Нохойд зориулсан хөгшрөлтийн эсрэг эмийг туршжээ

Нохойд зориулсан хөгшрөлтийн эсрэг эмийг туршжээ

Нохойд зориулсан хөгшрөлтийн эсрэг эмийг туршжээ

Нохойд зориулсан хөгшрөлтийн эсрэг эмийг АНУ-д туршиж эхэлжээ. Махны амттай уг эмийг ууснаар ноход илүү эрүүл, залуу, эрч хүчтэй болж, урт насална. Нохойн насыг дор хаяж нэг жилээр уртасгана гэж зохион бүтээгчид найдаж байна.

Пенсильвани муж дахь 11 настай "Бүү" нэртэй нохой бол "Loyal" компанийн туршилтын анхны оролцогч юм. Одоогоор "Бүү" махны амттай шинэ эмэндээ маш дуртай байгаа аж.

Тус компани нохойн хөгшрөлтийн эсрэг тарилгыг мөн зохион бүтээжээ. 40 кг-аас дээш жинтэй, долоон настай нохдод зориулсан уг тарилга нь одоогоор АНУ-ын Хүнс, эмийн хяналтын газрын зөвшөөрлийг хүлээж байна.

"LOY-002" нэртэй шинэ эм нь нохойн насыг уртасгахад үнэхээр үр нөлөөтэй эсэхийг тодорхойлохын тулд АНУ даяарх 50 өөр байршилд 1000 гаруй нохойг туршилтад хамруулна. Уг эмийг 10-аас дээш насны, зургаан кг-аас дээш жинтэй бүх нохойд хэрэглэж болно. Шинэ эмний найрлагыг компанийн зүгээс албан ёсоор зарлаагүй ч нохойн бодисын солилцоог нэмэгдүүлэх үйлчилгээтэй гэжээ.

Судалгааны эцсийн үр дүнг зарлахад дор хаяж дөрвөн жил шаардагдана. Гэхдээ эмнэлзүйн үр дүн гарахаас өмнө 2025 оны эхээр Хүнс, эмийн хяналтын газрын зөвшөөрлийг авна гэж "Loyal" компани найдаж буй.

Эх сурвалж: BUSINESS INSIDER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-02-05 213.87.135.234

Харуулах боломжгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж