Шинээр авсан 500 автобус гараашт байна

Шинээр авсан 500 автобус гараашт байна

Шинээр авсан 500 автобус гараашт байна

Нийтийн тээврийн салбарт жолоочийн нөөц дутагдалтай байгаа тул дүүргүүдийн хөдөлмөр эрхлэлтийн албанд бүртгэлтэй В, С ангилалтай иргэдийг Зорчигч тээврийн нэгтгэлийн сургалтын төвд бүртгэн, мэргэшсэн жолоочийн сургалтад хамруулах гэнэ. Одоо шинээр худалдан авсан 500 автобус гараашт байгаа аж. Иргэдийн зүгээс шинэ автобусаа үйлчилгээнд гаргахгүй байна гэдэг шүүмжлэлийг хэлж буй.

Энэ талаар хотын дарга Х.Нямбаатар тайлбар мэдээлэл өгөхдөө "Шинээр худалдан авсан 500 автобусаа үйлчилгээнд гаргахын тулд эхлээд эзэнжүүлнэ. Дараагаар нь бүртгэлжүүлж, нийтийн тээврийн компаниудтай эргэн төлөлтөө тохирно, төлбөрийн картны систем суулгаж гаргана. Одоогийн байдлаар хувийн хэвшлээс шинэ 115 автобус иргэдэд үйлчилж байна. Нэг л асуудал байна. Тэр нь жолооч. Нийслэлийн орон нутгийн өмчит автобусны компанид ажиллаад, тэтгэвэрт гарвал 24 сарын цалинтай тэнцэх тэтгэмжийг олгоно. Өнөөдрөөс эхлэн холбогдох байгууллагуудтай ажилла.

Хоёрт, нийслэлийн дүүргүүдийн Хөдөлмөр эрхлэлтийн албанд бүртгэлтэй байгаа В, С ангилалтай иргэдийг өнөөдрөөс бүртгэж, Зорчигч тээврийн нэгтгэлийн сургалтын төвд үнэ төлбөргүй суулгана. Үүнтэй холбоотой зардлыг нийслэлийн Нийтийн тээврийн батлагдсан төсвөөс гаргая. Цалин 3.5 сая төгрөг болно. Хоёр ээлжээр өдөрт 8-9 цаг ажиллана.

Цалинг НИТХ-аар төсвийн тодотгол орж, машин цагийн журамд өөрчлөлт оруулна. Тэгэхээр жолооч одоо байгаагаас гурав дахин их хэрэгтэй байна. Нийтийн тээврийн автобусны гаралтыг гуравдугаар сарын 15-н гэхэд 1200 болгоно. Шинэ автобусыг компаниудад гэрээлж өгсний үр дүнд нийтийн тээврийн санд таван тэрбум төгрөг цугларсан. Татвар төлөгчдийн мөнгөөр цуглуулсан автобусыг үнэгүй бус эргэн  төлөгдөх нөхцөлтэй өгдөг болсноор ийм хэмжээний мөнгө цугларч байна. Оны эцэст 25 тэрбум төгрөг болно. Энэ мөнгөөр нийтийн тээврийн автобус, такси үйлчилгээний төрлийг нэмнэ. Оны хагас гэхэд богино автобус захын чиглэлээр тендер зарлаж, хийнэ. Таксины тендерийг Түгжрэлийн хуулийн дагуу зохион байгуулна" гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

24 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

DCY 2024-02-05 66.181.176.242

Д ангиллын курс хийж цаг алдаж яах вэ цалин нэмнэ гэхээр олон хүн ажил хийе гэж байна. Автобус хүрэлцэхгүй иргэд бухимдалтай байхад шууд аваад ажиллуулаач

Avatar

Зочин 2024-02-05 66.181.161.15

ам ажил 2 дандаа зөрж байх юмаа 2145 насны зөвхөн ВСД ангилалтай хүнийг бүртгэнэ гээд хорооны хөдөлмөр халамжийн тасаг нь тэгж байхын хамаг залуучуудаа гадагш нь гаршачихаад

Avatar

Зочин 2024-02-05 59.153.114.139

жолоочгүй автобусаа нэн даруй жолоочтой болгоосой автобусаа жолоочгүй явдаг гээд андуурсан байхдаа энэ нямбаатахр уу юуч хийж магадгүй сэтгэл зүйн бэлтгэлтэй бай

Avatar

Нэргүй 2024-02-05 59.153.114.103

нүдээр харж гараар барьж итгэх,аль цуурхалыг тэр гэхэ вэ

Avatar

Зочин 2024-02-05 76.220.74.140

Явах зам байна уу .Зам битүү байгаа юм биш оо

Avatar

Нэргүй 2024-02-05 66.181.190.158

Зүгээр дугаарын хязгаарлалтаа үргэжлүүлээд явах байсан газар

Avatar

Нэргүй 2024-02-05 66.181.177.159

хэн жолоодохын хаха

Avatar

Нэргүй 2024-02-05 213.87.135.234

~~~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/AaFF1

Avatar

Нэргүй 2024-02-05 139.5.217.235

янз бүрийн халамж хөнгөлөлтөө больчих.

Avatar

Нэргүй 2024-02-05 66.181.190.241

автобусны жолооч маш их ядардагаа ярьж бналэ. хагас цагаар ажиллуулж болдоггүй юмуу? олон цагаар шахаж ядрааж унагаагаад хэд хоног амрааснаас ачаалал ядаргаа үүсгэхгүй багахан ажиллуулж тэгэсгээд амарчихаад бдаг ядаргаа үүсэхгүй ойрхон хэмнэлтэй бвал стрессдэхгүй ажлаа хөнгөхөн хийчих байх

Avatar

Нэргүй 2024-02-05 37.65.12.42

Наад жолооч нараа сургалтанд суулга,

Avatar

Нэргүй 2024-02-05 202.9.40.108

жолоочдоо соёлжуулаач ээ! тамхи татаад л, утсаар яриад л, хогийн дуу чанга чанга тавиад л явахын бүр нэг оркууд байхын

Avatar

Нэргүй 2024-02-05 66.181.177.159

радиогоор нь явж бга дууг нь чи бид 2 яалтай ч билээ.сонсмооргүй бол буугаад алх

Avatar

Нэргүй 2024-02-05 66.181.183.9

Монголчууд чинь Саалиа хураахаар Саваа бэлд гэдэгсэн нянка гэж хар пиарчин

Avatar

зочин 2024-02-05 202.126.90.28

Нямбаатар үнэхээр нийслэлд хэрэгтэй зүйл хийх гэж чармайж байна, Бололцоот бүхнийг хийж байнА Энэ нь АН-ын заРИМ гишүүд зэрэг одоогийн төрийг үзэн ядагсадад таалагдхгүй байгаа нь тодорхой.Бусдын дайралтаас бүү шантар. Ажлаа хий бүтээ.Иргэд тууштай дэмжинэ

Avatar

Нэргүй 2024-02-05 66.181.177.159

заасс битгий хөхөж долоож бай гэж хэлдэг шүү

Avatar

Нэргүй 2024-02-05 202.131.225.53

тохирсон ангилалтай хүмүүст ажил олдох боломж бна шүү дээ, хурдан үйлчилгээндээ гаргаарай

Avatar

Нэргүй 2024-02-05 188.162.254.43

би очиж ажиллая гэхээр хогшин гээд авахгуй л байсан !!

Avatar

Нэргүй 2024-02-05 95.211.210.232

Ч гэсэн үсгээ хаяач. Тогтмол тэмдэг бичих шаардлагагүй.

Avatar

Нэргүй 2024-02-05 202.126.92.98

гараж

Avatar

Нэргүй 2024-02-05 202.126.92.98

ажил хийх болохоор нөгөө халуун эх оронч Женконууд нь алга болчихно…

Avatar

хайгуулчин 2024-02-05 202.55.188.91

Жинхэнэ хулгайчууд чинь Женкочууд шүү дээ.Монгол улсыг яаж доройтуулах вэ гэж өдрийн бодол шөнийн зүүд болж яваа хорт могой бол Женко гэдгийг олон түмэн ойлгоосой.Даан ч оркууд яагаад ч ойлгохгүй л дээ.

Avatar

Нэргүй 2024-02-05 66.181.177.159

цалин багатай ачаалалтай ажлыг тэгээд би эх оронч гээд л хийх хэрэг үү

Avatar

Нэргүй 2024-02-05 202.126.92.98

тэгж ажиллаж байгаа хүмүүсийн хүчинд л чи нэг юм салгалаад, амьд шүү байгаа юм шүү дээ…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж