Дүүгийнхээ амийг хөнөөжээ

Хуучирсан мэдээ: 2010.09.01-нд нийтлэгдсэн

Дүүгийнхээ амийг хөнөөжээ

Агсамнаж согтуурхсан ах нь төрсөн дүүгийнхээ амийг хөнөөсөн хэрэг нийслэлийн Чингэлтэй дүүрэгт гарав. Наймдугаар сарын 31-ний 16.30 цагийн орчим тус дүүргийн 11 дүгээр хороонд “бусдад хутгалуулсан хүн байна” гэсэн дуудлага дүүргийн цагдаагийн хэлтэст ирсэн байна. Мэдээллийн дагуу уг газарт цагдаагийн албан хаагчид очиход, тус хорооны иргэн 35 настай, эрэгтэй Х-г  төрсөн ах нь болох тодорхой эрхэлсэн ажилгүй 37 настай, Ц гэгч хутгалан амийг нь хөнөөсөн байжээ. Хэрэг гарах үед ах, дүү хоёр хамт архи ууж байсан гэнэ. Архиа хэтрүүлсэн ах дүү хоёр хоорондоо маргалдан хутга, шөвгөндөө тулсан нь ийнхүү дүүгийнхээ амийг хөнөөхөд хүрчээ. Сэжигтэн Ц-г нийслэлийн Хөдөлгөөнт эргүүлийн газрын 226-р чиглэлийн эргүүлийн ажилтнууд саатуулсан аж. Уг хэргийг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж