Парисын Их дуулга Монголын жүдочдод сургамж боллоо

Парисын Их дуулга Монголын жүдочдод сургамж боллоо

Парисын Их дуулга Монголын жүдочдод сургамж боллоо

Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг томоохон тэмцээнүүдийн нэг болох Парисын Их дуулга өндөрлөв. Нийт таван тивийн 107 улсын 621 тамирчин өрсөлдсөн байгаа бөгөөд Монгол Улсаа төлөөлөн эрэгтэй найм, эмэгтэй арав гээд нийт 18 тамирчин оролцож, нэг хүрэл медаль хүртлээ. Тодруулбал, эмэгтэйчүүдийн -63 кг-ын жинд Б.Ганхайч хүрэл медалийн төлөө Японы Кирари Ямагүчиг дийлжээ.

Монголын шигшээ багт ерөнхийдөө жин бүрийн шилдгүүд явсан харагдана. Тухайлбал, Э.Ариунболд, Ё.Басхүү, Б.Гончигсүрэн, Г.Наранцэцэг, Б.Баасанхүү, Л.Сосорбарам, Л.Энхрийлэн гээд медалийн тааварт явдаг жүдочид багтжээ. Гэтэл бөхийн орон гэгддэг Монголд нэг хүрэл медаль гэдэг бол чамлахаар үзүүлэлт билээ.

Дэлхийн аварга, олимпийн өмнө сургамж болсон, дүгнэлт хийх боломж олгосон тэмцээн боллоо. Одоо гаргасан алдаагаа давтахгүй байхыг хичээж, илүү хүчтэй ирэх тэмцээнүүддээ оролцох хэрэгтэй гэж жүдо сонирхогчид ярьж байна. Хамгийн сүүлд өнгөрсөн оны зургадугаар сард Улаанбаатарт болсон Их дуулгаас л Монголын баг хоёр алтан медаль хүртжээ. Түүнээс хойш өдийг хүртэл IJF-ийн зохион байгуулсан ямар ч Их дуулга, Гран При тэмцээнээс Монголын баг алтан медаль хүртээгүй явна.

Он гарснаас хойш нийт олон улсын хоёр тэмцээнд оролцохдоо гурван хүрэл медаль хүртээд байна.

Багийн дүнгээр тэргүүлсэн Францын шигшээ үндсэн бүрэлдэхүүнээ, залуустайгаа нийлүүлж эзэн орны давуу эрхээ ашигласан бол тэдний араас удаалсан Япон жингийнхээ голцуу хоёр, гуравдугаар тамирчдыг илгээжээ.

Дашрамд дурдахад, хоёрдугаар сарын 16-ны өдөр Бакуд эхлэх Их дуулгад Монгол Улсаа төлөөлөн эрэгтэйчүүдийн -60 кг-ын жинд Б.Сүхбат л оролцоно.

Гуравдугаар сарын 1-нээс эхлэх Ташкентын Их дуулгаас эхлэн шигшээ баг бүрэн бүрэлдэхүүнээ оролцох биз. Жүдо бөхийн ДАШТ тавдугаар сарын 19-нд Абу Дабид эхэлнэ. Үүнээс өмнө Монголын тамирчид формоо олж, олимпийн наадамд медалийн төлөө өрсөлдөх чадвартай гэдгээ харуулах хэрэгтэй байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
ХарамсалтайХарамсалтай
9
БурууБуруу
6
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
3
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

29 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2024-02-05 59.153.112.165

butehgui n dee. jaahan amjilt gargaad sagsaij zadgairdag humuus. urid n amjilt gargasan nertei nohdoos yu ch huleeh hereggui.

Avatar

Нэргүй 2024-02-05 66.181.178.34

парис монголчуудад ээлгүй

Avatar

Нэргүй 2024-02-05 66.181.161.124

монголчууд юм бүхэнд чингисийн гэж цээжээ дэлдэж онгирдогоо боль

Avatar

Багш 2024-02-05 66.181.187.80

тийм шүү

Avatar

Үзэгч 2024-02-05 122.201.31.142

Дасгалжуулагчид нь тамирчдынхаа алдаанд нь дасчихдаг юм уу цаг минут хүчний хуваарилалт байхгүй, идэвх, дайчин барилдаан гаргахгүй үлбийсээр торгуулаад л дуусах юм аа. ганц хүрэл медаль авсан Ганхайчийн барилдааныг л хар л даа. Үзэж байгаа бид нарт бодож боловсруулсан мэх, тактикийн барилдаан хийхгүй ганцхан мэхийг ор нэрийн төдий хэдэн удаа ч хийв дээ, торгуулахаар байхад л дасгалжуулагч нь тоосон шинжгүй толгой дохиод суугаад байдаг юугаа зөвлөж хэлдэг юм байдгийм уу, ёстой шүүгчийн дэмээр л

Avatar

Өвгөн 2024-02-05 103.212.119.150

Энд нэгдүгээрт дасгалжуулагчдын сэтгэлгээ, судалгаа, тамрчдынхаа бэлтгэл, сургуулилтыг хийлгэх, зааж зурах чадвар үгүй болжээ. Хоёрдугаарт тамирчдын гүйх ухаан гэж юм тун доор байна. Аль улсын хэн гэгч ямар мэхэндээ гаршсан байна гэдгийг анхаарч хариу мэх бодож олоё гэж өөрийгөө дайчлахгүй байна. Гуравт, тамирчдын сэтгэлийн хат сул, чадал тэнхээ нь сайжрахгүй байна. Уранцэцэг ярьж байсан даа, өөрсөлдөгч нь яах гээд байгаа нь мэдэгдлэг гэж. Ийм чадварыг залуучууд эзэмших нь чухал байна.

Avatar

Нэргүй 2024-02-05 122.201.31.151

Tamirchid setgelzui tun taaruu bdag, ter hereeree beltgeld nuluuldug, neg madeli avaad irdeg,.buun tlreklam,tv, shoy inee teree geed hamag betgel, arga zuigee hayachihdag. Tiimees argaggui shuu dee taaruu bh ni

Avatar

Нэргүй 2024-02-05 202.21.108.10

unuudur busadtai baritsaj demiireh yahav , unendee manai tamirchid setgel zui , tehnik beltgel dutagdaltai bgaa shuu ! dasgaljuulagch , tamirchin ali alind n dutagdal bgaa biz , dugnelt heregtei ! judod dasgaljuulagch gaviyat Boldbaatar , Battulga nar yasan be ? sayhan suriig uzuulj magtaj bsn TSogtbaatar bil uu ? yagaad alga bolov ?

Avatar

Нэргүй 2024-02-05 66.181.184.216

спортын орон гээд л шаагаад байх юм. Балтийн 3 орон манайхаас хамаагүй цөөн хүн амтай/жнь Эстони 1.3сая/ тус бүр 15-20 олимпийн медальтай, 1991 оноос олимпод орж бга.

Avatar

Нэргүй 2024-02-05 39.7.46.10

Найдвартай залгамж халаа алга, өнгөрсөн жил залуучуудын дэлхийн аваргад бүх жинд өргөн бүрэлдхүүнтэй Цагаанбаатар ахлаад явлаа гээд сүртэй бсан,. Бараг бүгдээрээ 1-2 ын даваанд ялагдсан.. Хэн ч юу ч ярьж бичээгүй таг болсон.. Ичмээр

Avatar

Нэргүй 2024-02-05 39.7.46.204

Үнэхээр доошоо уруудсаар байгаа.. Дэлхий, олимпоос алт авна гэхэд Басхүүгээс өөр үзээтэй хүн алга бна. Дасгалжуулагч нар муу бна, дутагдал, алдаагаа дүгнэж ярьж бгаа юм алга.. Хэвтээ барилдааны техник бхгүй, ашиглахгүй… Азийн наадмаас ганц алт авч чадалгүй ирчихээд амжилттай сайн оролцлоо ч гэх шиг.. Залгамжмхалаа бас бүрхэг, гадныхан 18-20 насандаа олимп дэлхийд гарч ирж бна… Өнгөрсөн жил залуучуудын дэлхийн аваргад бараг бүх жинд оролцохоор Цагаанбаатар удирдаад явпаа гээд бсан, бүгд 1-2 ын

Avatar

Зочин 2024-02-05 202.9.46.192

тамирчид сэтгэл зүй таг 0.1 оноо авангуутаа сэтгэл ханаад унтчихна гэтэл өрсөлдөгч нь сүүлийн секундэд цэвэр тавьчихна.бэлтгэл маш муу бна.цагийн сүүлрүү эр эмгүй хялайна

Avatar

Нэргүй 2024-02-05 88.230.60.175

Шувтарсан цагаан бумбандаа орчихов уу, жудочид оо?

Avatar

Нэргүй 2024-02-05 122.201.31.87

Ялагдаад шүүгчийн шийдвэр эсэргүүцдэг тамирчидтай улс манай улс л болжээ

Avatar

Дорлогжав би ба 2024-02-05 66.181.179.139

ютубээр дуурэн монгол тамирчидыг гадныхан цэвэр шидэж бгаа бичлэг бх юм эд нар ялдаг юм уу өмнөөс нь ичмээр юм буур бугд шахуу ипоноор ялагдах юм буур эр эмгуй шуу

Avatar

Нэргүй 2024-02-05 213.87.135.234

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-02-05 103.161.242.164

Тамирчид маань шоу цэнгээнээ зогсоо. Энд тэндэхийн баар саванд савж суугаа л харагдах юм билээ

Avatar

Зочин 2024-02-05 202.9.46.86

ш** нэргcй гамингийн сэг хар хятадын ялгадасаа танай хар хятад тэрбум 400 сая хог хятадаас 1 ч медаль авдаггvй шаачихсан тэгээд 3-хан сая Монголыг ярихаасаа ичэжч гамин хогоо

Avatar

Зочин 2024-02-05 202.9.46.86

битгий хуцаа тамираа п***а минь чиний хар хятад шороо шиг их вирус хvн хархуудтай байж 1 ч медаль авсангvй ац минь харин жижиг Монголын цеен тамирчид дэлхийн рингэнд аваргалсаар байна юу гэх vv лалараа

Avatar

Нэргүй 2024-02-05 45.117.35.21

Ямарч идэвхи байхгүй. Өрсөлдөгчөө мэх хийлгэхгүй өөрөө мэх хийхгүй хоцрогдсон барилдааны тактик хэрэглэдэг арга барилаасаа салахгүй бол Пөрисаас хоосон ирнэ. Амархан хялайдаг барилдаанаа өөрчлөхгүй бол Ганхайч хэцүү л харагдаж байсан.

Avatar

Нэргүй 2024-02-05 202.9.40.167

Манай жудочид өөрдийнхөө барилдааны арга барил үнэлэлт дүгнэлт огт өгөхгүй юм. Нэг л загавараар барилдаад байх юм. Өрсөлдөгч нар нь судалчихсан учир эсрэг тактик мэхийг бэлтгэчихээд амархан ялж байна.өрсөлдөгч нараа судалж түүнд нь тохирсон барилдааныг огт сонгохгүй байна. бусад орны тамирчид хийж болж байгаа мэхийг яагаад хийхгүй байна вэ. Даралтаар ялдаг тамирчид Монголд алга болжээ. Уранцэцэгийн мэхийг яагаад үргэжлүүлж хийхгүй байна вэ. Үнэхээр гомдолтой байна. 20 жил жудо үзэж байна.

Avatar

Нэргүй 2024-02-05 66.181.188.233

Жонхуу хулгайч жүдочдыг улс төрийн амьдралын хэрэгсүүр болгожээ

Avatar

Зочин 2024-02-05 66.181.182.13

монгол улс дампуурч улны орон болсон

Avatar

Нэргүй 2024-02-05 85.26.98.80

санал 1 байна. улс орон уруудахад тамирчдын үзүүлэлт хүртэл дорддог юм байна. өөрийн орны жишээнээс харахад. үнэхээр эрч хүч, авхаалж самбаа дутаж байна. шал арчаад таарч байна. дасгалжуулагч мэргэжлийн баймаар байна. зодог тайлсан бүхэн дасгалжуулагч болбол тэр хүний л арга барилаар л явна. сү-гийн банди удирдаж чиглүүлж чадахгүй байна.

Avatar

Сок2 2024-02-05 202.126.89.14

Ингээд Монгол дуусч байгаа юм да. Ганц хөдөлгөгч хүч минь медаль шүү дэ

Avatar

Зочин 2024-02-05 202.126.91.97

Тархи толгой эрүүл байж байж сургамж авна ш дээ, толгойноосоо өтчихсөн холбоо сургамж авах уу

Avatar

Зочин 2024-02-05 59.153.114.142

Хэрэгтэй хэрэггүй бүх тэмцээнд орж, идэвхээр чансааны оноо цуглуулж олимпын эрх авдаг хэт үрэлгэн, мөнгөөр зоддог женко менежментийн нөөц дууссан, одоо энэ аргаар хол явахгүй болжээ, дасгалжуулагчид, тамирчид нь ур чадвар, техник, тактикийн хувьд дэлхийгээс хол хоцорсон, хар бяраар үзээд хол явахгүй л дээ

Avatar

Нэргүй 2024-02-05 66.181.180.190

sudlagdchihsan bololtoi. hamtarsan beltgel hiigeed baisan. oorsdoo ch gesen sudalgaa hiih l baij dee.

Avatar

Нэргүй 2024-02-05 139.5.218.55

mongolchuud bur umnuhuusuu ulam muudaad bn lee

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж