Польш: Украинаас орж ирдэг хүнсний бүтээгдэхүүнд шалгалт хийжээ

Польш: Украинаас орж ирдэг хүнсний бүтээгдэхүүнд шалгалт хийжээ

Польш: Украинаас орж ирдэг хүнсний бүтээгдэхүүнд шалгалт хийжээ

Украинаас хөдөө аж ахуйн чанар муутай бүтээгдэхүүн импортолдог асуудлыг шийдвэрлэнэ гэж Польшийн Хөдөө аж ахуйн яам мэдэгдлээ. Польшийн Хөдөө аж ахуйн сайд Чеслав Сиекиерски өнгөрсөн амралтын өдрүүдэд Медыка, Корчжова гарамуудад шалгалт хийснийхээ дараа ийн мэдэгджээ. Тэрбээр хилийн хяналтыг чангатгана гэж амлав.

"Европын холбооны шаардлагыг хангаагүй хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг Украинаас их хэмжээгээр импортлох нь Польшийн хөдөө аж ахуйн өрсөлдөх чадварт заналхийлж байна" гэж Чеслав Сиекиерски хэлжээ.

Хөдөө аж ахуйн дэд сайд Михал Колодзейчак мөн Украинтай хиллэдэг хэд хэдэн шалган нэвтрүүлэх цэгт шалгалт хийсэн байна. Шалгалтын дараа рапс, элсэн чихэр зэрэг хэд хэдэн бүтээгдэхүүний чанарт эргэлзэж буйгаа тэр онцолжээ. Барааг сайтар шалгаж, шаардлагатай бол Украин руу буцаах хэрэгтэй гэж тэр үзэж байна. Мөн тэрбээр шалган нэвтрүүлэх цэгээс олдсон хөгцтэй хөлдүү бөөрөлзгөнийн зургийг цахим сүлжээндээ байршуулжээ.

Польшийн тариачид 2023 оны хавраас хойш эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсаар байна. Украины дайны хүчин чармайлтад туслах зорилгоор барааг нь хямд үнээр импортолж байгааг тэд эсэргүүцэж байна. Импортын хямд бүтээгдэхүүн нь дотоодын бизнес эрхлэгчдэд хохирол учруулах болжээ. Тариаланчинд нэгдүгээр сарын 24-нд эсэргүүцлийн жагсаал зарлаж, улмаар хоёрдугаар сарын 1-нд ажил хаясан. Тэд Польшийн Украинтай хиллэдэг бүх боомтыг хаахыг шаардаж байна.

Польшийн эрх баригчид энэ асуудлаар Украинтай хоёр талын хэлэлцээ хийж байгаа аж.

Эх сурвалж: KYIV INDEPENDENT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2024-02-05 59.153.114.139

оргилын Орос гээд бгаа чихрүүд чинь бүгд Украйнаас орж ирдэгшдээ ж Ганбаатар гишүүнээ энэ оруулж ирж бгаа хүнсэндээ шалгалт хийлгэсэн юмуу

Avatar

Нэргүй 2024-02-05 107.119.45.25

Оросын танкууд ороод ирвэл Польшийн фермерүүд Украинчууд шиг алалцаж чадах болов уу ?

Avatar

Нэргүй 2024-02-05 213.87.135.234

! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/AaFF1

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж