Нийтийн тээврийн салбарт жолоочийн нөөц дутагдалтай байгаа тул дүүргүүдийн хөдөлмөр эрхлэлтийн албанд бүртгэлтэй В, С ангилалтай иргэдийг Зорчигч тээврийн нэгтгэлийн сургалтын төвд бүртгэн, мэргэшсэн жолоочийн сургалтад хамруулах гэнэ. Одоо шинээр худалдан авсан 500 автобус гараашт байгаа аж. Иргэдийн зүгээс шинэ автобусаа үйлчилгээнд гаргахгүй байна гэдэг шүүмжлэлийг хэлж буй.
Энэ талаар хотын дарга Х.Нямбаатар тайлбар мэдээлэл өгөхдөө "Шинээр худалдан авсан 500 автобусаа үйлчилгээнд гаргахын тулд эхлээд эзэнжүүлнэ. Дараагаар нь бүртгэлжүүлж, нийтийн тээврийн компаниудтай эргэн төлөлтөө тохирно, төлбөрийн картны систем суулгаж гаргана. Одоогийн байдлаар хувийн хэвшлээс шинэ 115 автобус иргэдэд үйлчилж байна. Нэг л асуудал байна. Тэр нь жолооч. Нийслэлийн орон нутгийн өмчит автобусны компанид ажиллаад, тэтгэвэрт гарвал 24 сарын цалинтай тэнцэх тэтгэмжийг олгоно. Өнөөдрөөс эхлэн холбогдох байгууллагуудтай ажилла.
Хоёрт, нийслэлийн дүүргүүдийн Хөдөлмөр эрхлэлтийн албанд бүртгэлтэй байгаа В, С ангилалтай иргэдийг өнөөдрөөс бүртгэж, Зорчигч тээврийн нэгтгэлийн сургалтын төвд үнэ төлбөргүй суулгана. Үүнтэй холбоотой зардлыг нийслэлийн Нийтийн тээврийн батлагдсан төсвөөс гаргая. Цалин 3.5 сая төгрөг болно. Хоёр ээлжээр өдөрт 8-9 цаг ажиллана.
Цалинг НИТХ-аар төсвийн тодотгол орж, машин цагийн журамд өөрчлөлт оруулна. Тэгэхээр жолооч одоо байгаагаас гурав дахин их хэрэгтэй байна. Нийтийн тээврийн автобусны гаралтыг гуравдугаар сарын 15-н гэхэд 1200 болгоно. Шинэ автобусыг компаниудад гэрээлж өгсний үр дүнд нийтийн тээврийн санд таван тэрбум төгрөг цугларсан. Татвар төлөгчдийн мөнгөөр цуглуулсан автобусыг үнэгүй бус эргэн төлөгдөх нөхцөлтэй өгдөг болсноор ийм хэмжээний мөнгө цугларч байна. Оны эцэст 25 тэрбум төгрөг болно. Энэ мөнгөөр нийтийн тээврийн автобус, такси үйлчилгээний төрлийг нэмнэ. Оны хагас гэхэд богино автобус захын чиглэлээр тендер зарлаж, хийнэ. Таксины тендерийг Түгжрэлийн хуулийн дагуу зохион байгуулна" гэсэн юм.
DCY 2024-02-05 66.181.176.242
Д ангиллын курс хийж цаг алдаж яах вэ цалин нэмнэ гэхээр олон хүн ажил хийе гэж байна. Автобус хүрэлцэхгүй иргэд бухимдалтай байхад шууд аваад ажиллуулаач
Зочин 2024-02-05 66.181.161.15
ам ажил 2 дандаа зөрж байх юмаа 2145 насны зөвхөн ВСД ангилалтай хүнийг бүртгэнэ гээд хорооны хөдөлмөр халамжийн тасаг нь тэгж байхын хамаг залуучуудаа гадагш нь гаршачихаад
Зочин 2024-02-05 59.153.114.139
жолоочгүй автобусаа нэн даруй жолоочтой болгоосой автобусаа жолоочгүй явдаг гээд андуурсан байхдаа энэ нямбаатахр уу юуч хийж магадгүй сэтгэл зүйн бэлтгэлтэй бай
Нэргүй 2024-02-05 59.153.114.103
нүдээр харж гараар барьж итгэх,аль цуурхалыг тэр гэхэ вэ
Зочин 2024-02-05 76.220.74.140
Явах зам байна уу .Зам битүү байгаа юм биш оо
Нэргүй 2024-02-05 66.181.190.158
Зүгээр дугаарын хязгаарлалтаа үргэжлүүлээд явах байсан газар
Нэргүй 2024-02-05 66.181.177.159
хэн жолоодохын хаха
Нэргүй 2024-02-05 213.87.135.234
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-02-05 139.5.217.235
янз бүрийн халамж хөнгөлөлтөө больчих.
Нэргүй 2024-02-05 66.181.190.241
автобусны жолооч маш их ядардагаа ярьж бналэ. хагас цагаар ажиллуулж болдоггүй юмуу? олон цагаар шахаж ядрааж унагаагаад хэд хоног амрааснаас ачаалал ядаргаа үүсгэхгүй багахан ажиллуулж тэгэсгээд амарчихаад бдаг ядаргаа үүсэхгүй ойрхон хэмнэлтэй бвал стрессдэхгүй ажлаа хөнгөхөн хийчих байх
Нэргүй 2024-02-05 37.65.12.42
Наад жолооч нараа сургалтанд суулга,
Нэргүй 2024-02-05 202.9.40.108
жолоочдоо соёлжуулаач ээ! тамхи татаад л, утсаар яриад л, хогийн дуу чанга чанга тавиад л явахын бүр нэг оркууд байхын
Нэргүй 2024-02-05 66.181.177.159
радиогоор нь явж бга дууг нь чи бид 2 яалтай ч билээ.сонсмооргүй бол буугаад алх
Нэргүй 2024-02-05 66.181.183.9
Монголчууд чинь Саалиа хураахаар Саваа бэлд гэдэгсэн нянка гэж хар пиарчин
зочин 2024-02-05 202.126.90.28
Нямбаатар үнэхээр нийслэлд хэрэгтэй зүйл хийх гэж чармайж байна, Бололцоот бүхнийг хийж байнА Энэ нь АН-ын заРИМ гишүүд зэрэг одоогийн төрийг үзэн ядагсадад таалагдхгүй байгаа нь тодорхой.Бусдын дайралтаас бүү шантар. Ажлаа хий бүтээ.Иргэд тууштай дэмжинэ
Нэргүй 2024-02-05 66.181.177.159
заасс битгий хөхөж долоож бай гэж хэлдэг шүү
Нэргүй 2024-02-05 202.131.225.53
тохирсон ангилалтай хүмүүст ажил олдох боломж бна шүү дээ, хурдан үйлчилгээндээ гаргаарай
Нэргүй 2024-02-05 188.162.254.43
би очиж ажиллая гэхээр хогшин гээд авахгуй л байсан !!
Нэргүй 2024-02-05 95.211.210.232
Ч гэсэн үсгээ хаяач. Тогтмол тэмдэг бичих шаардлагагүй.
Нэргүй 2024-02-05 202.126.92.98
гараж
Нэргүй 2024-02-05 202.126.92.98
ажил хийх болохоор нөгөө халуун эх оронч Женконууд нь алга болчихно…
хайгуулчин 2024-02-05 202.55.188.91
Жинхэнэ хулгайчууд чинь Женкочууд шүү дээ.Монгол улсыг яаж доройтуулах вэ гэж өдрийн бодол шөнийн зүүд болж яваа хорт могой бол Женко гэдгийг олон түмэн ойлгоосой.Даан ч оркууд яагаад ч ойлгохгүй л дээ.
Нэргүй 2024-02-05 66.181.177.159
цалин багатай ачаалалтай ажлыг тэгээд би эх оронч гээд л хийх хэрэг үү
Нэргүй 2024-02-05 202.126.92.98
тэгж ажиллаж байгаа хүмүүсийн хүчинд л чи нэг юм салгалаад, амьд шүү байгаа юм шүү дээ…