Палестинчуудыг орлох 65 мянган ажилчин гадаадаас авна

Хуучирсан мэдээ: 2024.02.05-нд нийтлэгдсэн

Палестинчуудыг орлох 65 мянган ажилчин гадаадаас авна

Палестинчуудыг орлох 65 мянган ажилчин гадаадаас авна

Хамас бүлэг аравдугаар сарын 7-нд Израиль руу дайрсны дараа олон мянган палестин ажилчныг нутагт нь буцаасан. Халдлага болохоос өмнө Израиль дахь барилгын талбайд 72 мянга орчим палестин ажилчин ажиллаж байжээ. Аюулгүй байдлын үүднээс тэднийг халж, нутаг буцааснаар барилгын ажил гацсан. Тэгвэл Израилийн засгийн газар гацсан барилгын ажлыг сэргээхийн тулд Энэтхэг, Шри Ланка, Узбекистанаас 65 мянган ажилчин авчрахаа мэдэгдлээ.

Өдгөө 20 мянга орчим гадаад ажилчин Израильд үлдсэн. Гэсэн хэдий ч ажиллах хүчний ерөнхий хомсдолоос болж тус улсын барилгын талбайн бараг тал хувь нь хаагдсан байна.

Засгийн газрын зээлийн хүү буурч эхэлснээр үл хөдлөх хөрөнгийн үнэ дахин өсөх эрсдэлтэй. Үнэ өссөнөөр нийлүүлэлтийн бөглөрөл үүснэ гэж үзэж байна. Тиймээс уг хямралаас зайлсхийхийн тулд засгийн газар ирэх долоо хоногт олон тооны гадаад ажилчин авчрахаар төлөвлөжээ.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж