Монголбанк “Дэлхийн мөнгөний үзэсгэлэн яармаг 2024”-д оролцов

Монголбанк “Дэлхийн мөнгөний үзэсгэлэн яармаг 2024”-д оролцов

Монголбанк “Дэлхийн мөнгөний үзэсгэлэн яармаг 2024”-д оролцов

Монгол улсад орчин цагийн банкны тогтолцоо үүсэж, хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Берлин хотноо 2024 оны хоёрдугаар сарын 2-ноос 4-ний өдрүүдэд зохион байгуулсан “Дэлхийн мөнгөний яармаг”-т Монголбанк, “Койн Инвест Траст” компанитай хамтран оролцов.

1972 оны нэгдүгээр сард Швейцар улсад анхлан зохион байгуулагдаж, улмаар 2006 оноос хойш Берлин хотноо тасралтгүй болж ирсэн “World Money Fair” буюу “Дэлхийн мөнгөний яармаг” нь өдгөө зоос, цаасан мөнгөн тэмдэгтийн дэлхийн нумизматууд, цуглуулагчид гээд мэргэжлийнхний цуглардаг хамгийн чухал Олон улсын үзэсгэлэнгийн нэг болсон. Түүнчлэн дэлхийн өнцөг булан бүрээс дилерүүд, дагалдах хэрэгсэл нийлүүлэгчид, дуудлага худалдааны газрууд цуглаж шинэлэг зүйлсээ дэлгэн үзүүлдэг бол дэлхийн мөнгөн тэмдэгтүүд, зоосны салбарын ханган нийлүүлэгчид ч мөн уулзаж, хамгийн сүүлийн үеийн шинэ технологийг дэлгэн харуулдгаараа чухал ач холбогдолтой арга хэмжээ юм.

Энэ жил уг үзэсгэлэн яармагт “Kazakhstan Mint of the National Bank of the Republic of Kazakhstan”, “Bulgarian Mint of the Bulgarian National Bank”, “National Bank of the Kyrgyz Republik”, “National Bank of Ukraine”, “Argor – Heraeus SA” зэрэг Төв банк болон бусад байгууллагууд амжилттай оролцлоо.

Монголбанкны тухайд дурсгалын зоосны үйл ажиллагааг 53 жилийн турш эрхэлж байгаа түүхтэй бөгөөд БНМАУ-ын Улсын банк 1971 онд Ардын хувьсгалын 50 жилийн ойг тохиолдуулан 1 төгрөгийн нэрлэсэн үнэтэй дурсгалын зоосыг алт, мөнгө, гууль, никелиэр анхлан үйлдвэрлэж байсан билээ. Харин орчин цагт “Эрдэнэсийн сангийн тухай хууль”-ийн дагуу Монголбанкны Эрдэнэсийн сангаас үнэт болон бусад металлаар хийсэн дурсгалын зоос гаргах үйл ажиллагааг хариуцан хэрэгжүүлж, өнгөрсөн хугацаанд нийт 650 гаруй төрлийн онцгой сэдэв бүхий дурсгалын зоосыг үйлдвэрлүүлсэн байна. Илүү тодорхой хэлбэл, Монголбанк анхны дурсгалын зоосыг Бүгд Найрамдах Ардчилсан Герман Улсад үйлдвэрлүүлж, түүнээс хойш дотоодын “Зоос гоёл” ХК болон ОХУ-ын “Гознак” үйлдвэр, Япон улсын “Иточу” компани, “B.H.Mayers” компани, “Royal mint”, “Valcami Sa” зэрэг үйлдвэртэй хамтран ажиллаж ирсэн бол сүүлийн жилүүдэд Лихтенштейн улсын “Койн инвест траст” компанитай хамтран ажиллаж, дурсгалын зоосыг ХБНГУ-д үйлдвэрлүүлж байна. Олон улсад нэр хүндтэй, сүүлийн үеийн дэвшилтэт технологи ашигладаг, бүтээгдэхүүн хөгжүүлэлт сайтай уг компанитай хамтран ажилласнаар Монголбанкны Эрдэнэсийн сангийн дурсгалын зоосны үйл ажиллагаа улам өргөжиж, Олон улсын нэр хүндтэй уралдаануудад тогтмол шалгарч, эхний байруудыг эзэлж байна.

Дашрамд сонирхуулахад, дурсгалын зоосны үйл ажиллагаа нь зоос цуглуулагч, сонирхогч иргэдэд үнэт цуглуулга, бэлэг дурсгалын онцгой зүйл болдгоос гадна дурсгалын зоос нь тухайн үйл явдалд зориулсан зураг, чимэглэл, загвар, бичвэр, металл, технологи зэргээрээ бүгд өөр хоорондоо ялгаатай байдаг.

Монголбанкны Эрдэнэсийн сангаас худалдаалж байгаа дурсгалын зоосны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг coin.mongolbank.mn сайтаас авах боломжтой бөгөөд худалдан авах тухайн зоосны жин, хэмжээ, металл, үнийн мэдээлэл нь тодорхой бичигдсэн байдгаас гадна төлбөр төлөх дансны мэдээлэл, зааварчилгаа ч мөн бий.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-02-05 213.87.135.234

Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/AaFF1

Avatar

Нэргүй 2024-02-05 66.181.187.116

шинэ дэвсгэртүүд хааччихав даа, хариу өгөх дарга нар байна уу, хар зах дээр л мөнгийг 10 хувиар нь сольж байна, энэ улсад эзэн байна уу.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж