АНУ-ын хилээр нэвтрэх хятад цагаачдын тоо 50 дахин өсчээ

АНУ-ын хилээр нэвтрэх хятад цагаачдын тоо 50 дахин өсчээ

АНУ-ын хилээр нэвтрэх хятад цагаачдын тоо 50 дахин өсчээ

Хятадад Covid-19-ийн хатуу хязгаарлалт удаан үргэлжилсэн нь олон ч бизнес эрхлэгчийн амьдралд хүндрэл учруулсан. Тиймээс сүүлийн жилүүдэд АНУ-ыг зорих цагаачдын тоо өссөөр өнгөрсөн онд анхаарал татахуйц хэмжээнд хүрэв. Тодруулбал, өнгөрсөн онд 37 мянган хятад иргэн хууль бусаар хил нэвтрэхийг завдсаныг АНУ-ын Гааль, хилийн хамгаалалтын алба мэдэгдлээ. Энэ нь хоёр жилийн өмнөхөөс 50 дахин өссөн үзүүлэлт юм.

Цагаачдын зарим нь АНУ-ыг зорьсон шалтгаанаа Хятадын улс төрийн дарангуйлал, эдийн засгийн уналттай холбож тайлбарлажээ. Юу юунаас илүүтэй "эрх чөлөө" гэсэн шалтгааныг олон цагаач дурдаж байна.

Хятадаас АНУ хүрэхэд янз бүрийн хугацаа зарцуулж байна. Тухайлбал, нэгэн цагаач Тайланд, Марокко, Эквадор, Колумб, Панам, Коста Рика, Никарагуа гэсэн дарааллаар аялж, 40 хоногийн дараа АНУ-д ирсэн гэв. Мөн Хятадаас Эквадор руу виз авах шаардлагагүй байдаг тул энэ сонголтыг олон цагаач хийжээ. Цагаачид хил нэвтрэхдээ хууль бус наймаачдад мөнгө төлдөг. Нэг цагийн 400 ам.доллар төлдөг гэх мэдээлэл байна.

Сая сая хятад хүн олон 10 жилийн турш ажиллах, суралцах визээр АНУ-д ирсэн. Гэвч сүүлийн жилүүдэд хоёр улсын харилцаа муудаж, виз авахад ч хүндрэлтэй болсон байна. АНУ 2016 онд 2.2 сая хятад иргэнд түр виз олгосон бол 2022 онд ердөө 160 мянган виз олгожээ.

Хууль ёсны дагуу орогнол хүсэх иргэд утасны аппликейшнээр уулзалтын цаг товлодог аж. Цагаачидтай ажилладаг сайн дурын ажилтнуудын мэдэгдсэнээр "CBP One" аппликейшн дээр цаг товлохын тулд 3-4 сар хүлээх хэрэгтэй.

Эх сурвалж: CBS NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-02-05 118.221.209.8

террористууд ажлаа хийж яваа юм байна

Avatar

Нэргүй 2024-02-05 213.87.135.234

)) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/AaFF1

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж