“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” хөтөлбөрийн эздэд захиа, даалгавар гардуулав

“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” хөтөлбөрийн эздэд захиа, даалгавар гардуулав

“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” хөтөлбөрийн эздэд захиа, даалгавар гардуулав

“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” хөтөлбөрийн эздэд захиа, даалгавар гардуулав
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан “Ерөнхийлөгчийн илгээлт 2100” тэтгэлэгт хөтөлбөр гуравдахь жилдээ хэрэгжиж байна.

Тэтгэлэгт хөтөлбөрийн эзэд болж, бэлтгэл хөтөлбөрт суралцаж байгаа оюутан залууст Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх амжилт хүсэж, захиа, даалгавар гардууллаа.

Тэр бээр “Олдсон боломжоо бүрэн дүүрэн ашиглаж, ажил амьдралын гараагаа итгэл төгс эхлүүлэх нь хичээл зүтгэл, сурлага хөдөлмөрөөс хамаарна” гэдгийг захив.

Мөн дэлхийн боловсрол эзэмшиж, хүн төрөлхтний оюун санаа, шинжлэх ухааны охь шимээс суралцаж, цаашид улс эх орныхоо хөгжил дэвшил, сайн сайхны төлөө хүчин зүтгэх үндэсний манлайлагч нар гэдгийг хэллээ.

“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд нийт 516 тэтгэлгийн эзэн хичээл зүтгэл, сурлага хөдөлмөрийнхөө үр дүнгээр анхны даваагаа амжилттай давж, АНУ, Их Британи, Герман, Франц, Чех, Канад, Польш, Австрали, Хятад, Орос, Унгар, Энэтхэг, Лаос, Вьетнам зэрэг 16 улсын их, дээд сургуульд элсэн суралцаж байна.

Тэтгэлэгт хөтөлбөр нь сум, хороо бүрээс шилдэг сурагч шалгаруулж, бэлтгэл хөтөлбөрт хамруулан, дэлхийн шилдэг их, дээд сургуульд сурах болзол хангахад нь бэлтгэж, улмаар суралцуулж, төгсөж ирэхэд нь орон нутгийнхаа хөгжлийг түүчээлэхэд томилон ажиллуулах зорилготой цогц хөтөлбөр юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-02-05 66.181.160.78

татвар төлөгчдийн мөнгөөр хүүхдүүд сурч байгаа тэрнээс биш энэ хүүрэнсүгийн хувийн мөнгө ердөө биш. энэ санхүүжилтээр сурдаг ардын хүүхдийн тоо жил бүр л буурч МАНин дарга нарын хар тамхичин архичин хүүхдүүд явдаг байдал улам л ихсэж байгаа.

Avatar

Нэргүй 2024-02-05 213.87.135.234

Харуулах боломжгүй.

Avatar

Зочин 2024-02-05 103.57.92.198

Ихэнх нь охидууд гадаадын бэр болоод алга бно. Яанадаа аав ээж нь.

Avatar

Нэргүй 2024-02-05 202.126.91.93

жинхэнэ ХӨГЖЛИЙН садаа чинь энэ сэлэмчин шдэ. энэ гарч ирээгүй бол Жонхуу хулгайч ч тэр, Данх мулгуу ч тэр гарч ирэхгүй байлаа

Avatar

Маш сайхан тэтгэлэг 2024-02-05 64.119.29.63

Цаг үеэ олсон маш сайхан тэтгэлэг. Ерөнхийлөгч өөрийнхөө зөвлөхүүдээ үнэхээр Монголын шилдэг эрдэмтэн, сэхээтнүүдээр хүрээлүүлсэний ач. Боловсрол соёл, шинжлэх ухаан, хууль, гадаад харилцаа, эдийн засгийн зөвлөхүүдтэй ярих юм биш.

Avatar

zochin 2024-02-05 43.228.129.139

Үйлсээ одоо тэгээд эрдэмтэн үү тээ хахаха Бага долооно шүү долоогоно минь хаха

Avatar

ХУД-ийн иргэн Ш.Раднаа 2024-02-05 139.5.216.25

СУРЛАГА САЙТАЙ Ч ЭЦЭГ ЭХ НЬ ХӨРӨНГӨ МӨНГӨ МУУТАЙ БОЛОХООР ГАДААДАД СУРЧ ЧАДАХГҮЙ БАЙСАН ОЛОН ХҮҮХДЭД БОЛОМЖ ОЛГОСОН ХӨТӨЛБӨР ШҮҮ ЭНЭ. Шалгаруулалт нь ил тод, шударга. Багш нарыг нь урамшуулах хэрэгтэй. Энэ чинь л гүйцэтгэлээр нь урамшуулах нэг хэлбэр юм шүү дээ. Бичиг цаасаар нь биш, биет үр дүнгээр нь багшийг урамшуулна гэсэн үг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж