Мөр гаргах зүг, засал хийлгэх номоо цахимаар уншуулах боломжтой

Мөр гаргах зүг, засал хийлгэх номоо цахимаар уншуулах боломжтой

Мөр гаргах зүг, засал хийлгэх номоо цахимаар уншуулах боломжтой

“Хилэнт эх” хэмээх луу жилийн цагаан сарын засал номоо хийлгэх иргэдийн хөлд Гандантэгчэнлин хийд хэдийнэ дарагдаад буй. Учир нь, иргэд сар шинэ гарахын өмнөх долоо хоногоос эхлэн шинийн 15-нд багтаж засал номоо хийлгэхийг чухалчилдаг. Сүүлийн үед иргэд цахимаар хурал даган баясах нь ихэссэн байна. Цахим айлтгал нь тухайн хүн өөрийн төрсөн он, жилээ хийснээр уншуулах боломжтой номын жагсаалт гарч ирдэг. Тодруулбал, gandan.mn сайт руу нэвтрэн өөрийн төрсөн он, жил, хүйсээ бичхэд жилийн засал ном нь гарч ирэх бөгөөд төлбөрөө шилжүүлснээр баталгаажих юм.

Үүний дараагаар бүртгүүлсэн хаягт нь мэдээлэл ирж, баталгаажих бөгөөд номыг уншсан даруйд мөн иргэн рүү хариу илгээдэг байна.

Уламжлалт ёсонд жилийн засал хийх, мөр гаргах гэдгийг тодорхой тусгаж өгсөн байдаг. Заавал тэдний өдрийн дотор заслаа хийлгэх хэрэгтэй гэж заагаагүй ч хаврын эхэн сардаа багтаж заслаа хийлгэх нь зүйтэй. Хүн бүр засал номоо хийлгэх ёстой. Шинийн 15 бол бурхан багшийн их дүйчин өдөр. Энэ хугацаанд багтаж засал номоо хийлгэж, ном буян их үйлдвэл хязгааргүй их буян хураана гэж бэлэгшээдэг байна. Цахимаар уншуулсан, биечлэн хуралд даган баяссан ялгаагүй л сүсэгтэн олон тухайн жилийн заслаа хийлгэсэн гэсэн үг аж.

Мөн Гандантэгчэнлин хийдийн сайт руу орж мөр гаргах зүгийн мэдээллээ дэлгэрэнгүй харах боломжтой байна. Үүний дараагаар луу жилийн засал гарч ирнэ.

Жилийн засал гэдэг нь шинжлэх ухааны ойлголт. Таван махбодь буюу гал, шороо, төмөр, ус, мод зэргийн хоорондын шүтэн барилдлагаас үүсч байгаа зүйл юм. Жишээлбэл, жил орох гэдэг ойлголт бий. Тиймээс нийт луу жилтнүүд жилийн засал хийлгэх шаардлагатайг зурхайч хэллээ. Мөн “суудлын гүм” гэдэг засал хийлгэх аж. Энэ ном нь тухайн жилд аваар осолгүй, хар, цагаан хэл ам, атаа, чөтөөгүй, өвчин зовлонгүй байхын тухайд хийгддэг засал байна. Үүнийг мөн цахимаар уншуулах боломжтой байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-02-06 213.87.154.253

>>> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/AaFF1

Avatar

Нэргүй 2024-02-06 202.55.191.130

yamar sh**diin be haha

Avatar

unshigch 2024-02-06 202.131.236.138

Энэ сайт нь ажиллахгүй байнаа. Зөв мэдээлэл оруул гээд байхын

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж