А.Ганхуяг сонгууль угтсан цэвэрлэгээ хийж эхлэв үү?

А.Ганхуяг сонгууль угтсан цэвэрлэгээ хийж эхлэв үү?

А.Ганхуяг сонгууль угтсан цэвэрлэгээ хийж эхлэв үү?

“Брэндийн автобус оруулж ирснээрээ буруутан болоод байна” гэх мэдэгдэл хийн олныг төөрөгдүүлж суусан “Тэнүүн огоо” ХХК-ийн захирал А.Ганхуяг хорих ангиас захидал бичиж, улстөрчидтэй ямар ч холбоо хамааралгүй гэж зарлав.

 Тэрбээр цагдан хоригдоод дөрвөн сар болсны эцэст анх удаа олон нийтэд хандаж байгаа нь энэ юм.

Гэхдээ А.Ганхуягийн МАН-ын улстөрчидтэй холбоогүй гэх үгэнд итгэх хүн ховор л доо. Учир нь, 2016 оны УИХ-ын сонгуульд Ардын нам ялсан үеэс л цагаан байрнаас нь салахгүй гүйдэлтэй болсон байсныг цэвэрлэгчээс нь эхлээд олон хүн гэрчилнэ. Тиймээс “Миний зүгээс Ж.Сүхбаатар сайд, хотын дарга нартай ямар ч ойр дотно холбоо хамааралгүй, эсрэгээрээ манай компанид таагүй дургүй гэдэг” нь сонгууль угтсан улс төр л гэж уншигдаад байгаа.

Яг үнэндээ ногоон автобусны хэргээр өнөөдөр МАН-ын улстөрчдөөс УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар л шалгагдаж, яллах дүгнэлттэйгээ танилцаад буй. Уг нь энэ хэргээр шалгагдах ёстой хүний нэг нь Улаанбаатар хотын захирагч асан Д.Сумъяазар. Гэвч Авлигатай тэмцэх газар өнөөдрийг хүртэл түүнийг шалгаагүй нь олон нийтэд хардалт ч төрүүлээд буй.  Шалтгааныг нь сонгуультай холбох болсон. Учир нь, 2020 оны УИХ-ын сонгуульд Нийслэлийн МАН-ын хороог удирдаж, ялалтад хүргэсэн хүнийг ногоон автобусны хэргээр шалгаад эхлэх нь эрх баригч хүчинд халтай гэх.

Ямартай ч АТГ энэ хэрэгт холбогдуулан, Түгжрэлтэй тэмцэх сайд асан Ж.Сүхбаатараас гадна нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын дарга асан Г.Энхтайван, Нийтийн тээврийн газрын дарга асан С.Жавхлантбаатар нарыг шалган, хэргийг нь шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлсэн байдаг.

Энэ үед хэргийн эзэн хэнгэргийн дохиур А.Ганхуяг “Ж.Сүхбаатар, Д.Сумъяабазар нартай хамааралгүй. Харин ч тэд надад дургүй” гэх месежийг захидлаараа дамжуулан олон нийтэд цацахдаа БНСУ-ын "Дэү" компанид гомдож байгаагаа илэрхийлсэн нь эцсийн дүндээ чавцаа ногооны гол буруутан нь зөвхөн автобусыг угсарсан "Дэү" компанийнхан болж хувираад байна.

Нүүрсний хэрэгт холбогдуулан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд асан Т.Аюурсайхан нарыг хуулийнхан шалгаж эхлэхэд тэд “Шанага нүүрс ч аваагүй” гэж өөрсдийгөө өмөөрцгөөсөн. “Чирдэг жорлонгийн хэргээр буруутгаж байна” гэдэг сүржин мэдэгдлийг Б.Ганхуяг хийж байсан ч шүүхээс түүнийг гэм буруутайд тооцон, 5.9 жилийн хорих ял оноосон.

Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд асан Т.Аюурсайхан "Костюм зарж, олсон мөнгөөрөө адууны жүчээ байгуулсан байсныг нь Авлигатай тэмцэх газрынхан ташаарч, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн болгож буруутгалаа" гэсэн. Гэтэл шүүхээс мөн л гэм буруутайд тооцон гурван жилийн хорих ял оноосон.

Тэдэн шиг А.Ганхуяг ямар ч буруугүй, зөвхөн "Дэү" компаниас л бүх юм боллоо гэж бухахын цаад шалтгаан нь эцсийн дүндээ гэм зэмгүй өнгөрөх оролдлого биш гэж үү.

Монголын улстөрчид, бизнесмэнүүд хэрэгт нэр холбогдоод ирэхээр "Би буруугүй. Намайг хэлмэгдүүллээ. Хуулийнхан хонгилоороо чирч байна" гэж өөрсдийөө зөвтгөн, хэргийг шалгаж буй хуулийнхныг буруутгадаг. Энэхүү технологиор А.Ганхуяг ажиллаж, захидлаараа дамжуулан МАН-ын нэр холбогдсон улстөрчдийг холбоогүй гэх мэдэгдэл хийж буй нь эцсийн дүндээ сонгууль угтсан цэвэрлэгээ биш гэж үү.

Тэрбээр зөвхөн ногоон автобусны хэрэгт нэр холбогдоод байгаа юм биш. Өнгөрсөн хугацаанд нийтийн тээврийн салбарт парк шинэчлэл нэрээр автобус нийлүүлэгдэхэд компанидаа 50 автобус авсан ч 10 гаруй жил болоход төлбөрийг нь төлөлгүй өнөөдрийг хүргэснээс эхлээд Нийслэлийн тээврийн газрын даргаар өөрийн хүнийг томилуулдаг, түүгээр дамжуулж эрх ашгаа гүйцэлдүүлдэг гэхчлэн олон ноцтой зүйл сонсогдсоор байгаа.

Дээр нь нийтийн тээврийн салбарт үйл ажиллагаа эрхэлж буй компаниудад жил бүр 300 орчим тэрбум төгрөгийн татаасыг нийслэлээс олгодог. Тухайн компаниудаар хэчнээн хүн үнэгүй зорчиж байгаа судалгааг нарийн гаргадаггүй хэр нь тэрхүү мөнгийг олгож ирсэн нь мөнгө угаах схем гэж хардаж буй хэсэг ч бий.  Нөгөөтэйгүүр, өнгөрсөн жил авсан улаан автобус, цавчаа ногоон зэргийг тендер зарлалгүй шууд худалдан авалт хийсэн нь угсарсан, үйлдвэрлэсэн оныг засварласан, арлын дугаарыг нь сольсон автобуснууд оруулж ирэх далим болсныг уг салбарыг гадарлах хүмүүс шүүмжилдэг. Харин А.Ганхуяг бухаж эхэллээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

21 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-02-06 213.87.154.253

>>>>>> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/AaFF1

Avatar

Санаа зовогч 2024-02-06 78.187.120.177

Манайхан ч гадныхны өмнө ичихээ ч байлаа даа. Өөрөө болж байвал гээд. Түншийн харилцаа эдийн засагт их чухал гэдэг юм билээ. Харин манайд бол 1 удаагийнх шиг аашлах болж. Юун монгол хүний зан чанар. Хүний мөс нь байхгүй болчихож дээ. Бүх түвшинд ингэж харагдаад байгаа. Уг улсын маань нэр хүнд юмсан. Гадаадад бол нэр бус харин монголчууд л гэж ярьна даа.

Avatar

OMG 2024-02-06 59.153.115.163

За тэгээд салхи тэргүүлэх хэрэгтэй болсон юм уу? Ерөөсөө монгол төр засаг, бизнесмэн, ард иргэдийг хуурч, доромжилсон БНСУ, БНАСВУ руу цэрэг мордуулж, дайлах уу?! Манай зэвсэгт хүчин тэр 600 ш автобусыг зүгээр дээрэмдээд авчихвал монгол хүний хэний ч санаа амрах бус уу?? Ккк

Avatar

Mednee 2024-02-06 202.126.88.106

Ugui ee naad ganhuyag chin so nartai niilj luivar hiisen MGL. SO. . 2-ih holboj ogj dund ni tsavchaa hiisen garshsan hulgaich MoN

Avatar

Нэргүй 2024-02-06 203.169.50.253

YUMAAA AMARBAYASGALAND OGCH BAI L DAA GOMDOOCHOOD INGEJ UILEE UZEJ BH GEJ

Avatar

Нэргүй 2024-02-06 66.181.177.136

өнөөдөр 37 он биш. Хэнийг ч хэлмэгдүүлж болохгүй! Ерөнхийлөгч, Ерөнхий сайд ч тэгж яриад байгаа шүү!

Avatar

Нэргүй 2024-02-06 66.181.177.136

солонгосчууд өөрсдөө хулхи автобус нийлүүлснээ хүлээн зөвшөөрч уучлалт гуйгаа биз дээ? Ганхуяг ямар автобус ирэхийг мэдэхгүй ш дээ

Avatar

Зочин 2024-02-06 78.187.120.177

Түүнийг авсан нөхөд нь хүлээх ёстой. Өөрсдөө ингэж авчихаад сүүлд нь бусдыг буруутгах бол нүгэл. Автобусаа шалгаж чадахгүй бол яах гэж тендерт орсон юм. Дэлхийн бренд болсон техникийг одоо буруутгах галзуу хүн шиг сонсогдож байна. Манайхан л учрыг нь олсон байнадаг. Худлаа юу…

Avatar

Нэргүй 2024-02-06 66.181.177.136

солонгосчууд өөрсдөө хулхи автобус нийлүүлснээ хүлээн зөвшөөрч уулзалт гуйгаа биз дээ? Ганхуяг ямар автобус ирэхийг мэдэхгүй ш дээ

Avatar

МАНин хулгайчуудын гай 2024-02-06 66.181.160.78

тэр ногоон автобусыг чинь хүүрэнсүг нь хүртэл унаж попорч байсан биздээ. ер нь МАН дотор үзээд өгий гэсэн хүн чанартай хулгайч биш хүн байхгүй. 90 онд энэ МАНы матаасчин хог шаарнуудын заримыг цаазалж заримыг нийгмээс тусгаарлах ёстой байсан тэгээгүйн гайг одоо 34 жил үзээд явж байна.

Avatar

Нэргүй 2024-02-06 66.181.160.78

тэр ногоон автобусыг чинь хүүрэнсүг нь хүртэл унаж попроо биздээ. одоо нэг их гадны компанилуу чихээд яахав. МАН-ы сонгуулийн мөнгө болох ёстой 300 тэрбум байсан. МАНд үзээд өгий гэсэн ч нэг ширхэг хүн чанартай хулгайч биш амьтан байхгүй. 90 онд МАНы матаасчин адгын новшнуудын заримыг цаазалж заримыг нийгмээс тусгаарлах ёстой байсан тэгээгүйг гайг одоо 34 жил үзээд явж байна.

Avatar

Зочин 2024-02-06 139.5.218.21

Энэ нөхөр МАНгасын удирдлага, нийслэлийн МАН-ын удирдлагуудын хуйвалдааныг л хэрэгжүүлэгч. МАН бид сонгуульд ялвал чамайг шоронгоос зүгээр гаргана. Биднийг хамааралгүй гээд захидал бичээд өгөөч гэж дээ. 103 жил хууртсан ард түмэн ийм жижигхэн зүйлд хууртахгүй шүү дээ. Ха Ха Ха …

Avatar

Нэргүй 2024-02-06 66.181.181.136

Өө за за. Баяраа өөрөө л халтираад уначихсан юм байналээ гэх гээд байнуу. Дарваан хар минь чи энэ балиар юмаа хэдэн жилийн өмнөөс сэдсэн юм бишүү. Баахан актлагдсан автобус эртнээс цуглуулаад.

Avatar

Нэргүй 2024-02-06 124.158.67.93

Эхнэр бид хоёр амьдралдаа ам зөрж үзээгүй гэдэг шиг…….. Би ямарч улс төрчтэй, дарга нартай холбоо сүлбээ байхгүй. Ганцхан солонгосчууд Дэү гэгч компани буруутай гэнээ.

Avatar

Нэргүй 2024-02-06 183.177.97.14

Энэ хүн өөрө Ветнамд очоод угсарсан автобусаа уначихсан , сэтгүүлчид суулгачихсан гоё автобус байна гээд давхиж байснаа мартаа юу. Ичих нүүр гэж бүр алга юмаа

Avatar

Нэргүй 2024-02-06 66.181.177.136

мал минь тэр автобусыг Ганхуяг хийсэн юм уу?

Avatar

Нэргүй 2024-02-06 66.181.187.32

Данх

Avatar

Нэргүй 2024-02-06 203.23.49.69

Солонгосчуудаас олигтой юм гардагүй дээ Дандаа хулхидах хуурах л юм гарна Монголд хийсэн бүтээсэн гавьтай томхон юм байхгүй дээ Харин Япончуудын хийж барьсан юм нь дэндүү сайхан удаан жилийн настай үнэт хөрөнгө болох байгууламжууд бий шүү Нисэх, нарны гүүр, нарны зам шилэн кабель автозамын компаниуд гээд олон сайхан байгууламжийг чин сэтгэлээсээ барьсан байдаг даа

Avatar

Иргэн 2024-02-06 183.177.97.14

Хүнийг хэлэхээсээ өмнө эхлээд өөрсдөө сонгосон МАН хулгайчдаа ярь. Солонгосчуудын буянаар олон мянган Монголчууд хүн шиг мөнгө олж, амьдарч байгаа шүү. Хүнээс биш өөрсдөө хулгайч сонгохоо больцгоо.

Avatar

Нэргүй 2024-02-06 66.181.177.136

битгий х** мал минь. Хил дээрээс хэчнээн монголчуудыг буцааж доромжилж бгааг мэдэхгүй юү чи!!!

Avatar

Нэргүй 2024-02-06 103.57.94.98

Сумьяабазарт зодуулахаасаа айгаад МАН-ын дарга нар Тэрнийг Шүүхэд өгч чадахгүй байгаамаа даа ?!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж