Монгол Улсын Засгийн газраас УИХ дахь намын төлөөлөл болох Ардчилсан нам, ХҮН намтай хамтран Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг боловсруулан удахгүй өргөн барихаа мэдэгдээд буй. Баялгийн сангийн тухай хууль олон жил яригдаж байгаа ч тодорхой шийдэлд хүрэхгүй өнөөдрийг хүрсэн ч Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ дахь намуудын төлөөлөлтэй зөвшилцөж, ийнхүү хуулийг төслийг өргөн бариад буй. Тиймээс бид энэ удаагийн "ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСАГ" буландаа Баялгийн сангийн хуультай гадаад улс орнуудын туршлагаас хуваалцаж байна.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Засгийн газрын хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн 6.2-т “Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж тэгш, шударга хүртээхэд чиглэнэ” гэж заасны дагуу Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг хэлэлцэж, парламентад суудалтай улс төрийн намуудтай зөвшилцөн, УИХ-д өргөн барихаар шийдвэрсэн" гэдгээ зарлаж байсан юм. Мөн Үндэсний баялгийн сан нь Ирээдүйн өв сан, Тогтворжуулалтын сан, Хөгжлийн сан, Хуримтлалын нэгдсэн сангуудаас бүрдэх бөгөөд сангийн хөрөнгийг арвижуулах, хөрөнгө оруулалтыг татах, ирээдүйн үр өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллах Норвегийн баялгийн сангийн жишиг загварт тулгуурлан байгуулахаар тохиролцсон байна. Байгалийн баялаг хэсэг бүлгийн өмч биш, нийт иргэдэд үр өгөөжтэй байх Үндсэн хуулийн суурь зарчимд тулгуурлаж, өнгөрсөн хугацаанд олгогдсон ашигт малтмалын лиценз олголтын талаар УИХ-ын нээлттэй сонсгол хийж, иргэдийн мэдэх эрхийг хангаж, энэхүү үр дүнд тулгуурлан уул уурхайн компаниудыг олон нийтийн хувьцаат компанийн засаглалд шилжүүлэх асуудлыг шийдвэрлэнэ гэдгээ тодотгосон.
Гадаадын улс оронд байгалийн баялгаас олсон орлогоор хуримтлал үүсгэж, болзошгүй эрсдэл тулгарсан үед ашиглах зэргээр баялгийн сангийн зорилгыг тодорхойлсон байдаг. Тэр болтол хуримтлуулсан хөрөнгөө дэлхийн хөрөнгийн зах зээлд эргэлдүүлж, сангийн хөрөнгөө арвижуулдаг нь ч бий аж. Ямартай ч мөнгө тараахын тулд баялгийн сан байгуулдаггүй гэх ойлголт бий.
Баялгийн сангийн нийт хөрөнгийн хэмжээгээрээ Норвеги улс дэлхийд тэргүүлдэг. Эхний 100-д ордог улсуудыг “Sovereign Wealth Fund Institute” цахим хуудаснаа жагсаажээ. Эндээс харвал, Норвегийн араас Хятад, Арабын нэгдсэн Эмират, Кувейт, Саудын Араб, Сингапур, Хонгконг, Катар удаалж байна.
Норвегийн тухайд нийт хөрөнгийн хэмжээ нь 1 их наяд 548 тэрбум 145 сая 71 мянган ам.доллар буюу нэг иргэнд ойролцоогоор 270 мянган ам.доллар ногдож байна.
“Norges Bank Investment Management” нь 1990 онд байгуулагдсан баялгийн сан юм. Тус сан нь Норвегийн газрын тос, байгалийн хийн салбарын илүүдэл орлогыг хуримтлуулах зорилгоор байгуулагдаж байжээ. Өнөөдрийн байдлаар “Norges Bank Investment Management” сан дэлхийн 70 гаруй орны 9200 гаруй компанид мөнгө байршуулсан байна. Өөрөөр хэлбэл, тус сан нь дэлхийн хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниудын дунджаар 1.5 хувийг эзэмшиж байна.
Жагсаалтын хоёрдугаарт орсон Хятадын “China Investment Corporation” сан 2007 онд байгуулагдсан бөгөөд нийт хөрөнгийн хэмжээ нь 1 их наяд 350 тэрбум ам.доллар байна. Тус сан нь Хятадын гадаад валютын нөөцийг төрөлжүүлж, хувьцаа эзэмшигчдийн ашгийг өсгөх зорилгоор байгуулагджээ. “CIC International”, “CIC Capital”, “Central Huijin” гэсэн гурван охин компаниар дамжуулан Хятад дахь санхүүгийн байгууллагуудад гадаадад хөрөнгө оруулалт хийх үүрэгтэй.
Жагсаалтын гуравдугаарт мөн Хятадын сан оржээ. "SAFE Investment Company" нь 1997 онд байгуулагдсан Үндэсний баялгийн сан юм. Тус сангийн нийт хөрөнгийн хэмжээ 1 их наяд 90 тэрбум ам.доллар.
ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНГИЙН ТӨРЛҮҮД
Баялгийн сангууд эх үүсвэр, хэлбэрийн хувьд ижил төстэй боловч зорилгын хувьд ялгаатай байх нь бий. Энэ нь тухайн улсынхаа нөхцөл байдал, бодлогын тэргүүлэх чиглэл, хариуцлагын бүтцийг тусгасан байдаг. Баялгийн санг эдийн засгийг тогтворжуулах, капиталыг нэмэгдүүлэх, стратегийн хөгжил гэсэн гурван тэргүүлэх чиглэлд хөгжүүлдэг.
Дээрх гурван зорилгыг хэрэгжүүлэхийн тулд баялгийн санг таван ангилалд хуваадаг.
Тогтворжуулалтын сангууд: Энэ нь эдийн засгийг дотоод болон гадаад цочролоос тусгаарлах зорилготой. Ийм цочролд түүхий эдийн уналт, өсөлт, дэлхийн болон дотоодын эдийн засгийн өсөлт, уналтын мөчлөгүүд багтана. Тухайлбал, ОХУ-д газрын тосыг тогтворжуулах сан бий. Тус сангийн чиг үүрэг нь газрын тос, байгалийн хийн үнэ буурсны улмаас дотоодын төсөв болон валютын ханшид үзүүлэх нөлөөллийг багасгах явдал юм.
Хадгаламж ба ирээдүйн сан: Энэ нь нөхөн сэргээгдэхгүй байгалийн баялгийг илүү тогтвортой, удаан хугацаатай санхүүгийн хөрөнгө болгон хувиргах замаар үе дамжсан тэгш байдлыг бий болгох, хуримтлал үүсгэх зорилготой сан юм.
Тэтгэврийн нөөцийн сан: Энэ нь тухайн улсын нийгмийн халамжийн болон тэтгэврийн тогтолцооны мөнгөний хэрэгцээг хангахад зориулагдсан сан юм. Өндөр настай хүн ам нь өсч, төрөлт буурч буй орнуудад илүү тохиромжтой. Японы засгийн газрын тэтгэврийн хөрөнгө оруулалтын сан л гэхэд 1.1 их наяд ам.долларын хөрөнгөтэй бөгөөд хамгийн том, хамгийн үр дүнтэй санд тооцогддог.
Хөрөнгө оруулалтын нөөцийн сан: Энэ нь тухайн улсын гадаад нөөцийн тодорхой хэсгийг эсвэл бүхэлд нь удирддаг сан. Өндөр өгөөжтэй бөгөөд урт хугацааны хөрөнгө оруулалт хийх стратегийг баримталдаг.
Стратегийн хөгжлийн үндэсний баялгийн сан: Энэ нь үндэсний хөгжлийн тэргүүлэх зорилтуудыг хэрэгжүүлэхэд ашигладаг сан юм. Үүнд тээвэр, хог хаягдал, эрчим хүчний дэд бүтцийн хөгжүүлэлт, ажлын байр бий болгоход зориулсан хөрөнгө оруулалт зэрэг багтана.
Эх сурвалж: TOPTAL, SWF Institute
Нэргүй 2024-02-06 202.55.188.44
Яасан ч сайхан юм. Жаргасан орон байна дөө
Иргэн 2024-02-06 66.181.178.75
Намууд зөв сэтгэлтэй хүмүүсийг дэвшүүлэн сонгуулж тэд нь улс эх орноо зөв удирдахаар ийм үр дүнд хшрч байгаа юм.Манайх одоо л зөв зүйл хийж эхлэх нь.
Нэргүй 2024-02-06 66.181.187.44
Xyatad, Norway bol XO-tiin Santai yum baina. Xyatad xuvitsaa ezemshigchiin xurungiig arvijuulna gexeer xuviin San yum uu. Tegsnee Japan tetgeveriin sangiin tuxai durdjee. Oilgoltuudaa ix zambaraagui xolij xutgaj ilerxiilsen ni Mongold iim San baiguulax boloogui gedeg ni todorxoi baina. Manaid eruul mend, bolovsrol, ul xuldux xurungud zartsuulax San geed baisan. Nadad bol ul xuldux xurungu yu yum gexees bish nuguu 2 ni xereggui gexeer bas l tegsh bus scheme yavax biz dee.
Нэргүй 2024-02-06 213.87.154.253
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-02-06 66.181.161.169
Энэ баялагын сан байгуулахад арай эртдэнэ ээ. Ашигт малтмалын ,санхүүгийн,э/засгийн олон хуулиуд маань тогтвортой биш байна шүү дээ.
Нэргүй 2024-02-06 188.162.254.62
Уих гээч худалч хулгайч з**х*й эмс авилгачид шургалсан байгууллагыг тараая !!!!!!!!
Нэргүй 2024-02-06 188.162.254.62
дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс шургалсан байгууллагыг тараая !!!!!!!!