Гурван сая төгрөгийн үнэлгээгээр оруулж ирдэг машины үнийг 9 сая болгосон гэв

Гурван сая төгрөгийн үнэлгээгээр оруулж ирдэг машины үнийг 9 сая болгосон гэв

Гурван сая төгрөгийн үнэлгээгээр оруулж ирдэг машины үнийг 9 сая болгосон гэв

БНСУ-аас автомашин нийлүүлэгчдийн холбооны тэргүүн А.Алтангэрэл өнөөдөр /2024.02.05/ мэдээлэл хийлээ.


Тэрбээр "Нэг хоногийн дотор автомашины импортын татвар есөн сая төгрөг болж нэмэгдсэн. Би энэ асуудлаар дуугарч байгаа учраас сүүлийн хэд хоног дарамт шахалт их ирж байна. Гаалийн газраас бичиг баримтыг чинь шалгана гэсэн. БНСУ-аас автомашин худалдаж авсан үнээ нотолъё гэхээр гаалийн байгууллага хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Илүү өндөр үнэ төлүүлэх гээд байна. Бид БНСУ-д хэрэглэхээ больсон автомашиныг худалдан авч, капитал засвар хийдэг. Татварын хувьд ч хямд байдаг юм. Бид бичлэг хийж, баримтжуулж үзүүлсэн. Гэвч нэг шинэ дарга гарч ирээд автомашины импортын гурван сая төгрөгийг есөн сая болголоо. Тэгээд интернэтээс судалгаа хийхэд ийм өндөр үнэтэй байна гэдэг тайлбарыг хэлж сууна. Бид хуулийн дагуу татвараа төлж ирсэн. Энэ өндөр татвар эргээд ард түмний нуруун дээр бууна.

Тодруулбал, өмнө нь гурван сая төгрөгийн үнэлгээгээр оруулж ирдэг байсан автомашины гаалийн үнийг ямар ч үндэслэл, тайлбар хэлэлгүйгээр гурав дахин нэмсэн.

Энэ асуудлаар сүүлийн 10 жил маргалдаж явсан ч бид эцэслэн ажлын шугамаа танилцуулчихсан байсан юм. Гэтэл нэг дарга ирээд ажил сайжруулах нэрээр ийм байдалд хүргэлээ. Нэг бодлын цахим төвтэй болсноор бичиг баримтыг цахимаар илгээдэг болж, авлига хээл хахууль нь багассан. Гэвч хүчээр өндөр үнээр татвар төлүүлж байгаа нь шударга бус. Замын-Үүдийн боомт дээр машинаа унаад оруулж ирдэг байсан бол шууд машинаар ачихдаа 350 ам.долларын төлбөр авдаг болсон" гэв.

Энэ асуудалд ГЕГ-ын Бүрдүүлэлтийн цахим төвийн дарга Э.Лхагвасүрэн тайлбар өгөхдөө "Гаалийн бүрдүүлэлтийн цахим төв 2024 оны нэгдүгээр сард байгуулагдсан. Өмнө нь 2023 оны дөрөвдүгээр сараас туршилтаар ажилласан. Энэ төв хуучин хил дээр ажиллаж байсан гаалийн газар, хороодын бүрдүүлэлтийг нэг цэг дээр төвлөрүүлсэн. Ингэснээр, гадаадад худалдаа эрхлэгчид гаалийн үнэ үнэлгээ хийж байгаа байцаагч нартай нүүр тулсан харилцаа үүсгэхгүй, бараандаа дагалдаж ирсэн бичиг баримтыг үнэлсэн үнэлгээг хийж байгаа. Авлига хээл хахуулиас ангид ажиллах нөхцөл бүрдэнэ. Өнөөдрийн байдлаар цахим төв дээр өдөрт дунджаар 5000 орчим бараа, 1000 орчим гаалийн мэдүүлэгт бичиг баримтын шалгалт хийж ажиллаж байна. Өдөрт 2-4 гомдол маргаан гардаг. Энэ бол маш бага үзүүлэлт.

Бид цаг тухайд нь шийдвэрлэн ажиллаж байна. Гадаад худалдаа эрхлэгчдийн мэдээллээр цаг хугацаа хэмнэсэн, бичиг баримт хөөцөлдөх гомдол багассан. БНСУ-аас автомашин нийлүүлэгчдийн холбооны зүгээс хоёр автобус, нэг эксковатор машин оруулж ирэхтэй холбоотой асуудал үүссэн.

Хамгийн эхлээд гаалийн улсын байцаагч бичиг баримтын шалгалт хийж, нягталдаг. Тэгээд энэ хүний мэдүүлсэн үнээр явах уу дараа дараагийн үнээр явж, татварыг нэмэгдүүлэх үү гэдэг асуудал гарна. Гаалийн улсын байцаагч шийдвэр гаргахад энэ хүний хэлцлийн үнээр явах боломжгүй, дагалдах бичиг баримт нь хоорондоо зөрсөн гэдэг мэдээллийг авсан. Тэр хүн энэ үнийг хүлээн зөвшөөрөхгүй байж болно. Энэ тохиолдолд манай гомдол маргаан шийдвэрлэдэг нэгжид шалгуулж, өмнөх гаалийн улсын байцаагчийн мэдээллийг дахин баталсан. Энэ хүн дараагийн гомдлоо гаргахгүй, хэвлэл мэдээлэл хандсан" гэсэн юм.

Гэрэл зургийг Л.Энх-Оргил

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ТэнэглэлТэнэглэл
7
ЗөвЗөв
4
ХахаХаха
3
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

32 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-02-05 66.181.176.110

хүн ам цөөнтэй ч өргөн уудам том газар нутагтай улсад машин амьжиргааны чухал хэрэгсэл нэгэнт 100% импортын бүтээгдэхүүн юм чинь татвар өндөр болгох шаардлагагүй шдээ

Avatar

Эрдэнэ 2024-02-05 43.242.243.57

манай гааль тээвэр хоёр үнэ өсөх шалтгаан болдог байхаа

Avatar

Баагий 2024-02-05 66.181.178.91

Монгол машин үйлдвэрлэж чадахгүй.Ард түмэн нь цалин муу ажилгүйдэл их.банкинд зээл өр тавьж явж байсан ч Монголд цэмбэгэр машин авч унадаг.Гэтэл төр нь дарамталж импортын татвар нэмж үнийн хөөрөгдөл үүсгэж ядарсан ард иргэддээ хохирол учруулж байнаа.Энэ бол байж боломгүй асуудал шүү.Харин ч үнийн буулгах орж ирж буй машин техникийг хямд оруулах ёстой.

Avatar

Нэргүй 2024-02-05 202.179.31.242

ямарч эрүүл хүн, импортын татварыг дотоодын үйлдвэрээ хамгаалахын тулд л өндөр тавьдаг гэдэгийг мэддэг.гэтэл Монголд машины үйлдвэр

Avatar

Зочин 2024-02-05 64.119.29.2

Хуучин машин монголд ямар хортой утаа ялгаруулж, хүмүүсийн эрүүл мэндэд хортой байгааг мэдэж л баймаар юм, зөвхөн хар амиа бодоод өөрийг өмөөрөөд байх юм. Ер нь хуучин машин оруулж ирэхээ болимоор юм.

Avatar

Нэргүй 2024-02-05 202.55.188.125

сонгуулийн мөнгө босгож байна да МАН

Avatar

Нэргүй 2024-02-05 202.131.238.26

заа шааа шаааа, чи яг сая төгрөгөөр зарлаа юу

Avatar

Нэргүй 2024-02-05 103.212.117.21

Төмрийн хог оруулж ирээд будаад зардаг кк

Avatar

Нэргүй 2024-02-05 158.59.146.30

gaaliinhan ulun shde, ulun, ted amidraldaa tsadaj uzeegui garuud baidag, yas goridsgon nohoi shig, avilgal avah geed shahid, terming ni uguhgui bolohoor Turin nerere luivar hij bga abiz. bi hardah echtei

Avatar

Нэргүй 2024-02-05 213.87.135.234

!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/AaFF1

Avatar

Нэргүй 2024-02-05 103.212.118.230

Avatar

Нэргүй 2024-02-05 66.181.189.32

төмрийн хогэы импортыг зогсооё буруу талдаа жолооны хүрдтэй авто иашиныг оруулж ирэхээ больчих тэх үү

Avatar

Нэргүй 2024-02-05 66.181.177.159

haha

Avatar

Нэргүй 2024-02-05 37.65.12.42

Аль аль нь НО.той байна. Солонгосоос хог авч засвар хийж зардаг гэдгээ хэллээшд

Avatar

Иргэн 2024-02-05 59.153.113.41

авилгаа авч чадахаа болихоор татвараар шантаажлах арга хэрэглэж бгаа шүү. бүүр нэг ядчихсан аргатай. худалдаж авсан үнээрээ л татвар төлөх нь шударга баймаар юм. энэ гаалынхан угаасаа авилга авах гэад янз бүрийн аргаар шантаажлана

Avatar

Нэргүй 2024-02-05 121.133.239.131

Буруу рүлтэй машиндаа хязгаарлал хийгээч ээ.Осол аваар ихдээд байгаа шүү дээ.

Avatar

Нэргүй 2024-02-05 122.201.31.9

Naad muu darga chini avilga l avah gej baigaa baih. Darga nar avilga hulgai 2-oos uur yum medehgui. Ue ueiin 76-iin shahaanii novshnuud l darga boldog.

Avatar

Нэргүй 2024-02-05 139.5.216.123

Маш зөв Солонгосын хугацаа, гүйлт дууссан хог оруулж ирж зардаг шээгүүд бүгд болио та нар татвараа төл чадахгүй бол чицага царайлаад зайгаа тавиарай

Avatar

И 2024-02-05 202.21.108.33

ашиглахаа баольсрн машиныг засаад монгол иргэддээ зардаг цагаандаа гарсан луйварчдын татварыг бүр сайн нэмээд дахиж төмрийн хог оруулахгүй болго. мөн хуучин дугуй, сэлбэгийг хоригло. Монгол улс хогийн сав биш !!!

Avatar

Нэргүй 2024-02-05 202.131.241.34

энэ нэг шантаажсан н**ш олон жил солонгос хог оруулж ирж татвараас зайлсхийсэн одоо татвараа ном журмаараа төлөх цаг нь болсон. сүүлдээ солонгосоос машин оруулж ирдэг ченж нарыг цуглуулж өөрийн хэл амтайдаа эрдэж татварыг нь багаар бодуулж эргээд ченж нараасаа татвар авдаг мафижсан тогтолцоог бүрдүүлээд давараад байсан нь нурах гээд сандаргаад ирэхээр худлаа хуцаад эхэлжээ

Avatar

зочин 2024-02-05 203.91.115.250

Хуучин машин орж ирэхэд хаалт хийж байна гэж харагдахаар. Өөрсдөө машин үйлдвэрлэдэггүй улсын хувьд харгис юм, УБ-ын түгжрээг харахаар зав юм

Avatar

Нэргүй 2024-02-05 202.126.89.60

ажил хийж эхэлнээс хойш шударга бус байдал ялгаварлан гадуурхалттай таарч эхэлсэн төрийн үйлчилгээний газар бол Монгол улсын гаалийн байгууллага

Avatar

Zochin 2024-02-05 103.212.116.122

Ard tumnee tatvarar daramtalha odoo boli.

Avatar

Нэргүй 2024-02-05 188.162.254.43

дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс шургалсан байгууллагыг тараая !!!!

Avatar

зочин 2024-02-05 66.181.160.6

Гааль ,Татварын Ерөнхий газар хоёр чинь угаасаал Монгол төгрөгийг хог болгодог гол хоёр газар шдээ

Avatar

zochin 2024-02-05 43.228.129.139

хуучин хог авчирч иргээдээ шулахаа болиод бололцооны машин авчир хог дээрээс хог авчирч хямд үнээр өгсөөрр энэ улс чинь төмрийн сэгэээр дүүрлээ

Avatar

зочин 2024-02-05 66.181.160.6

Монголд хаана тэгэж төмрийн сэг овоорчхоод байнаа ?… Эзэн нь эдэлж чадвал муу машин гэж байдгүй юм …малаа ….70 оны ЗИЛ 130 ч ажил үүргээ гүйцэтгээд давхиж л байна… малааа… Техник мэдэхгүй мал минь дуугүй бай

Avatar

Нэргүй 2024-02-05 202.21.108.33

өөрөө харин жинхэн ОРК байнадаа.

Avatar

Нэргүй 2024-02-05 37.65.12.42

70 оны 130 солонгос хогноос өөр

Avatar

Иргэн 2024-02-05 202.21.118.126

Эвдэрхий хог оруулж ирээд засаад хүн тээвэрлэнэ, осол аваарт олон хохирч байгаа, шантааж хийж тавар төлөх санаатай

Avatar

зочин 2024-02-05 66.181.160.6

Заа битгий гуц.. Хэн хэндээ таарсан хэрэглээгээ хангаад л явж байгаа .. малаа ..

Avatar

3 2024-02-05 103.212.118.230

221

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж