙДТЭЙ БИЗ ДЭЭ.
Нэргүй 2024-02-06 202.131.236.22
Давар
Нэргүй 2024-02-06 139.5.216.178
Зайл
Zochin 2024-02-06 139.5.216.184
Хууль дэг журам хаана байнаа Нямбаатараа алалцахгүй юм уу Сумьяагаас айхгүй биздээ
bl 2024-02-06 216.38.195.74
yjnis
-###; 2024-02-06 216.38.195.74
olonlogxrc
OC ;? 2024-02-06 216.38.195.74
t
Нэргүй 2024-02-06 188.162.254.62
дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс авилгачид шургалсан байгууллагыг тараая !!!!!!
tindee yzen yadyj@ 2024-02-06 216.38.195.74
nefrt
CCC 2024-02-06 59.153.112.26
NYAMBAATARAA HOTOD SHINE BARILGA BARIULAHGUI GEED BHUTSAAD BSAN YASAN
Нэргүй 2024-02-06 202.55.191.130
asa n****
transhaani@yj 2024-02-06 216.38.195.74
-boliochee+ palmks mi SEIf 1;
XT? 2024-02-06 216.38.195.74
-#;
Иргэн 2024-02-06 202.126.91.28
үхсэнийх нь хүрээ хүүхниы малгай вэ цирк угаасаа л хагас бөмбөрцөг байдаг ш дээ. шархүү гуай зөнөөд зусар нэгэн болжээ
УБ 2024-02-06 139.5.218.92
Улаанбаатарын төв хэсэгт 2-3 давхраас өндөр барилга барихыг хориглох хэрэгтэй
Нэргүй 2024-02-06 202.126.90.97
Huuchin kontoriig ni buulgaad 35 davhar barilga barina gene. Ene yor zasag , hulgaichuud arai DOROMJILJ bainaa
Нэргүй 2024-02-06 66.181.191.35
Одоо хотын төвөө өндөр байшингуудаар бузарламааргүй байнаа. Тэр хавийгаа цэцэрлэгжүүлээчээ малнуудаа
Түгж 2024-02-06 66.181.178.34
түгжрэлд хувь нэмрээ оруулждээ.түгжрэл ярих ч хэрэггүй
Нэргүй 2024-02-06 107.119.45.25
Өсөхийн өлсгөлөн хэзээ ч ханаж цаддаггүй юм байна….багадаа хулигаан явсан хүн хэзээ ч засардаггүй юм байна….
Зочин 2024-02-06 124.158.65.160
Гай Долгорсүрэнгийн өсөхийг өлөн хогнуудыг монголчууд үргэлж харааж амьдрах болно. Эднийхэн хийсэн хэргийнхээ үйлийн үрийг эддэх болно
Нэргүй 2024-02-06 59.153.114.103
энэ ёстой болимоор, өөр газар өгөөсөй
Нэргүй 2024-02-06 66.181.187.32
Сумъяабазар Данхыг бүүр базчихжээ. Энэ хоёр чинь цаагуураа Женокын гөлөгнүүд учраас ухвал их л юм гарах байх.
Зочин 2024-02-06 126.36.206.241
тэр хавьд нэмж барилга барих ямар ч боломжгүй. Дулаан цахилгаан ч холбох боломжгүй. Тиймээс техникийн нөхцөл өгөх боломжгүй гэсэн үг. тэгээд бүр 35 давхар шүү. Ойр хавийн байрнуудын халаалт муудна гэсэн үг.
Оноч 2024-02-06 202.5.205.34
Миний бодоход 35 давхар барилга нь баригдаасай. Харин цирк нь улсын өмч хэвээрээ монголы циркчид тоглолтоо хийгээсэй. Бүтээн байгуулалт хийгдэж байхад эсэргүүцэхгүй. Гагцхүү улсын өмчийг зүгээр авчихдаг баймааргүй байна.
Нэргүй 2024-02-06 59.153.113.191
дугуй хэсэг нь зөвхөн үзэгчдийн танхим. урд хэсэгт нь залгаатай байсан ромбо хэлбэртэй жүжигчин уран бүтээлчдийн байрладаг оффис барилгыг нь нураагаад оронд нь 35 давхар босгох гээд бнашд
Нэргүй 2024-02-06 66.181.183.244
Ниргэсэн хойно нь хашгирав гэгчээр… энэ хавь 26-р хороо шиг болохоос нь өмнө одоо л баригдаагүй байгаа дээр нь бүгд тэмцэж болиулахгүй бол хотын дарга а-гаа аваад л зурна. Уул нь хотын төвд 5-н давхраас дээш өндөр байшин дахиж бариулахгүй гэж нэг хүн сүртэйгээр зарлан тунхаглаж байсан бил үү.
465465 2024-02-06 122.201.23.44
энэ Улаан Комунистууд нийслэлийг хотыг маань сүйрүүлж дууслаа муусайн хулгайчууд
Зочин 2024-02-06 103.57.94.206
Ан гэж дээрэмчдийн хийж байгаа ээлжит луйврын үр дүн
ПОПРОЛТ 2024-02-06 203.98.76.4
ТӨР ЗАСАГ, ХОТЫН ЗАХИРГАА НЬ ХОТЫН ТӨВДӨӨ 35 ДАВХАР, 50 ДАВХАРЫН ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОЧИХОООД ХЭЭВНЭГ "ТҮГЖРЭЛТЭЙ ТЭМЦЭНЭ, АРИЛГА" ГЭЭД НААХЫГ Л ПОПРОЛТ ГЭДЭГ БАЙХДААА…….???? ЯДААД ХЭДЭН ХУВИЙН ХЭВШИЛҮҮД НЬ ТӨРИЙН ОРДНОО ТОЙРООД Л ОФИСЛООД БАЙНА……
Нэргүй 2024-02-06 124.158.67.93
Циркийн хойно 35 давхар барилга барьж жонхууруулах нь дээ. Тэр хавь 13 -р байрны баруун талаар аймаар их машины урсгал буй болж иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулсан. Мөн циркийн зүүн хойно зогсоолгүй асар өндөр барилга барьчихсан байгаа. Энэ арай дэндэнээ, цэмэнтэн шугуй үүсэх нь. БӨХЧҮҮдийн дээрэнгүй тэнэглэл барагдахгүй нь дээ. Естой утгагүй орчин бий болох нь дээ. Зогсоох ёстой. Хэдхэн гараажийг зайлуулахад орон зай үүсч сэтгэл сэргэдэг.
Нэргүй 2024-02-06 124.158.67.93
УБ -ын ганц уужуухан алхдаг, хүмүүс тэр орчинд зугаалж хүүхдүүд тоглодог орчин шүүдээ. Жолоочийн хүүхдүүд жолоогүй тэнэглэж байна гэж нэг эрдэмтэн яг онож хэлж байна лээ. Энэ тэнэглэлийг ЗОГСООХ ёстой. НЯМБААТАР сайд зоригтой зогсоож чаднаа.
Нэргүй 2024-02-06 70.187.210.175
Tygjrelee yah bee gej baihad luivarchid betonoor shavaaralduulaad l bh yum odoo hotiin tuvd barilga barihiig byren zogsooh herrgtei tygjrrliig buuruulah neg alham bolno symyabazariin hiiden gai ene neg ne nyambaatar yyniig zogsooh hych baihgyi yu
Нэргүй 2024-02-06 64.119.29.63
МОНГОЛЫН АРД ИРГЭДЭД РУМЫНЫ АРД ТҮМНЭЭС БЭЛГЭЛЖ БАРЬЖ ӨГСӨН ОРЧИН ҮЕИЙН ЦИРКИЙН БАРИЛГА, БАЙГУУЛАМЖ ЯАХААРАА НЭГ ЯПОНД БАРИЛДДАГ БАЙСАН ХҮҮХДИЙН ӨМЧ БОЛЧИХДОГ БАЙНА АА?!!! ИЙМ ЮМЫГ ХИЙСЭН, ӨГСӨН, АВСАН, ЗӨВШӨӨРСӨН БҮГДИЙГ УДМААР НЬ ТЭНГЭР НИРГЭЭСЭЙ! МОНГОЛЫН АРД ТҮМНИЙ ХИЛЭНГЭЭС АЙДАГГҮЙ ЮУ Ч БАЙХГҮЙ Л БАЙСАНСАН, ҮҮНИЙГ ЯАГААД ОЙЛГОДОГГҮЙ ТОЛГОЙНУУД ВЭ? ОДОО БОЛИО ШУНАЛ ИХЭДВЭЛ… САЙН ЮМ БОЛЖ БАЙСАН ТҮҮХ ҮГҮЙ БИЛЭЭ!!!
Зочин 2024-02-06 126.36.206.241
Уг нь барилга байшин нь төрийн өмч хэвээрээ зөвхөн үйл ажиллагаа явуулах менежментийн хувьчлал шүү дээ.
Нэргүй 2024-02-06 66.181.185.155
зүгээр хувьдаа авчихсан юм шиг л дураараа аашилж байхад нийслэл, хотын захиргаа зүгээр л чимээгүй хараад сууж байгаа нь гайхалтай
Нэргүй 2024-02-06 203.91.116.147
AGUU ASA AVARGA MAANI SAIHAN SAMARSANDAA ULSIIN TSIRKIIG
d 2024-02-06 66.181.186.81
Хэдэн барилгын компанип сүрээ үзүүлээд байсан Нямбаатар чаддаг юм бол тэр бяр чадлаа үзүүлээд циркийн газрыг ав л даа. Чадахгүй л дээ.
зочин 2024-02-06 202.126.90.28
Энэ асуудлыг Нямбаатар сайд шийдэхгүй шүүх шийднэ Бүү улстөржиж солиор. Монгол хууль цаазтай орон.Хуулиа л мөрдөнө.
Zocnin 2024-02-06 209.89.240.99
Bolowsrolgui ulni garaltai uhaan muutai bohcnuuded hen menejmentiin huwicnlalaar ogson be.Tord garsan bohcnuud., heden yaruu nairagcn setguulcnid yu hiij bna. Tanhim bogloson uureg muutai humuusiig zugeer tejeej bna