Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2024 оны нэгдүгээр сарын 24-ний 01:00 цагийн орчимд гарсан газын дэлбэрэлтийн улмаас таван хүн нас барж, 10 гаруй хүн түлэгдэж, 100 орчим айл эд хөрөнгөөрөө хохироод буй. Тэгвэл тус ослын нэгдсэн дүгнэлт ирэх сарын 15-ны дотор гарах юм байна.
Ослын шалтгаан нөхцлийг тодруулахаар цагдаа, прокурор ажиллаж байгаа бол хохирлын үнэлгээг гаргахаар тусгай баг ажиллаж байгаа аж.
Ингэхдээ одоогийн байдлаар нийт найман төрлийн үзлэг, хэмжилтийг хийжээ. Тухайлбал, галд Дүнжингаравын уулзварт байрлах таван обьект өртсөн. Эдгээрийн нарийвчлалтай дүгнэлт ирэх сарын 1-нд гарах юм байна. Мөн нийт хохирлын хэмжээ, сэргээн засварлах зардлыг Барилга хөгжлийн төвөөс гаргана гэв.
Харин нэгдсэн дүгнэлтийг гуравдугаар сарын 15-ны дотор гаргаж танилцуулах юм байна.
Гэхдээ хэрэг мөрдөн шалгах шатанд явж байгаа учир хохирлын хэмжээ гарсан ч хэн нэгнээр төлүүлэх, албадан барагдуулах шийдвэр гарахгүйг мөн албаныхан онцоллоо.
Эргэн сануулахад, тус ослын газрын үзлэгийг 189 мөрдөгчийн бүрэлдэхүүнтэй зохион байгуулсан. Ослын нөхцөл байдлыг шинжээчдийн бүрэлдэхүүн тогтооно. Дүгнэлт 14-60 хоногт гарна гэдгийг Цагдаагийн ерөнхий газраас мэдээлсэн. Харин ослын улмаас учирсан хохирол, түүнийг засварлах зардлын хэмжээирэх сарын 15-ны дотор гарах юм байна.
Нэргүй 2024-02-06 213.87.154.253
Харуулах боломжгүй.
Зочин 2024-02-06 103.10.23.189
Дашваанжил газ оруулж ирж зардаг энэ компани зарж байгаа бараагаа хамгийн сайн мэддэг байх ёстой. Энэ компаний хүмүүсээс илүү үүнийг мэдэх хүн Монголд байхгүй. Цистерний ёмкость дотроо 3 таславчтай байдаг гэнэ. Шатаж дуусахыг нь хүлээхээс өөр аргагүй байдаг. Тэгээд яг 3 дэлбэрээд дуусаад. Онцгой байдлын газарт очиж сургалт хиймээр байна.
Татвар төлөгч байна 2024-02-06 202.55.191.130
Татвар төлөгчдийн мөнгөөр хохирол барагдуулна гэж байхгүй шүү! Хууль журмаараа бол буруутай этгээд буюу Дашваанжил газ-ынх хариуцах ёстой. Сонгуулийн сурталчилгаандаа татвар төлөгч ажилчин ангийн мөнгийг ашиглаад болгоод зэвүүн новшнууд вэ яасан!