830 дугаар байрны гадна талын гоёлын баганыг ёмкось мөргөж гэмтээжээ

830 дугаар байрны гадна талын гоёлын баганыг ёмкось мөргөж гэмтээжээ

830 дугаар байрны гадна талын гоёлын баганыг ёмкось мөргөж гэмтээжээ

Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн өнөөдөр /2024.02.05/ болж, өнгөрсөн нэгдүгээр сарын 24-нд Дүнжингаравын уулзварт гарсан ослоос үүдэлтэйгээр галд өртсөн барилгуудад хийсэн шалгалтын дүнг танилцууллаа.

Барилга хот байгуулалтын яамны ерөнхий байцаагчийн удирдамжтай ажлын хэсэг гарч, нийт таван барилгад найман төрлийн шалгалт хийжээ.

Барилгын төлөвлөлт, орц, гарц, барилга хоорондын зай, зохион байгуулалт, барилгын үндсэн хийц бат бөх төлөв байдал, хийцлэл, цахилгаан, дулаан, усан хангамжийн гэмтэл, барилга ашигласан материал, мэргэжлийн байгууллагын туршилт, сорил шинжилгээ гэсэн чиглэлээр энэхүү шалгалт хийгдсэн байна.

Тухайлбал, 207 дугаар байр нэгдүгээр давхартаа гурван айл, 2-5 дугаар давхартаа 20 айл, 6-12 дугаар давхартаа 35 айл, нийт 58 айл төлөвлөгдсөн. Техникийн давхартаа 2018 оноос нэмэлтээр 4 айл төлөвлөгдөөд явж байгаа. Зураг төсөлгүй, үндсэн барилгын хийцлэлээс өөр материалаар хийгдсэн.

Сургууль, цэцэрлэгийн барилгыг барилгатай хүзүүвчээр холбосон. Голд нь байрлаж байгаа барилгын хоолны заал, хүзүүвчний өндрийг тогтоосон.

207, 208 дугаар байшин, 2015 оны зургаар 2017 онд комисст орсон боловч, хоёр өөр газар дээр баригдсан хэрнээ нэг комиссын дүгнэлтээр гарсан байдаг.

830 дугаар байр 2015, 2016 онд баригдаж ашиглалтад орсон.

207 дугаар байрны хойд хэсэг, зүүн хойд талыг дулаалсан хөөсөнцөр пасад галд өртсөн, техникийн давхрын зүүн талын өргөтгөл бүрэн шатсан.

830 дугаар барилгын гадна талын гоёлын баганыг ёмкось мөргөж гэмтээсэн.

Усан хангамж, дулаан хангамж сүлжээний шугам бүрэн гэмтсэн. Амгалан дулааны станцаас ирж байгаа шугам гэмтэлгүй.

830 дугаар барилгын хувьд хоёр болон гуравдугаар орцын 1-6 давхрын айлуудын цонх хагарсан. Бүрэн шиллээд дуусан. Долоон давхраас дээших айлын цонхны шилийг сольж байгаа.

Гадна пасадын хувьд галд өртдөг хөөсөнцөрөөр хийсэн. Чулуун хавтан пасад шатаагүй үлдсэн, бусад хэсэг бүрэн шатсан.  Цахилгаан хангамжийн хувьд техникийн давхрын цахилгааны самбар, кабел бүрэн шатсан.

Хохирлын хэмжээ, сэргээн засварлахад шаардагдах төсөвт өртгийг тооцоолох ажлыг ирэх гуравдугаар сарын 1-н гэхэд Барилгын хөгжлийн төвөөс гаргах ёстой аж. Мөн дээж сорьцын дүгнэлт гарсны дараагаар гуравдугаар сарын 15-н гэхэд нэгдсэн дүгнэлт тооцоо гарах юм байна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ХарамсалтайХарамсалтай
5
ГайхмаарГайхмаар
4
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-02-05 66.181.168.8

ПАСАД ЧИХШИГ ФАСАД ГЭЭЧ ХӨДӨӨНИЙ ЮМ БЭ ККК

Avatar

Каспер 2024-02-05 66.181.160.70

барилгыг ёмкось мөргөөгүй дэлбэрэлтийн улмаас гэмтсэн.ослын бичилгий сайн хараад дүгнэлтээ гарга ажилаа хийж чадахгүй малнаад минь

Avatar

Shalga ajlaa zob hii 2024-02-05 66.181.161.27

ene barilgiig huleej avch hun oruulsan humuus ni ene baishing zasah tosov mongoo ogooch ee… amarhan shatah materialaar hiigdsen ni unen bolood l busad barilga zugeer bauhad ene barilga gantsaaraa shatasan bgaa shde…. ulsin hyanalt shalgaltiin komiss baitsaagch darga nar ni ajlaa unen zov hiimeer yumaa… iim barilga.d orshin suugch oruulah zovshoorol olgoj bna geheer l bugd l avilga yum bishuu

Avatar

Нэргүй 2024-02-05 66.181.160.82

явц дүгнэлт яасан удаан юм вэ? Шуурхай байгаачээ хурдан шуурхай хариуцлагатай байгаачээ цаг хугацаа яваад талийгаад өглөө шдээ.Юу нь 3 сар вэ? Арай ч дээ Олон хүний амь нас уй гашуу хэцүү б.а Бушуу хурдан арга хэмжээ авч шийдвэрлэж өгөхийг хичээнгүйлэн хүсье

Avatar

Tulga 2024-02-05 101.127.144.29

Ene oilgomjtoi hereg shdee, ene hohirliig bugdii ni ter Dahsvaanjilaas garguulaad, ter neg jolooch ene teriig barij horij shalgaacheee

Avatar

Нэргүй 2024-02-05 202.126.91.54

хажуу руу нь чихээ

Avatar

Иргэн 2024-02-05 202.126.91.47

Шатдаг хөөсөөр дулаалахыг цаашид хорих арга хэмжээ авах хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2024-02-05 213.87.135.234

!!!!! Халуун охид таныг хүлээж байна – — – https://ok.me/AaFF1

Avatar

Нэргүй 2024-02-05 92.182.71.142

Энэ хохирлыг даатгал гаргах ёстой ш дээ. Яахлаараа татвар төлөгчдийн мөнгөөр бусдын эд хөрөнгийг засварлах ёстой юм бэ? Үл хөдлөх хөрөнгөө даатгуулах нь тухайн байрны СӨХ, өршин суугчдын өөрсдийн нь хариуцлагын асуудал мөнөөс мөн. Сонгууль дөхөөд ирэхээр худлаа сайн хүн болж төсвийн мөнгийг үр дүнгүй цацдагаа болих хэрэгтэй ш дээ.

Avatar

Зочин 2024-02-05 202.126.90.88

ипотекийн зээлээн

д хамрагдахад даатгалын мөнгө гэж бөөн мөнгө авдаг шүү дээ даатгалын байгууллага ажиллах естэй юун төсөв бэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж